Далайн гvнд орших гайхалтай зоогийн газар

Одоогоос сар гаруйхны ємнє Мальдивын арлуудын нутаг дэвсгэрт нэгэн гайхалтай зоогийн газар нээгджээ. Энд ирсэн хvн бvхэн лусын ертєнцийг ойроос харж, сэлvvрт амьтадтай дотно танилцах нь лавтай. Учир нь “Итха” гэдэг нэртэй (нутгийн хэлээр бол “дивехи” гэдэг, харин “эрдэнэсийн сан” гэсэн утгатай юм байна) энэ зоогийн газар нь тэр чигээрээ шилээр хийгдсэний сацуу бvхлээрээ усан дунд оршдог байна. Энэ газар нь Энэтхэгийн далайд байдаг бєгєєд рестораны дээврээс нь дээш далайн мандал хvртэл 5 метр юм байна. Харин тунгалаг ханыг нь шvрэн хаднууд хvрээлдэг тул тvvнийг тойрсон vзэмж тєгс єхєєрдєм загаснуудын идэвхитэй, цоглог амьдрал нь нvд баясгах ажээ.
Далайн гvнд орших гайхалтай зоогийн газар
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
Эндэхийн дээд зэргийн орчинд єдрийн зоог барингаа, далайн гvний амьдралтай танилцах нь сэтгэл засах мєн таатай завшаан аа. Мэдээж энд хоол идэхэд та чамгvй мєнгє тєлнє, цайны мєнгє оруулахгvй бол хамгийн хямдхан зоог нь л гэхэд 200 доллар юм байна.

alt

Усан доорхи рестораны дизайныг Шинэ Зеландын нэгэн компани гаргажээ. Тэд vйлчлvvлэгчдийн мэлмийг лусын ертєнцийн vзэмжээр мялаахын тулд байгууламжид аквариумны технологи ашигласан байна. Тиймээс “Итха” зоогийн газрын онцлог тал нь тунгалаг хана, тааз нь болсныг та харж байна.
Рестораныг тойрох шvрэн арлуудад амьдардаг єнгє єнгийн жижиг загаснууд олноороо гарч ирэн бvжиглэх мэт ийш тийш хєвєх нь ямар ч vйлчлvvлэгчийг алмайруулах нь мэдээж. Vvнээс гадна “Итха”-ийн иргэн тойронд хараа булаам усны ургамалын цэцэрлэг байгуулж, олон тєрлийн загас нэмж суурьшуулах тєлєвлєгєєтэй байгаа гэнэ. Харин шалан доор нь маш чухал, нууц тєхєєрємж байдаг тул, тунгалаг материалаар хийгээгvй юм байна.

alt

Аюулгvй байдал болоод тав тухын vvднээс нэг доор 14 л хvн хvлээн авдаг тул та эднийхээр vйлчлvvлэхдээ далайн гvний амгалан агаад хєгжилтэй амьдралын дунд, цєєн тооны хэдэн vйлчлvvлэгчдийн хамт гадаад ертєнцєєс бvрэн тасрах боломжтой.
Мєн танд барих зоог нь тунгалаг хананы цаадах сайхан vзэмж шигээ амтлаг басхvv тансаг ажээ. Рестораны vндсэн зэс нь Мальдивын арлуудын vндэсний хоол, амтлагчаас бvрдсэн байх боловч, хэрэв та хvсвэл Лондон, Нью-Йорк-ийн дээд зэрэглэлийн зоогийн газруудад байдаг шиг зоог ч захиалж болох юм байна. Мєн эндэхийн дарсны сонголт туулийн арвин боловч, Францийн Шампани vйлдвэрийн Louis Roederer-ийг шимэн суухад хамгийн тохиромжтой байдаг гэнэ шvv.

alt

Газар дээрхи “Vvрийн туяа” /Sunset/ хэмээх грилл ресторанд байх модон шатаар дамжин та энэхvv усан доорхи vлгэрийн байгууламжид орно. Харин дараагаар нь єєр нэгэн тусгай хонгилоор бууж, бvр гvний, нам гvм оршихуйд шилжих боломжтой юм байна. Гайхамшигтай шинэлэг санаа, євєрмєц орчинтой, єєлєхийн аргагvй энэ зоогийн газар нь алдарт Hilton-ны ихрvvдийн эзэмшлийн арлуудын нэг болох Рангалифинола-гийн дэргэд баригдсан аж. Энэ арал дээр Нilton-ны рашаан сувиллын бvхэл бvтэн цогц байгууламж, СПА комплекс, люкс зэрэглэлийн 79 зочид буудал оршдог юм.  

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

Видео бичлэг.



3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()