Лифт буюу цахилгаан шатны vvсч хєгжсєн тvvх

Бидний амьдралын салшгvй нэгэн хэсэг болсон алхам бvрт маань тохиолддог цахилгаан шат хэмээх зvйлийг хэрхэн vvсч, ямар замналаар єнєєдєртэй золгосныг хvмvvс тєдийлєн сайн мэддэггvй ээ. Тэгвэл бидний амьдралыг хєнгєвчилдэг энэхvv тєхєєрємжийг Элайша Грейвз Отис гэдэг хvн зохион бvтээжээ. Ингээд бvгдээрээ цахилгаан шатны товч намтартай танилцъя.
Лифт буюу цахилгаан шатны vvсч хєгжсєн тvvх
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа



Тэрээр 1811 онд, АНУ-ийн Вермонт мужийн Галифакс хавийн нэгэн фермерийн гэрт тєрсєн бєгєєд, хар багаасаа эхлэн, механик техникт ухаангvй дурлаж эхэлсэн агаад хvvхэд ахуй цагааг янз бvрийн тємрийн хаягдал, техник хєглєрсєн vйлдвэрvvдээр эргэлдэж єнгєрєєжээ.



Механикад дурлагч Грейвз Отисийн бvтээлvvд дотроос, цахилгаан шат хэмээх тєхєєрємж нь хvн тєрєлхтний хувьд асар том дэвшил, єєрчлєлтийг авч ирсэн юм.



Тэрээр 19 насандаа Нью-Йорк мужийн Трой хотод очин, барилгачин хийж байсан ч бие муутайн улмаас ажлаасаа гарсан агаад, 1845 онд Албани мужийн O. Tingley & Company хэмээх тавилгын компанид механикчаар оржээ. Цахилгаан шат зохион бvтээгч маань, O. Tingley & Company компанид ажилласан эхний жилvvддээ ор хийх явцыг тєгєлдєржvvлэхээс авахуулаад, галт тэрэгний тормоз хvртэл нилээн олон зvйл сэдэж, сайшаал хvртэж байж.



Элайша Отис дараагаар нь, Maize & Burns компанид ажиллаж байхдаа буюу 1852 онд, Йонкерс хотод баригдаж асан олон давхар барилгын ажилд оролцох томилолт авчээ. Тэр vеийн барилгачид эд зvйл болон ажилчдыг дээш єргєдєг энгийн єргvvрийг тvгээмэл хэрэглэдэг байсан боловч, олс нь байнга тасардаг байсан тул, барилгын компаниуд нь ажилчиддаа эрсдлийн урьдчилгаа олгодог байсан гэнэ. Єєрєєр хэлбэл, маш бvдvvлэг бvтэцтэй, эртний цахилгаан шатны анхны хэрэглэгчид нь барилгачид байжээ.



Ингээд Элайша Отис тэрхvv єргvvрийн аюлгvй байдлыг хэрхэн хангах талаар толгойгоо гашилгаж эхэлжээ. Эхэндээ тэрээр єргvvрийн vйл ажиллагааг гар механизмтай /тvvний зохиосон гал тэрэгний тормозтой агаар нэг/ болгосон боловч, тvvний энэ санааг хэрэгжvvлэхэд тун бэрх байжээ. Учир нь, олсны байр байдал, єргvvрийн vйл ажиллагааг нvд цавчилгvй хянаж, хэрэгтэй vед нь тормозыг татах нэг хvний хэрэг зайлшгvй гарч байсан бєгєєд, тийм єндєр хариуцлагатай, хvнд ажлыг уйгагvй хийх хvн хэзээ ч олдохгvй гэдэг нь тодорхой байлаа. Шинийг эрэлхийлэгч маань ингээд дээрхи гар тормоз гэсэн санаагаа хаяж, орчин vеийн ямар ч ливтэнд зайлшгvй шаардагддаг, баригч /лифтний тормоз/ хэмээх энгийн тєхєєрємжийг бvтээжээ.



Отисын зохион бvтээсэн “баригч” буюу тормоз нь литнийн дээвэр дээрхи хоер гогцоонд сvвлэгдсэн хавтгай пvрш /рессор/ юм. Цахилгаан шатны дээвэр дээрхи рессорт олсыг бэхлэх бєгєєд, єргєх vед пvрш нь татагдаж, лифт аядуухан хєдлєнє, харин олс тасарсан тохиолдолд, пvрш тэнийж, хурц vзvvрээрээ хананд зоогдож, тэр дор нь зогсдог байна.



Ингээд Отис маань, 1853 оны 9-р сарын 20-ны єдєр, Йонкерст цахилгаан шатны vйлдвэрээ нээсэн байна. Гэвч, мэдэхгvй зvйлээсээ айх нь хvний зан хойно, хvмvvс шинэ техникийн аюулгvй байдалд бvрэн итгэж чадахгvй байсан тул захиалга эхэндээ тун бага байжээ. Тиймээс Отис нэгэн vзvvлбэр зохиосон байна. Тэрээр Нью-Йорк дахь Crystal Palace-ийн дэргэдэх олон улсын vзэсгэлэнгийн vеэр ил цахилгаан шат байрлуулсан бєгєєд, vзэсгэлэнг vзэж байсан vй олон хvмvvсийн нvдэн дээр цахилгаан шатанд бєєн хайрцаг тээшийн хамт єргєгджээ.




 Барилгын 4 давхартай тэнцэх єндєрт гармагцаа тэрээр гараараа даллан дохио єгсєн даруйд туслагчид нь лифтний олсыг тасалжээ. Хvмvvс сандралдан, дуу алдсан нь мэдээж. Харин тvvний зохион бvтээсэн “баригч”- ийн тусламжтайгаар, хvнд ачаатай лифт нь хагас метр орчим доошлоод, нам зогссон байна. “Айх зvйл огт vгvй ээ, ноёд оо” гэсэн vгээр дуусгасан тvvний энэхvv зоримог vзvлбэрийн дараа хvмvvс нижгэнэтэл алгаа ташсан бєгєєд, компани дараагийн хоёр жилдээ 40 захиалга биелvvлжээ. Харин 1857 онд энгийн хvн єргєх зориулалтай хамгийн анхны цахилгаан шатыг бvтээж, Нью-Йорк-ийн нэгэн их дэлгvvрийн таван давхар барилгад суурилуулсан байна. Элайша Отис маань 1861 онд таалал тєгссєн боловч, vйл хэргийг нь тvvний хоёр хvv залгуулж байгаа юм. Otis Elevator Company нь єнєєдєр хvртэл оршин, цахилгаан шатны хамгийн том vйлдвэр хэвээр байгаа билээ.

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()