Сансар огторгуйн тайлагдашгvй 10 vзэгдэл

Сансарын єчvvхэн нэгэн хэсэг болох цэнхэр гаригийг маань тойрон орших огторгуйн уудам орон зай хичнээн их нууцыг агуулдаг бол? Зах хязгаар vгvй vргэлжлэх сансар огторгуйн чанадад хар нvхэнд цугларсан сая сая оддын гvнд юу байдаг бол оо? Vнэхээр мэдэж баршгvй vнэн, тавьж дуусашгvй асуулт буй  биз ээ.Бид Сvvн Зам, Нарны Салхи, Одны орд, Андромед гэх зэргийн гойд содон нэрсээр нь мэдэхээс биш, уг чанар, чанад нууцыг нь гадарладаг ч vгvй vзэгдлvvд маш олон байдаг билээ. Манай эриний эрдэмтэд огторгуйд ажиглагддаг vй олон тааварлашгvй гойд vзэгдлvvдийг судалж, хамгийн сонирхолтой 10-ыг нь тайлбарлахыг оролдсон байна. За ингээд эдгээр оньсого мэт 10 vзэгдэлтэй танилцацгаая.
Сансар огторгуйн тайлагдашгvй 10 vзэгдэл
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
1-р байр: Сансрын дайралт
Хvчтэй нь доройгоо дийлдэг хорвоогийн жам сансар огторгуйд ч vйлчилдэг нь гайхалтай. Зах хязгааргvй, тvнэр харанхуйн ертєнцєд том биетvvд нь арай жижиг, арай сул дорой нэгнийгээ “идэж”, эвдэж, єєртєє шингээдэг байна. Энэхvv vзэгдлийг сансрын дайралт буюу харгислал гэж нэрлэдэг ажээ. Жишээлбэл, Сvvн Замын хажууханд орших Андромед нь ойр орчмынхоо жижиг биетvvдийг єєртєє нэгтгэн “идсээр” байдаг юм. Одоо Андромедийн дотор талд, тvvнд идэгдсэн vй олон жижиг однууд оршдог байна. Харин доорхи зурагт, 3 тэрбум жилийн дараа, манай гариг Андромедтэй хэрхэн нэгдэхийг харуулсан байгаа.

alt

2-р байр: Квазар
Энэхvv квазар гэгч зvйлийг дэлхийгээс одон орон судлалын дурангаар ажиглах боломжтой байдаг. Хэдэн тэрбум жилийн тэртээх, бvдэгхэн цагт, Дэлхий маань анх vvсэхээсээ ємнє иймэрхvv бvтэц, vзэмжтэй байсан гэж эрдэмтэд таамагладаг билээ. Квазар нь зуу зуун галагтикийг нийлvvлсэнээс ч их энерги ялгаруулдаг юм байна. Зарим судлаачид, квазарыг, єєр хоорондоо хамааралгvй галактикуудын дундах хар нvх хэмээн vзэх нь ч бий.

1979 онд авсан доорхи зурагт 3C 273 квазарыг харуулсан байна.

alt

3-р байр: Харанхуйн биет
Нvдэнд vзэгдэж, гарт баригдах нь битгий хэл, орчин vеийн технологийн дэвшлээр ч олж тогтоох аргагvй, биетvvдийн нэгдэл огторгуйд оршдог гэж мэргэжилтнvvд таамагладаг. Одон орон судлалын vеэр vзэгддэг тааварлашгvй, сонин vзэгдэл болох биесvvд бие биенрvvгээ таталцахыг харанхуйн vл vзэгдэх биетээс хамаардаг гэж итгэдэг байна. Иймэрхvv биет болон материйн нэгдэлийг бие болгодог харанхуйн биет нь vл vзэгдэх хар нvхнvvдээс авахуулаад хєнгєн нейтрон зэргээс бvрддэг гэж vздэг ажээ. Харин зарим эрдэмтэд харанхуйн биетийг огт байдаггvй гэж vзэхээс гадна, огторгуйн биетvvд хоорондоо таталцахад соронзон хууль нєлєєлдєг гэжээ.

Доорхи зурагт харанхуйн биетийг тєсєєлєн дvрсэлсэн байна.

alt

4-р байр: Таталцлын давалгаа
Орон зай- цаг хугацааны гажуудал єєрчлєлтийг Таталцлын давалгаа гэдэг билээ. Энэхvv vзэгдлийг А. Эйнштэйн єєрийн харьцангуйн ерєнхий онолоороо урьдчилсан таамагласан байдаг.  Харин энэхvv vзэгдэл нь гэрлийн хурдтай єрнєдєг учраас, LIGO, LISA мэтийн хамгийн дээд чанарын хамгийн шилдэг лазерийн тусгай аппаратаар ч тогтоон ажиглаж болдоггvй агаад, зєвхєн сансрын тусгай vзэгдлийн vед vvссэн таталцлын давалгааг л буулгаж чаддаг байна. Жишээлбэл доорхи зурагт буй, хоёр хар нvх мєргєлдєхєд vvссэн таталцлын давалгааг арай гэж хальсанд буулгаж дєнгєснийг та харж байна.

alt

5-р байр: Вакууман энерги
Сансар огторгуйн вакуум орон зай хvртэл хоосон биш гэдгийг хэдийнэ тогтоожээ. Од хоорондын тvнэр харанхуй орон зайд хvртэл хагас атомон бvтэцтэй, виртуал хэлтэрхийнvvдээр дvvрэн байдаг бєгєєд зогсоо зайгvй мєхєж, ахин бие болсоор байдаг гэдгийг квантын физикээр нотолсон байна. Энэхvv сансрын vлэмж бичил хэлтэрхийнvvд нь огторгуйн хоосон зай, булан бvрт vй олноороо оршиж, таталцлын эсрэг энерги ялгаруулан, сансар огторгуйг хєдлєхєд хvргэдэг байна. Хэдийгээр сансар огторгуй хаашаа, яах гэж хєдлєєд байдгийг хэн ч мэдэхгvй ч, тvvнийг алгуурхан шилжvvлдэг хvчин зvйл болох вакуум энерги гээч юм оршдог нь vнэн юм. 

Зурагт огторгуйн орон зайг vзvvлжээ.

alt

6-р байр: Бичил хар нvхнvvд
Орчин vеийн эрдэмтэд “Том тэсрэлт”-ийн шалтгааныг тайлбарлаад зогсохгvй, орчлонт ертєнц маань єчvvхэн атомны цємийн хэмжээтэй бичил хар нvхнvvдээр дvvрэн байдаг гэж таамаглажээ. Энэхvv таамаглал vнэн байх магадлал тун єндєр байгаа юм байна. Энэ бичил хар нvхнvvд нь огторгуйн асар том хар нvнvvздээс огт єєр vйлчлэл vзvvлдэг агаад, 5 дахь хэмжигдэхvvнтэй ямар нэгэн нууц сэжмээр холбоотой байдаг тул цаг хугацаа, орон зайд нєлєєлєх чадвартай ажээ.

За ингээд нэгэн одон оронч, зураачийн тєсєєлєн дvрсэлсэн бичил хар нvхний зургийг та бvхэн харж байна.

alt

7-р байр: Нейтрино
Нейтрино гэдэг нь ямар ч жин, массгvй энгийн нейтраль хэлтэрхийнvvд юм. Энэхvv хэлтэрхийнvvд нь нейтраль бvтэцтэй боловч, хэдэн сая километр ч vргtлжлэх хатуу биетийг нэвтлэх чадвартай юм байна. Магадгvй, єглєєхєн таны идсэн хачирхалтай талхан дундуур ч нейтрино нэвтлэн гарсан байх магадлалтай гэсэн vг юм. Нейтрино нь “эрvvл” одны цємийн галанд болон, мєхєж байгаа одны тэсрэлтэнд бие болдог байна. Далай тэнгисийн гvнд юмуу мєсєн дунд суулгасан аварга том хэмжээтэй нейтро-илрvvлэгч тєхєєрємжийн тусламжтайгаар тvvнийг харж болдог ажээ.

Зурагт Нейтрино-гийн загварыг харуулсан байна.

alt

8-р байр: Харь гаригууд
Нарны аймгаас гадуур оршдог гаригуудыг харь гариг гэнэ. 1990-ээд оны эхээр, ямар нэгэн идэвхитэй одны аймагт харъяалагддаггvй гариг гэж vгvй гэж vздэг байсан. Гэтэл 2006 оны 6-р сарын байдлаар идэвхитэй одны орчимд биш, єєрєє бие даан оршдог 190 гаригийг олж илрvvлсэн байна. Энэхvv биеэ даасан тэнэмэл гаригуудын хэмжээ нь томоохон од шигээс авахуулаад, диаметр, дулаанаараа нарны гуравны нэгтэй тэнцэх хэмжээний сэрvvн одой одыг тойрон орбит vvсгэдэг бичил гариг хvртлээ янз бvр байдаг ажээ. Ямар ч л гэсэн, хvн амьтан амьдрах бололцоотой хоёр дахь дэлхийг бид єнєєг хvртэл олоогvй байгаа ч, техник технологи  хурдацтай хєгжиж буй энэ vед, эх дэлхийг маань орлох гаригийг бид тун удахгvй олох биз ээ.

Харин доорхи зурагт, дэлхийтэй тєстэй харь гаригийг тєсєєлєн дvрсэлсэн байна.

alt

9-р байр: Сансрын цацраг идэвхит дvрс
Сансрын цацраг идэвхит дvрс (CMB-Cosmic Microwave Background) -ийг єнгєрсєн зууны 60-аад оны vед бvх эд юмсаас цацардаг сул радио долгион гэдгээр нь хvн тєрєлхтєнд мэддэг болжээ. Энэхvv vзэгдлийг мєн манай гаригийг vvсгэх шалтгаан болсон сансрын асар хvчтэй дэлбэрэлтийн vр дvнд бие болсон гэж vздэг. Дэлхий дэлбэрэлтийн vр дvнд бие болсон гэдгийг нотлох хамгийн оновчтой баталгаа нь энэ CMB дvрс юм. CMB нь -270 градусын тогтмол хэмтэй байдаг гэдгийг тогтоожээ.

Нvдэнд vзэгдэх орчлонт ертєнцийн дулааны дvрслэлийг та доорхи зургаас харж болно.

alt

Хамгийн сvvлийн 10-р байранд: Антиматери буюу сєрєг биет
Сайны замд саар нь садаа болдгийн жамаар, эгэл ертєнцийн бичил биетvvд буй газар сансрын сєрєг материуд хэзээд оршдог байна. Жишээлбэл бид бvгдийн хамгийн сайн мэдэх сєрєг цэнэгтэй электрон бvрт тохирсон эерэг цэнэгтэй позитрон гэж байдаг билээ. Сєрєг цэнэгтэй хоёр биет мєргєлдєхдєє єєрсдийнхєє нийлбэр масс бvхий цэвэр энерги ялгаруулж, Эйнштэйний E=mc2 томъёоны дагуу нэгддэг ажээ. Сансар судлаачдын таамаглаж буйгаар, ирээдvйн сансрын хєлгvvд сєрєг биетээс бvтсэн тvлш бvхий хєдєлгvvрээр ажиллах юм байна.  

Зурагт ийм нэгэн сансрын хєлгийг дvрсэлсэн байна.

alt

55
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()