Освенцим хорих лагерь: Фашистуудын еврей vндэстнийг устгах тєлєвлєгєє

Уншигч таны мэдлэгийн санд дусал нэмэр болгох vvднээс 20-р зууны эхэн хагаст Европ дахиныг чичиргэж байсан фашист vзэлтнvvдийн хамгийн том хорих лагерийн талаар мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Германы фашистуудын байгуулсанОсвенцимхэмээх бєєгнєрvvлэн хорих лагерь нь Польшийн Краковын ойролцоох Освенцим хот (Польшоор Oświęcim, немцээр Auschwitz)-ын дэргэд байдаг. Ойролцоогоор 500 га газрыг эзлэн орших Освенцим хорих лагерийн барилгын ажил 1940 оноос эхэлжээ. Энэ газар немцvvд хvмvvсийг алж, техник технологио сайжруулах туршилт хийдэг байв. Уг хорих лагерьт хэдхэн жилийн дотор СССР, Польш, Франц, Бельг, Венгр, Нидерланд, Румын, Чехословак, Югослав болон бусад улс орнуудын 4 сая гаруй хvн алагдсан байна.
Освенцим хорих лагерь: Фашистуудын еврей vндэстнийг устгах тєлєвлєгєє
ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа
alt

Хорих лагерь нь єдгєє музей болон єєрчлєгдсєн бєгєєд 1958 оны 9-р сард Освенцимын Олон Улсын Хороо байгуулагджээ. Харин 1944 оны 6-р сарын 26-нд америкийн нисгэгчид Освенцим лагерийн энэхvv агаараас харагдах байдлыг зургийн аппаратны хальсанд буулгасан байна. Зурагт Освенцимын анхны хорих анги (Освенцим I), Освенцим-Биркенау (Освенцим II), 1942 онд баригдсан хомроголон устгах лагерь (дээр нь) зэргийг харах боломжтой. Харин Освенцим-Моновиц (Освенцим III) хэмээх гуравдахь хорих ангийг германы байлдагчдад туслуулах, албадан хєдєлмєр эрхлvvлэх зорилгоор, 1942 онд байгуулсан юм. 

alt

Биеийн хvчний ажил эрхлэх чадвартай гэж vзсэн аль ч хvйсний хvмvvсийг тvр хугацаагаар амьд vлдээдэг байжээ. Auschwitz (Освенцин)- ы хорих ангид хvргэгдэн ирсэн бvх хvмvvсийг юуны ємнє “ангиллаж”, “баруун” болон аймшигтай “зvvн” (vхэгсдийн колон) колонуудруу хуваарилдаг байв.

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

Лагерийн хоригдогчид болон харгалзагч нарын сэтгэл санааг хэт гутралд автуулахгvйн тулд єдєр бvр найрал хєгжим тоглодог бяцхан оркестр байдаг байжээ. Хэдийгээр тэнд аймшигтай харгислал болж байсан ч гэсэн энэхvv бичил оркестрийн гишvvдэд немцийн цэргvvд харьцангуй энэрэнгvй ханддаг байсан гэнэ.

Тэд Шуман, Брамс, Вивальди зэрэг хєгжмийн зохиолчдын классик аяыг зонхилон тоглодог байж.

alt

“Зvvн колон”-руу хуваарилагдсан хоригдлууд “анхны ангиллалын” vеэр хагацсан ах дvv, амраг садантайгаа тун удахгvй уулзана хэмээн найдацгааж, бага ч гэсэн баяр хєєртэй байдаг байжээ. Тэд єєрсдийгєє алуулахаар явж байна хэмээн гадарладаггvй байж. Учир нь хорих ангийн захиргаа нь тэднийг бєєснєєс нь салгах гэж байгаа мэтээр ойлгуулж, хоосон найдлага тээлгэн vхэлрvv нь хєтєлдєг байжээ.

Фашистууд “зvvн колон”-ыхныг алах гээгvй гэдгээ итгvvлэхийн тулд хорт хийн єрєєний vvдэнд тус тусын дугаар бvхий тусгай хувцсыг бэлддэг байж. Ингээд хоригдлуудыг дагуулж явсан харгалзагч нь тэднийг єєр єєрийн дугаараа сайн цээжлэхийг сануулдаг байж. Мєн тэдэнд савангийн єєдєс тарааж єгдєг байсан нь цаанаа vхлийг нуусан хуурамч “жvжиг”-т улам итгvvлэх нэгэн шалтгаан болдог байв.

alt

Ер нь нацистууд аймшигтай харгис, vгээр хэлшгvй бузар vйлдлийнхээ мєн чанарыг далдахын тулд хуурамч гоёмсог vг хэллэгийг ихээр ашигладаг байжээ. Жишээлбэл Еврей vндэстнийг газрын хєрснєєс арчих тєлєвлєгєєгєє “Еврейчvvдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа”, харин еврейчvvдийг хомроголон устгах vйл ажиллагаагаа Геноцид (Армян гаралтай эрдэмтэн Рафаэль Лемкин-ийн толдорхойлсноор genos- тєрєл, зvйл хэмээх грек, caedo- ална гэсэн утгатай латин vгнээс гаралтай ажээ. Энэхvv vг нь 1944 оноос ємнє Дэлхийн vгийн санд байгаагvй юм байна.) хэмээн нэрлэдэг байжээ. Тэд Геноцид хэмээх єєрсдийн зохиосон нэрийтгэл vгийнхээ сvvдэр доор 10 гаруй жилийн турш Еврей vндэстнvvдийг мєрдєн мєшгиж, хавчин хядаж байсан юм.

Мєн генералын захиргаанд амьдарч байсан еврейчvvдийг Майданек хорих ангид ч бас vй олноор нь хєнєєдєг байсан гэдэг. Майданек лагерьт ч бас хорт хийн єрєє байдаг байсан бєгєєд нацистууд тэнд ажил хєдєлмєр эрхлэх чадваргvй болсон 10 мянга гаруй еврейг хєнєєсєн байна. Тvvнчлэн харгис нацистууд еврей цусны бус 152 000 хvнийг, мєн хэдэн мянган цыган vндэстнийг Лодзь хотоос 30 км-ийн зайд орших Хелмно хорих лагерийн хийн єрєєнд хомроголон алжээ. Харин 1942 оны хавар фашист Гиммлер нь Освенцим II (Аушвиц-Биркенау) лагерийг мєн л устган хядах газар болгох шийдвэр гаргасан байна. Ийнхvv Освенцим II (Аушвиц-Биркенау) лагерьт Европын єнцєг булан бvрт амьдарч байсан нэг сая гаруй еврейчvvд алагдсан юм.

Єнєєх аймшигтай хорт хийн єрєєнvvдийг та одоо харж байна.

alt

alt

alt

alt

alt

alt

Харин энэхvv єрєєнд орсон хvмvvс ийм л болж vлддэг байж дээ....

alt

alt

alt

alt

alt

Германы фашистууд ойролцоогоор 2 700 000 еврейг буудах юмуу хийнд хордуулж хєнєєсєн байна. Ер нь “Еврейчvvдийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажиллагаа нь” Европ дахинд амьдардаг бvх еврейчvvдийг уг vндсээр нь устган vгvй хийх туулийн зорилготой байв. Харин холокост буюу еврейчvvдийг мєшгин хєнєєж байх vед 6 сая еврей хvн алуулжээ. Єєрєєр хэлбэл Европ дахинд амьдарч байсан бvх еврейчvvдийн гуравны хоёр нь Дэлхийн Хоёрдугаар Дайнаас ємнє Фашистуулын гарт зэрлэгээр хєнєєгдсєн гэж vзэж болно.

alt

alt

alt

alt

alt

Хоригдлуудыг хийн єрєєрvv явуулахаас ємнє vсийг нь хусдаг байв.

Германы нэгэн телевизийн сувгаар хvний /хоригдлуудын/ vсээр хийсэн даавууг танилцуулж байжээ.

alt

Харин хорих лагериудад ажиллаж байсан цэрэг, харуулууд уйдах завгvй хєгжилтэй байсан байж таарна.

Доорх зурагт Рихард Баер, хорих ангийн эмч нэртэй харгислалгч Йозеф Менгеле, лагерийн комендант Биркенау Йозеф Крамер, хуучин комендант Освенцима Рудольф Гёсс (Рудольфом Гесс биш) нар ажлаа дуусгачихаад хєгжилдєн зогсож байна.

alt

alt

4
таалагдаж байна

17
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()