Дуулиант гэрэл зургууд (10 фото + текст)

Орших эс орших нь vргэлжийн маргаантай байдаг. Зурагчид нь хэд хэдэн удаа шvvхэд дуудагдан, ёс сутрахууны томоохон шvvмжлэлд єртєж байсан бvтээлvvдийг та бvхэндээ хvргэе. Зарим нь дэлхийг тэр аяар нь цочролд оруулан, дайныг эхлvvлж, зогсоож байсан тvvхтэй эдгээр гэрэл зургуудыг 2009 оны 5-дугаар сарын 29-ний єдєр Францын vндэсний Номын Санд албан ёсоор байрлуулах юм байна. Энэ номын санд ёс суртахууны асуудалтай бєгєєл алдартай 73 бvтээл тавигдах ажээ.

Дуулиант гэрэл зургууд (10 фото + текст)
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
alt
Алиса Лиделл хэмээх 10 настай, туулийн ядуу амьдралтай охины зураг. 1859 онд авсан энэхvv гэрэл зураг нь алдарт Льюс кэрол-д уран бvтээлийн их онгодыг хайралж, "Алиса гайхамшгийн оронд" хэмээх бvтээлээ туурвихад нь хvргэсэн гэдэг. Хэдий тийм ч тэр vеийн хvмvvс энэхvv зургийг ёс суртахууны хувьд доголдолтой бєгєєд бяцхан охиныг бараг нvцгэнээр нь харуулсан гэж шvvмжилж байжээ.

alt
 
Дээрхи зургийн талаар мэргэжилтэн, судлаачид 10 жил маргасны эцэст алхаар хоёронтоо цохиж, устгасан тvvхтэй. Ємнє нь энэ зураг нь Мельбурнын vндэсний галерейд оршдог байсан юм байна. Харин зураг авалтын vеэр vхрийн цус ашигласан гэдэг.

alt
 
Харин энэ 1958 оны 11-р сарын 16-нд, Колумб-ийн Армеро-д авчээ.
 
Невадо дель Руз (Nevado del Ruz) галт уулын дэлбэрэлтээс vvдэн тэндхийн ихэнх байшин барилга нурсан байна.Таны харж байгаа энэ охиныг Омайра Санчез (Omayra Sanchez) гэдэг бєгєєд тэр vедээ 12 настай байжээ. Охиныг vхэхээс нь хэдхэн цагийн ємнє авсан энэ чихvvдэс хvргэм зургийг хальсандаа буулгасан хvнийг Франциск Фурнье гэдэг бєгєєд тvvнийг ард тvмэн тєдийлєн буруутгаагvй юм.
Омайро Санчез нь Армеро хотод амьдардаг байжээ. Тэрээр байшингийнхаа нурангинд хєлєє даруулж, хєдлєх аргагvй болсныхоо эрхэнд, хоолойгоороо татсан цэв хvйтэн бохир усан дотор амь тэмцэн байгаа нь энэ.

Эвдэрсэн байшингуудын vй олон хананаас болж, дээрээс харах боломж багатай байсны улмаас аврагчид охиныг олох гэж нилээд цаг алджээ. Харин тvvнийг олсныхоо дараа ханануудыг холдуулсан боловч хєлийг нь хавчсан нурангийг хєдєлгєж дийлээгvй ажээ. Тэд Омайраг хооллож, дусал хvртэл хийж байсан байна. Тvvнийг аврахын тулд усны насос ханыг єргєх кран хэрэг болж байжээ. Тиймээс аврагчид Богот хотоос насос  авч ирсэн боловч тэдний хичээл зvтгэл талаар болж, бяцхан охины бие 2 єдрийн тарчлалыг даалгvй, нєгєє ертєнцийг зорьсон байна.

Омайра охин аврагчдын нvдэн дээр эрлэгт бага багаар залгиулж байсан ч санаанд багтамгvй тайван байжээ. Байшинд даруулсан гэрийнхнийх нь цогцос доор нь байгаа гэдгийг маш сайн мэдэж байсан охин тэсгэлгvй хvйтэн усан дотор 2 хонохдоо ганц л уйлж, ухаан алдаагvй бєгєєд ядарч туйлдсан аврагчдыг хараад: "Жоохон амарчих аа, ахаа би тэснэ ээ"-гэж сєєнгє дуугаар хэлсэн гэдэг.
Техникийн єндєр дэвшилд хvрсэн vед ганцхан жаахан охиныг аварч чадаагvй гэж энэ зургийг vзсэн хvмvvс маш их гомдол мэдvvлж эмзэглэж байжээ.

alt

Кристина, Мисти, Алиса гурав.
 
Энэ зургийг хальсандаа буулгасан 80 настай асан Жок Старгес нь насанд хvрээгvй хvvхдийг садар самуунд уруу татсан хэмээн буруутгагдаж байжээ. Бухимдсан хvмvvсийн гомдлын дагуу тvvний лабораторийг нурааж байсан бєгєєд 15 жилийн дараа л цагаатгасан гэдэг.

alt
 
АНУ-ийн цємийн туршилтын vеийн нэгээхэн агшныг харуулсан энэхvv гэрэл зургуудаар бvхэл бvтэн цомог хийж, 35 сая хувь борлуулж байжээ. Харин зарим хvмvvс vvнийг  зориудаар бий болгосон хиймэл нєхцєл байдлыг харуулсан энгийн л нэг зураг болохоос биш урлагийн бvтээл биш хэмээн дургvйцэж байжээ.

alt
Ванн дахь Сони
 
Гэрэл зурагчин Анели Стрба нь гэр бvлийнхнийхээ хєргийг авдгаараа алдартай хvн юм. Харин шvvмжлэгчид тvvний энэхvv 12 настай охиных нь нvцгэн зургийг хэтэрхий биеэ барьсан байдалтай гарсан тул яах аргагvй хvvхдийн хvчирхийлэл гэж vзжээ. Гэвч хэсэг хугацааны дараа шvvх тvvнийг цагаатгаж, эл зургийг нь урлагийн бvтээл хэмээн хvлээн зєвшєєрчээ.

alt
 
9-р сарын 11-ний аймшигт халдалыг Дэлхий дахин мартаагvй байгаа билээ. Тэр vеийн байдлын цус нєж, амь vрэгдэгсдийн цогцсийг олонд харуулж зvрхлэхгvй байсан Америкийн хэвлэл мэдээллийнхэн зориг гарган энэ тасарсан гарын зургийг Дейли Ньюс сонинд хэвлэжээ.

alt
 
1920 оны бvтээл. Нэгэн шидэт дагина Ирис хэмээх охинд цэцэг єгч байна.
 
Олны дунд шуугиан тарьсан энэ зургийг авах vед байсан хоёр єсвєр насны охин тэр шидэт дагиныг жинхнээсээ байсан гэж итгэл дvvрэн ярьсан байдаг.

alt
 
Харин энэ бол бяцхан Брук Шилдс-ийн алдартай зураг юм байна. Тэрээр сэтгvvлийн зурагчин болохоор олон удаа хvсэлт тавьж, хєєцєлдєж байсан авч хvссэндээ хvрч чадаагvй ажээ.

alt

Оскар Уайльдын хєрєг 1882 он.
 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()