Дэлхий дээрх хамгийн гайхамшигтай зочид буудал

Burj Al Arabбуюу бидний нэрлэж заншиснаар Даруулт Завь хэмээх Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубай хотод байрладаг энэ зочид буудал нь дэлхий дээрх хамгийн гайхалтай зочид буудалд тооцогддог гэнэ. Дубай хотын бахархал, билэг тэмдэг нь болсон энэ зочид буудалд нийт 202 люкс єрєє байдаг бєгєєд хамгийн хямд vнэтэй єрєєнд нэг шєнє хоноё гэвэл 1500 ам. доллар тєлнє гэнэ дээ. 202 ширхэг люкс єрєє нь бvгд 2 давхар зохион байгууллалттай бєгєєд хамгийн жижиг талбайтай нь 170 м2, хамгийн уужим талбайтай нь 780 м2 ажээ. Мєн энэхvv зочид буудал нь дэлхийн хамгийн анхны 7 одтой буудал юм.
Дэлхий дээрх хамгийн гайхамшигтай зочид буудал
www.caak.mn (36 фото)

Эдийн засгийн хямрал нvvрлэхээс ємнє, Бурдж Аль Араб буудлын єрєєг бvтэн жилийн ємнєєс захиалах хэрэг гардаг байжээ. Харин одоо, тансаг агаад vнэтэй буудалд буух санхvvгйн бололцоотой хvмvvсийн тоо буурсны улмаас, энэхvv буудалд хонохын тулд 7 хоногийн ємнє л захиалга єгєхєд хангалттай болсон байна.
Газрын диваажин гэгддэг vзэсгэлэнт Дубай хотын захирагч Шейх Моххамед нь эх хотдоо аялал жуулчлалыг хєгжvvлэхийн тулд Парисын Эйфелийн цамхаг, Нью-Йорк-ийн Эрх чєлєєний хєшєє шиг онц гойд таних тэмдэг хэрэгтэй гэж vзэж байжээ. Ингээд тэрээр английн архитектор Том Райд-ыг асар их мєнгєєр хєлслєн авсан гэдэг. Харин зочид буудлын Далбай хэлбэрээр барих санаа Томд маш санамсаргvй байхад нь тєржээ. Тvvнийг Дубайн нэгэн бааранд суугаад пиво шимж байхад нь, баарны хажуугаар далбаат завь хєвєн єнгєрсєн байна. Том Райд Эврика!!! Хэмээн орилж, Дэлхийн хамгийн тансаг зочид буудлынхаа гадаад тєрхийг хэрхэн хийх санаагаа олсон ажээ. Ингэж л  Бурдж Аль Араб буудлын, хvvхэд ч зурчихмаар маш эгийн хирнээ, сvрлэг экстерьер биелэлээ олсон байна.

www.caak.mn (36 фото)

Энгийн сэлгvvцэгчид Бурдж Аль Араб буудалруу орно гэж тvvхэнд байхгvй явдал гэнэ. Учир нь, хиймэл арал дээр торойх єнчин цагаан далбай мэт буудлын барилгаруу зєвхєн тусгай гvvрээр дамжин очдог ажээ. Харин тэрхvv гvvрэн дээр Тусгай албаны vй олон ажилтнууд шалгалт хийгээд зогсож байдаг ажээ.

www.caak.mn (36 фото)




Буудал дотор зоогийн газар ихтэй ажээ. Энд та ширээ захиалсан бол, тусгай албаныханд захиалсан баримтаа шалгуулж байж, буудалруу орно. Дашрамд дурдахад, энэ буудалд зургийн аппарат барин, vvргэвч vvрсэн, алмайрсандаа амаа жимийх ч ухаангvй явах хаа газрын жуулчид олон тааралддаг ажээ. За ингээд зочид буудлын хаалгаар ормогц, хоёр талдаа уртаас урт цахилгаан шаттай усан оргилуур зочдыг угтана. Усан оргилуур нь тодорхой давтамжтайгаар , богино зайд ус цацаж хараа булаахаас гадна, горхиний хоржигноо мэт усан чимээгээрээ чих сэргээнэ.

Зочид буудалд бvртгvvлэх vйл явц маш энгийн агаад таашаалтай ажээ. Та тэндхийн бvртгэлийн албаны хvнд бичиг баримтаа єгчихєєд, хvлээх зуураа тансаг кофе ууж, шинэхэн зууш идээд суух боломжтой юм байна.



Зочид буудлын бvхийл зоогийн газар, єргєдєг шатнууд нь дээд давхарт нь байдаг тул урт цахилгаан шатаар л тийшээ гарахаас єєр аргагvй байдаг. Харин тvvгээр дээшээ гарч, доошоо буух хооронд бvхэл бvтэн vзvvлбэр vзчихнэ. Дээр дурдсан усан оргилуурнаас гадна, зочид хоёр талын ханад суулгасан асар том аквариумын vзэмж тєгєлдєрт хараагаа бэлчээн явдаг ажээ. Ерєєс эл зочид буудал нь vvднээсээ єхсvvлээд, дээврээ хvртлээ, ямар ч хvнийг гайхшруулахаар тохижилттой юм байна.



Одоо та бvхэн дээд талынх нь давхрын бас нэгэн усан оргилуурыг харж байна. Зургийг єргєдєг шатнаас авсан ажээ.



Усан оргилуурын “vзvvлбэр”



Бурдж Аль Арабе зочид буудлын барилга нь 180 метр єндєр агаад, vvгээрээ ч Дэлхийд тэргvvлдэг байна. Барилгын ерєнхий хэлбэр нь гурвалжин бєгєєд, гадна талаасаа цайвар , гурвалжиндуу харагдаг байна. Харин дотроос нь ажихад vнэхээр л хийсгэсэн далбай мэт ажээ.



Хэрэв та яг энэ хэсэгт очоод толгойгоо дээш єргєн харвал яг ингэж харагдана.









Давхар бvрт тус тусын ресепшн, єрєєний vйлчлэгч ажиллаж, зочдынхоо тав тухыг зуун хувь хангадаг байна. Зочныг лифтнээс буугаад, єрєє хvрэх замд нь єнєєх vйлчилгээний ажилтан дагалдаж, єдрийг сайхан єнгєрєєсєн эсэхийг нь асууж, маш хєгжилтэй хошигнол хэлж огт уйдаадаггvй гэнэ. Зочид буудлын барилгыг эгц дээрээс нь харахад єчvvхэн жижигхэн мэт ажээ. Энэхvv зургийг авахын тулд, гэрэл зурагчин маань гараа байдгаар нь сунгасан гэнэлээ. Эс бєгєєс унах аюултай байсан аж.


















Та ямар ч єрєє захиалсан бай, тухайн давхарт нь таны орсон зэрэглэлийн єрєєнvvдийн план зураг нь алтан жаазанд єлгєєстэй байдаг ажээ. Жишээлбэл, доорхи зурагт 225 метр2 талбайтай єрєєнvvдийн /фото сурвалжлага хийсэн хvний буусан єрєє/ ерєнхий зохион байгуулалт байна.



Зочид буудалд, нийт 27 давхар байдаг ажээ. Гэвч давхар бvр нь дотроо хоёр давхартай юм байна. Аль ч єрєєнд нь орсон, таныг ийм дvр зураг хvлээнэ.



Энэхvv гоёмсог шат нь унтлагын єрєєрvv хєтлєнє. Харин энэ хагас дугуй хэлбэртэй ширээ нь зочны ажлын ширээ юм байна. Энд ноутбуук, факс, хувилах машин, єнгєт принтер, интернет гээд ажил хэрэгч эрхэмд хэрэгтэй бvх зvйл бий.



Ямар ч зочныг анх ороход нь vvдний танхимаас эхлэн дагуулсан царайлаг ажилтан бvсгvй єрєєнийх нь vvдийг онгойлгон єгч, зочныг хувийн vйлчлэгчтэй нь vлдээн оддог. Харин vйлчлэг ч нь тєрєл бvрийн амтат жимсний ундаагаар зочдыг дайлаад,єрєєг нь нэг давхраас эхлэн, танилцуулдаг байна.



Гэрэл зурагчны орсон єрєєний доод давхрынх нь ихэнх талбайг зочны єрєє эзэлсэн байв.

www.caak.mn (36 фото)




єрєєн дотор харагдаж буй зурагтны гаднах хvрээ нь алтадмал бєгєєд нийт барилгын явцад 8000 метр квадрат алт оржээ.



За энэхvv тєрєл бvрийн жимсээр дvvрэн тансаг таваг хоосон байна гэж байхгvй ээ. Зочин єрєєнєєсєє гарчихаад, орж ирэх тоолонд, таваг жимсээр дvvрчихсэн байдаг байна. Бvр тавхан минут гарахад хvртэл гээч!. Vнэхээр шуурхай vйлчилгээ гэж vvнийг л хэлэх байх.



Зочны ариун цэврийн єрєє



Хоёрдугаар давхарт нь байх унтлагын єрєєг та харж байна.


Орны дээр маш том толь байх бєгєєд, єдрийн цагаар ингэж харагдана. Vнэхээр тунгалаг биш гэж vv?

www.caak.mn (36 фото)


www.caak.mn

Удирдлагын нэг товчлуур дээр дармагц, орны хєлд орших жижиг тавиур доороос зурагт гарч ирэх ажээ.



Єрєєн доторхи бvхий л электрон хэрэгслийг нэг удирдлагаар удирддаг байна. Єрєєний удирдлага нь жижигхэн зарц л гэсэн vг. Vvнд: Єрєєний vйлчилгээг дуудах, хєшиг хаах нээх, гэрэл асааж унтраах, тэр бvv хэл доод давхрын vvдийг нээх хvртэл vйлдлvvдийг гvйцэтгэх чадвартай гээд боддоо.



За мээдээж, унтлагын єрєєний хажууд жакузитай асар том ванн бvхий тансаг угаалгын єрєє байдаг.



www.caak.mn (36 фото)

Угаалгын єрєєнд нь танд хэрэгтэй бvх л косметикийн хэрэгсэл байрлана.


Энэхvv угаалгын єрєєнд алдарт Гермес (Hermes) брэндийн гоо сайхны хэрэглэл комоороо байдаг байна. Эрэгтэй нь хар таглаатай, эмэгтэй нь цагаан таглаатай байсан гэнэ. Єрєєний vйлчлэгчийн хэлснээр, зочид эдгээрийн гоо сайхны бvтээгдэхvvн, буудлаас єгсєн аялалын тансаг цvнх, халат, тавчик зэргийг авч явж болдог гэжээ. Гэрэл зураг авсан гэр бvл маань ч сийхгvй аваад л гарсан гэнэ шvv.

www.caak.mn (36 фото)


www.caak.mn (36 фото)

Зочныг буудалд ормогц нь єрєєний vйлчлэгч бvх тээшийг нь авч, задлаад, доторхи хувцаснуудыг нямбайлан эвхээд, ханын шvvгээнд хийдэг байна. Харин хиртэй, бохир хувцас, хэрэглэл байвал, шууд л авч яваад, цэвэрлэснийхээ дараа авч ирж єгдєг гэнэ.




www.caak.mn (36 фото)

Зочид буудлын “ханан цонх”-ноос хєрш зэргэлдээх Жумейр Бич хэмээх зочид буудлын дvр зураг харагдаж байна.



Харин єглєє сэрэхэд, єндєрт байдаг єрєєнд орсон зочид орчноо танихаа байтлаа алмайрах нь олонтоо тохиодог ажээ. Учир нь єглєєгvvр манан татаж, vvлэн дээр буй мэт сэтгэгдэл тєрvvлдэг байна. Манан дундаас арай гэж цухуйх хєрш зочид буудлын дээврийг та харж байгаа биз ээ.



Дэлхийн хамгийн тансаг зочид буудалд буудаллан, vлгэрийн юм шиг vйлчилгээ, орчинг мэдэрсэн хvн, єєрийгєє орчлонгийн дээвэр дээр оршин байгаа мэтээр тєсєєлєх нь мэдээж. Сурвалжлагч ийм тєсєєллєєр, хорвоог хєл доороо орших мэтээр энэ зургаа авчээ.

www.caak.mn


www.caak.mn


Видео бичлэг.



9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()