Эрбу хэмээх гайхамшигт урлагийн бvтээлийн нууц

Би тэртээх бvдэгхэн цагт ТуркийнЭрбугээч тун сонирхолтой урлагийн талаар зухасхан сонсож байсан ч нэг их юм бодолгvй бараг мартаж орхисон билээ. Гэтэл саяхан нэгэн сонингийн шаралсан хуудсан дээр эртний Турк эдлэлийн vзэсгэлэнд єнєєх "Эбру" гээч зvйл тавигдах тухай мэдээллийг олж уншаад энэхvv хачин нэртэй зvйлийг лавшруулан судлах хvсэлдээ хєтлєгдсєн билээ. Хvн гээч хачин сониуч амьтан ажээ. Би энэ урлагийн талаар уйгагvй судалж, хангалттай мэдээлэл, баримт цуглуулснаа та бvгдтэй хуваалцахаар шийдлээ. Vнэхээр гайхшрал тєрvvлэм урлаг юм билээ. Учир нь нэг эрбу нь цасан ширхэг мэт ахин хэзээ ч давтагдахгvй, єнгє хийцтэй болдгоороо онцлог ажээ.
Эрбу хэмээх гайхамшигт урлагийн бvтээлийн нууц
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа
alt

Орчин vеийн хvмvvсийн мэдэх хамгийн эртний эрбу нь 11 зууны vед хийгдсэн гэдэг нь тогтоогдоод байгаа. Гэтэл vvнийг судалж vзэхэд, энэхvv урлаг нь тэр vедээ /11-р зуунд/ аль хэдийн тєгс боловсорч, хєгжлийн дээд  шатандаа орчихсон байсан гэдэг нь илт байжээ. Эрдэмтдийн хэлснээр ийм тєрлийн урлаг нь хєгжлийн дээд тvвшиндээ хvрэхийн тулд хэд хэдэн зууны хєдєлмєр, оюуны чармайлтыг шаардах ёстой гэнэ. Тэгэхлээр тийм эртний урлагийн хувьд эбру нь хаана, хэзээ vvссэн болох нь байнгын маргаантай байдаг ажээ.

alt

Энэ урлагийг анх Энэтхэгт vvсч, Персээр дамжин Осман vндэстэнд євлєгдєн, хамгийн сvvлд Турк улсынх болсон гэж vздэг хэсэг эрдэмтэд байхад, нєгєє хэсэг нь vvнийг анх Бухарт vvсээд, Иранаар дамжин Туркийн соёлд нэвтэрсэн гэх нь ч бий. Ямартай эрбу хэмээх урлаг нь Дорно зvгийн аль нэг улсын соёл дунд vvссэн урлаг гэдэг нь илэрхий ажээ.

Эрбу-г анхандаа “эбру” хэмээдэг байсан бєгєєд цагийн эрхэнд голынх нь хоёр vсэг солигдсон гэдэг. Эбру гэдэг нь “нvvрний ус” гэсэн утгатай «ab-ru» хэмээх Араб vг гэж тайлбарлах эрдэмтэд байхад, “давалгаат хээ” гэсэн утгатай «ebre» хэмээх Чагатай vг гэж vздэг судлаачид ч байдаг. Харин ихэнх тvvхчид, археологчид, эбру гэдэг нь «ebri» хэмээх Перс vгнээс гаралтай “vvл” хэмээх утгатай vг гэдэгтэй санал нийлдэг байна.

alt

Энэхvv эртний урлагийн нэрний гарал vvслийг тодорхойлоход ингэж их маргаж, орон орны хэлний vндэсийг ухаж тєнхєх ямар хэрэг байна хэмээх гайхшрал тєрєх нь гарцаагvй ээ. Гэхдээ эбру-г хэрхэн хийдэг vйл явцтай танилцаад ирэхээр таны гайхшрал замхарч эхлэх вий.
Эбру-гийн гайхалтай фон нь vнэхээр тэнгэрт хєвєх vvлтэй тєстэй зєєлєн хээг цаасан дээр буулгадаг юм. Мєн бэлэн болсон эбру-г харахад нэгээсээ нєгєєдєє ууссан олон єнгєний давалгаа мэт хосгvй зохицлыг та олж харах болно. Харин эбру нь “нvvрний ус” гэсэн vгнээс гаралтай эсэх нь нотлогдоогvй байгаа ч vvнийг бvтээхэд маш их ус хэрэглэдэг гэж бодоход гайхах зvйлгvй мэт санагдана.

alt

Эбру-г урлах хvн асар их тэвчээртэй байх шаардлалагтай. Учир нь энэ нь маш их цаг, чимхлvvр ажлын vр дvнд гайхалтай єнгє будгийн уусалтай, жинхэнэ урлагийн бvтээл болж хувирдаг.

За ингээд энэхvv гайхалтай урлагийн бvтээлийг бие болгохын тулд урьдчилан бэлдсэн зориулалтын, тэгш єнцєгт саванд гевен хэмээх зєвхєн Туркэд л ургадаг ургамлын балтай хольсон ус хийнэ. Усыг энэхvv ургамалтай зуурахад маш наалдаймхай, єтгєн болдог.
Дараагаар нь энэхvv усандаа байгалийн будагнуудыг холин хийнэ. Байгалийн будаг нь усанд орохоороо уусалгvй, гадаргуй дээр нь хєвж гарч ирдэг чанартай. Гевен ургамлын балтай зууралдсан усанд хийсэн байгалийн будагнууд нь єнгє єнгєєр солонгорон, єнгєний гайхалтай, давалгаалсан зохицол бvхий уран хээг vvсгэдэг юм байна.

alt

Энэхvv бэлэн болсон холимог дээрээ цэвэрхэн цаас тавиад, 5-10 минут байлгасныхаа дараа маш нямбай хуулж аваад, хатаана. Давалгаат vvл мэт гоёмсог хээ нь хатаад ирэхлээр цаасан дээрээ зориулалтын хэв тавьж, бvтээлийнхээ vндэн санааг агуулсан зургаа урласны дараа нь хууль ёсны эбру бэлэн болно.

alt

Хэрэв та жинхэнэ эбру-г єєрийн гараар урлаж, гэрээ чимэхээр шийдсэн бол гэрийн нєцєлд дээрхи аргаар дєрвєлжин саванд усаа бэлдээд, дотор нь бага зэрэг цавуу /гевен-ий балны оронд/, тосон будаг /байгалийн будагны оронд/ хийгээд туршиж vзэж болох юм.
Мэдээж зориулалтын хэв, гол агуулга бvхий зураггvй, дан vvлэн хээтэй цаас нь жинхэнэ эбру байж чадахгvй ч гэлээ, эртний гайхамшигт урлагийн бvтээлийн єчvvхэн хэсгийг єєрийн гараар хийсэн мэт сэтгэгдэл vнэхээр сайхан биш гэж vv. Тэгээд ч эбру-гийн цаад фонон дахь энгийн єнгєлєг хээ нь л гэхэд гэрт єнгє оруулан чимж, харах бvрт сэтгэлийн таашаал єгнє гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та чєлєєт цагаа сайхан єнгєрєєж, алжаалаа тайлангаа, эртний тансаг урлагийг єєрийн гараар бvтээж, гэрээ чимэх боломжийг бvv алдаарай.

alt

alt

alt

alt

Видео бичлэг.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()