
Уг iPhone-ий хурд нь:
Ємнєх бvх загваруудаасаа хамаагvй илvv буюу мессеж илгээхдэ 2.1 дахин, Safari дахь NY Times-ыг ачаалахдаа 2.9 дахин хурдтай ажилладаг юм байна.

Камер нь:
- Автоматаар фокусаа тааруулдаг, цагаан єнгєний баланс, тогвор сайтай шинэ 3 мигапикселийн камер
- Дэлгэцэн дээрхи дурын объект дээр дарж фокус, балансыг єєрчилж болдог
- Томсгох юмуу, гэрэл муутай нєхцєлд зураг авахад зориулагдсан тусгай горимтой
- Автомат фокус бvхий, цагаан єнгийн баланс, тогтвор сайтай 30 фпс VGA- видео дэмжигчийг нэмж єгсєн
- Мультитачын тусламжтайгаар видео бичлэгийн хэмжээг хvссэнээрээ єєрчилж, MMS, электрон шуудан, MobileME, YouTube зэргээр илгээх боломжтой болсон.

Холбоос: 7.2 Mbps HSDPA стандартын дэмжигч нэмсэн

График: OpenGL|ES- аппаратны дэмжигч нэмж єгсєн

Дизайн: Харин дизайны хувьд яг урьдын хэвээрээ vлдсэн гэдгийг дээр дурьдсан билээ.

Ажиллах хугацаа: Ажиллах хугацаа нь харьцангуй сайжирчээ!

Нэмэлт зvйлс:
- Интеграц, карт бvхий тоон луужин
- Дуу хоолойгоор удирдах боломжтой болсон. Тиймээ, тэгэхлээр та энэхvv шинэ iPhone-той ярьж болох нь ээ. Та тvvний ой санамжинд буй дурын дуугаа тоглохыг тушааж, vгvй бол контакт-н дахь аль нэгэн танилруугаа залгаж ч болох аж. Энэ бvхнийг хийхэд ганцхан єєрийн хоолойгоор хэлэхэд л хангалттай.
- Nike+-ын гурвалсан дэмжигчтэй болсон
- Хязгаарлагдмал боломжтой (тахир дутуу) хvмvvс хэрэглэхэд хялбар байх нэмэлт дэмжигчийг суурилуулжээ.

Vнэ:
AT&T гэрээг хавсаргасан бол АНУ-аас доорхи vнvvдээр худалдан авах боломжтой:
16GB багтаамжтай нь 199$
32GB багтаамжтай нь 299$
Apple iPhone 3GS нь АНУ-д энэ 6-р сарын 19-нд харин Хойд Хєршид маань ирэх 8-р сард худалдаанд гарах юм байна. Харин энэхvv iPhone-ийг зах зах зээлд зарагдаж эхэлмэгч ємнєх загвары болох iPhone 3G-ийн vнэ 99$ болтлоо унах юм байна. Гэхдээ мэдээж єнєєх AT&T гэрээг хийсэн хэрэглэгчид л ийм хямдаар энэхvv хуучин iPhone-ийг авах боломжтой.
Видео бичлэг.