“Тєгс” сонсголтой охин тайлан тоглолтоо хийлээ

2009-04-22, 05:00
35,108
Манай сайтын зvгээс авъяаслаг, уран бvтээлч залуусаа дэмжих зорилгоор "Бидний шинэ vе" гэсэн цуврал гаргаад байгаа билээ. Энэ удаа та бvхэндээ нэгэн авъяаслаг охиныг танилцуулах гэж байна. ТvvнийгЭнхболдын Мєнхшvргэдэг. Анх 4 настайдаа АЖ. профессор Тувааны Цолмон багшид шавь орж тєгєлдєр хуураар хичээллэж эхэлсэнээсээ эхлэн “тєгс” сонсголтой гэдгээ олж мэдсэн. Энэ нь ямар нэгэн хєгжмийн дууны єнгийг сонсоод нотыг нь шууд нэрлэх чадвар юм. Ийм чадварыг урлагийн хvмvvс тэр тусмаа хєгжимчид хvсдэг. Гэвч энэ “тєгс” сонсгол нь байгалиас заяагдсан байдаг тул хєгжvvлж эзэмших боломжгvй байдаг юм байна.
“Тєгс” сонсголтой охин тайлан тоглолтоо хийлээ
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
Тэрээр анх тєгєлдєр хуураар хичээллэж эхэлсэнээс хойш 13 жил болж байна. Хєгжим Бvжгийн Коллежид 11 жил суралцаж тєгсєєд Соёл Урлагийн Их Сургуулид элсэн орж одоо тєгєлдєр хуурийн 2-р дамжаанд суралцаж байгаа тэргvvний оюутнуудын нэг билээ. 
Суралцах хугацаандаа  2004 онд хєгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит уралдаан, 2008 онд тєгєлдєр хуурч Я.Мєнгєнцацалын нэрэмжит цєєхvvл хєгжимчдийн уралдаан, мєн хєгжимийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит тєгєлдєр хуурчдын улсын уралдаанд амжилттай оролцож ирсэн юм.

4-р сарын 10-нд Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театрт єєрийн бие даасан тайлан тоглолтоо амжилттай хийжээ. Тєгєлдєр хуурын мэргэжлээр суралцаж байгаа тvvний хувьд 17 насандаа бие даасан тайлан тоглолтоо хийнэ гэдэг, тэр тусмаа анхаарал, сонсгол, ой тогтоолт, нарийн мэдрэмж, сэтгэл хєдлєл шаарддаг томоохон зохиолууд тоглоно гэдэг багагvй амжилт юм.

Энэ тоглолтондоо Шостаковичын Прелюде-Фуга, Скарлаццийн Сонат, Бетховений Сарны-сонат, Скриабины Этюд, Рахманиновын Этюд, Шопений Этюд, Шуманы Новеллетен зэрэг зохиолуудыг тэрээр тоглосон юм. Мєнхшvрийн тоглолтонд мэргэжлийн багш АЖ. Профессор Т.Цолмон, МУСТА тєгєлдєр хуурч Ш.Ариунаа багш, МУСТА тєгєлдєр хуурч Ц.Энхтєр багш болон Хєгжим бvжгийн коллежийн багш сурагчид, СУИС-ийн багш сурагчид, сонгодог урлагт дуртай, тvvний тоглолтыг хvндэтгэн ирсэн хvмvvс байсан юм.

Тvvний бага нас, багш нарын хамт.



4-р сарын 10-нд болсон тvvний анхны бие даасан тоглолтын vеэр.

















Ээж, эгчийн хамт.





Чєлєєт цаг.















Энэ авъяаслаг охиныг тєрvvлж єсєгсєн Ээж нь.



Тэрээр Оросын хєгжимийн зохиолчид болох С.Рахманинов, Д.Шостакович, С.Прокофьев нарын зохиолыг тоглох дуртай. Эдгээр суут хєгжимийн зохиолчдын зохиолууд урт, утга санаа агууламжын хувьд гvн гvнзгий, гарч буй сэтгэл хєдлєлийн илрэл нь тvvнд тохирдог гэж Мєнхшvр ярьсан юм.
 
Мєнхшvр єєрийгєє vргэлж завгvй байлгахыг хичээдэг нэгэн. Хичээлийн хажуугаар сонгодог урлагийн нэг тєрєл болох баллетаар Улсын Дуурь Бvжгийн Эрдмийн Театрт Оюунтуяа Багшын удирдлага дор хичээллэдэг. Мєн Англи хэл идэвхитэй суралцаж байгаа гэнэ.
Би тєгєлдєр хуураас гадна саксофон хєгжим тоглохыг хvсдэг. Мєн Jazz, Jazz soul хєгжим сонсох дуртай гэж бидэнтэй элэн далангvй ярилцсан юм.

Э. Мєнхшvрдээ цаашдын ажил хєдєлмєрт нь єндрєєс єндєр амжилтыг хvсье!


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.