Хvний уушгинд гацуур ургажээ

Артём Сидоркин гэгч 28 настай нэгэн залууг эмч нар хорт хавдар туссан гэж оношлоод байжээ. Гэтэл хагалгааны vеэр залуугийн биенээс 5 см урттай, гацуурын мєчир олсон байна.Удмуртскийн дотрын эмнэлгийн их эмчийн туслах Владимир Камашев: “Тиймээ, тэр Артём Сидоркин хэмээх 28-хан настай залуу нь маш хvнд амьсгалж, ойр ойрхон цусаар ханиалгаж байлаа. Тиймээс бvх эмч нар тvvнийг хорт хавдартай хэмээн 100 хувь санал нийлж байсан юм. Тvvнээс гадна залуугийн цэжийг рентгенээр харахад, яахын аргагvй хавдар ажиглагдсан билээ. Би лав насаараа эмч хийхдээ тиймэрхvv хэлбэртэй хорт хавдрыг єч тєчнєєн удаа харж байсан. Тиймээс л шууд хагалгаа хийхээр шийдсэн л дээ.”- хэмээн дурсан єгvvлсэн юм.
Хvний уушгинд гацуур ургажээ
Хагалгаа хийсэн эмч нь залуугийн цээжин хэсгийн нээж vзсэнийхээ ч дараа тvvнийг хорт хавдартай гэдэгт бvрэн итгэлтэй байжээ. Харин уушигных нь хавдартай гэж vзсэн талыг огтолж авахаасаа ємнє сайн нягталж vзэх vvднээс, уушгийг нь зvсэж vзжээ. Тэгтэл хутганд нь гацуурны ногоон мєчир тулсан байна.



Мэс засалч эмч нvдэндээ ч итгэлгvй гурван удаа нvдээ анивчаад туслахдаа хандан: “Авч яваад харчихаад ир, дотор нь гацуур байх шиг байна.”- гэж хэлжээ. Тэгтэл цаадах нь эргэлзсэн байдалтай толгой дохиод хэлснээр нь хийсэн боловч, хожим эмчийгээ галзуурчихаж л гэж бодсон хэмээн инээлдэн єгvvлцгээж байлаа.

Гацуурыг гаргаж авмагцаа эмч нар хэмжиж vзэхэд 5 см урттай байжээ. Євчтєн залуу маань ийм том гацуурны мєчрийг залгих юмуу амьсгалаад уушгиндаа оруулчих боломжгvй шvv дээ. Гэтэл энэхvv мєчир нь уушгинд амьсгалаар дамжин орохоос єєр аргагvй. Ингээд бодохоор Артём маань гацуурны маш бяцхан vрийг амьсгалаараа сорж авсан болж байна. Харин хvний уушгинд чийг, дулаан, хvчилтєрєгч гээд ургамал ургах тааламжтай нєхцєл бvхэн бvрдсэн байдаг учраас, гацуурын vр уушгинд нь ормогцоо ургасан гэж vзэж байна.



Єєрийнхєє биенд гадны ямар нэгэн биет байгаа гэж Артём огт санаагvй байжээ. Тvvний цустай цэр гарган, цээж хєндvvрлэн євдєж байсан нь гацуурын хатуу навчист хатгуулснаас болсон гэж эмч нар vзэж байгаа юм. Ингээд Артёмын уушигны мод ургуулсан хэсгийг тайрч аваад, тусгай уусмалд хадгалсан байна.

Камашев эмч энэхvv уушигны тасархайг, хvний биен дотор ургамал ургаж болдгийн нэг томоохон баталгаа хэмээн маш их нандигнан хадгалдгаа хэлсэн. Энэ бvхний эцэст та цээж дvvрэн амьсгалахаасаа айж байгаа биз ээ.



Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()