Ширэнгэн ойд хvнсгvй хоцорвол юу хийх хэрэгтэй вэ?

2009-04-01, 06:16
25,331
"Ээжийн буйд эрдэм сур, эцгийн буйд газар vз" гэж євєг дээдэс маань сургасан байдаг билээ. Тиймээс ч залуус маань хол ойрын тvмэн орноор аялж, эрдэм номын мєр хєєх болсон. Тэр тусмаа англи хэл, компьютерийн сургалтандаа сайн єртєг багатай тул Энэтхэг улсыг зорих залуусын цуваа уртассаар байгаа билээ. Юмыг яаж мэдэх вэ, Энэтхэгт сурч амьдарч буй залуус маань энэхvv халуун орны ширэнгийн гvнрvv аялахгvй, очихгvй гэх газаргvй. Тиймээс тэдэнд тус болох vvднээс нэгэн хошин ч гэмээр, цагаа тулахаар аминд ормоор ч гэмээр зєвлємжийг оруулж байна. 
Ширэнгэн ойд хvнсгvй хоцорвол юу хийх хэрэгтэй вэ?
Энэтхэгийн ширэнгэн ойд явж байгаад тєєрлєє гэж бодоход авч явсан лаазалсан мах тань дуусчихвал яах вэ? Тийм тохиолдолд ємхєрч унасан дал модны мєчрvvд намган дунд олноороо байдаг. Нэг дал модны мєчир олж аваад, хєндий голруу нь гараа явуулахад зєєлєн, арзганасан зvйл мэдэгдэнэ. Тvvнийг татаж гаргах хэрэгтэй, барахгvй бол мєчийг шидэж хагалж болно. Дотроос нь том эрвээхийн бvдvvн авгалдай vй олноороо гарч ирэх вий. Ийм авгалдайнуудын хувьд дал модны ємхєрсєн мєчрийн зєєлєн чийгтэй байдал нь маш таатай, амьдрах орчин болдог юм.
Ингээд л тэрхvv хєєрхий єтнvvдийг дангаар нь идэхэд ч маш их амттай, тэжээллэг гэнэ шvv. Хэрэв цаг хангалттай байх юм бол та тэднийг чанах юмуу шарж, шєл, хуурганы алинийг ч хийж идэж болох ажээ. Аргаа барсан хvний л хийх ажил байх. Гэхдээ л муухан vхрийн махнаас илvv тэжээллэг, амттай гэсэн шvv. Ямар сайндаа л энэ єтєєр хийсэн хоолыг энэтхэгийн зах дээр махнаас 5 дахин илvv vнээр борлуулдаг байх вэ дээ.



















2
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()