Google Earth програмыг ашиглан илрvvлсэн нууц газрууд

Google Earth-ийн тусламжтайгаар єндрєєс авсан зургуудыг харахад, манай гаригийн зарим нэг байшин барилга, байгалийн зохицол нь vнэхээр сонирхолтой, хєгжилтэй, гайхмаар дvр зургуудыг харуулах ажээ. Google Earth, Maps хоёроос авсан хамгийн сонирхолтой газруудын зургийг нэгтгэн та бvхэндээ, тайлбартайгаар хvргэж байна.
Google Earth програмыг ашиглан илрvvлсэн нууц газрууд
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа
5500 метрийн гvнд орших эртний Атлантида хотын балгас. 160x130 км хэмжээтэй энэхvv хотыг Google-Earth-ийн тусламжтайгаар алган дээрээ тавьсан мэт харах боломжтой болсон нь vнэхээр бахдууштай.


В недрах Google Earth

Ер Бусын vзэгдэл Судлах Газрын, Британы зэвсэгт хvчинд дэх онгоц буух талбай.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Дэлхийд тэргvvлэгч интернет браузер болох Firefox-ийн асар том эмблем. vржил шимтэй хєрсийг ч хайхрамжгvй сэндийлсэн тэмдэг гэнэ дээ.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Аризон муж дахь захиалгаар vйлдсэн тєєрдєг зам

Google Map-аас харах

В недрах Google Earth

АНУ-ийн Калифорни мужийн Сан-Диего дахь усан цэргийн бэлтгэл сургуулилтын тєв. Энэхvv байгууламж нь 1960-аад онд баригдсан юм байна. Фашизмыг илт сурталчилсан хас тэмдэгийн хэлбэртэй байгаа та харж байгаа биз ээ.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Суданы эрэг хавьд ачааны Jasmin хєлєг онгоц живж буй байдал нь. Энэхvv ачааны аварга хєлгєєр зєєж явсан тvлш, ойр орчмынх нь 50 км радиус бvхий газрыг тэр чигт нь хамран тархаж, байгаль орчинд маш том хор хохирол авч ирсэн билээ.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Канадын Альберта мужийн нутаг дэвсгэрт орших, Badlands Guardian буюу “Чихэвч зvvсэн индиан эр” хэмээх байгалийн хосгvй зохицолт газар. Энэ сонирхолтой дvр зургийг байгаль эх єєрийн гараар бvтээсэн гэхэд та итгэх vv?

Google Map-аас харах

В недрах Google Earth

Багдадын баруун дорнодод орших Цуст нуур.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Францын нэгэн барилгын урьд, дууны хурдтай нисдэг нууц албаны онгоц зогсож байгаа дvр зураг. Энэхvv барилгыг Google Earth дээр энгийн орон сууцны байшин хэмээн тэмдэглэсэн байсан нь улам сонирхолтой санагдана. Гэвч vнэндээ Street View-д тэмдэглэснээр, энэхvv барилга нь Францын нэгэн техникийн их сургууль юм байна.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Франкфуртын нисэх онгоцны буудлаас 3 онгоц зэрэг шахуу хєєрч буй мэт зураг. vнэндээ ганцхан онгоц нь 3 кадрт зэрэг орсноос ийм сонирхолтой дvр зураг vvсчээ. Сvvдрийг нь хараад та ойлгож байгаа байх.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Боливийн газар нутаг дахь “vхэл дагуулсан зам”. Жил бvр, энэхvv аюултай зам нь 400 хvний амийг аван оддог байна. Google Maps дээр зураг нь хэт ойлгомжгvй байсан тул Google Earth-ээс авсан, гvдгэр, хотгорыг нь гайхалтай ялгаруулж харуулсан зургийг орууллаа. Аймшигтай замын, сvртэй дvр зураг биш гэж vv.

Google Map-аас харах

В недрах Google Earth


Аризона мужийн Тусон онгоцны буудлын газар нутагт оршдог, дэлхийн хамгийн том онгоцны “оршуулгын газар”. Аваар осолд орж, эвдэрч сvйдсэн агаарын хєлгvvд энд л цугларч, анир чимээгvйн дунд vvрд хадгалагддаг ажээ.

Google Map-аас харах

В недрах Google Earth


Йоу буюу “Эв нэгдэл” хэмээх, 525 метр гvн, очир эрдэнийн орд газар. "XXVI съезд КПСС" хэмээх Орос гvрний мэдэл дэх хамгийн том очир алмас олдсон газар гэдгээрээ ч алдартай. Энэхvv орд газар нь 2004 онд нєєцгvй болж, ашиглагдахаа больсон юм байна.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Чад улсын нэгэн тосгоны дээрээс авсан сонирхолтой зураг - Ultra High Res.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Калифорни мужид баригдаж байгаад, орхигдсон барилгын суурь Solar One

Google Map-аас харах

В недрах Google Earth

Эр-Рияда онгоцны буудлаас холгvй орших хачирхалтай дvрс болох аварга том онгоцны буурийг та харж байна. Магадгvй хэн нэгэн хєрєнгєтєн нь энд хувийнхаа онгоцыг удаан хугацаанд байлгаж байгаад авсан байж болох юм. Бууринд єдгєє євс ургаад, сансар дээрээс ч харагдахуйц тод мєр vлдээжээ.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Цємийн бємбєг туршсан хєєрхийлєлтэй газар маш сонирхолтой дvрс vvсчээ. Энэхvv бємбєгийг 4500 метрийн єндрєєс хаясан юм байна. Харин туршилтын дvнд, талхлагдсан газар дээр уйтгар дvvрэн нvдтэй хэрээний дvрс vvссэн байна.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Беренгийн хоолой хавьцаа орших Диомидын арал. Энэ нь ОХУ, АНУ хоёрын хил залгадаг газар юм байна. Энэхvv 2 арлын нэг нь АНУ-д, нєгєє нь ОХУ-д харъяаллагддаг бєгєєд, хоорондоо 2 орчим км-ийн зайтай оршдог байна. Энэ хоёр арал нь хоёр єєр улсын хил дээр оршдог тул, орон нутгийн цагаар нэг хоногийн зєрvvтэй байдаг. Тиймээс, маргаашруу аялахын тулд 2-хон км газар туулаад л єнгєрсєндєє ирэх боломжтой гэж хvмvvс vздэг байна.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Амстердамд байдаг сонин шиг авто зогсоолын газар.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Хорватийн эрэг хавийн Галесняк арал. Энэ оны дєрєвдvгээр сараас эхлэн зvрхэн хэлбэртэй гэдгээрээ нилээд алдаршаад байгаа газар гэнэ.

Google Map-аас харах

В недрах Google Earth

Тамын хаалга хэмээх энэхvv сонирхолтой газрыг Зєвлєлтийн геологчид анх нээн илрvvлжээ. Туркменистаны тєв хэсэгт байдаг энэ газар нь 40 жилийн турш галаар буцалж байгаа юм байна.

Google Map-аас харах


Бас дахин нууцууд.



0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()