Ямар хvн бэ гэдгээ гарынхаа алгаар тодорхойлох сонжоо

2009-06-11, 08:18
60,492
Та бvхэнд vнэхээр сонирхолтой нэгэн сонжоогоор єєрийнхєє зан чанарыг мэдэж авахыг санал болгож байна. Хамгийн гол нь та эхлээд зааврыг уншмагцаа хийж гvйцэтгээд, дараа нь зурагны доорхи тайлбарыг унших зарчмаар єєрийгєє сориорой. За ингээд эхэлцгээе.
Ямар хvн бэ гэдгээ гарынхаа алгаар тодорхойлох сонжоо
1.    Хоёр гарынхаа хуруунуудыг зєрvvлж, нийлvvлнэ vv

www.caak.mn (4 фото + текст)

Зvvн гарын тань эрхий хуруу барууны дээр нь байвал нэг цаасан дээр “З” vсэг бичээрэй. Харин эсрэгээрээ байвал “Б” гэж бичнэ.


2. Урьдаа байгаа ямар нэгэн зvйлийг буудахаар онилж байгаа мэт дvр vзvvлнэ vv.

www.caak.mn (4 фото + текст)

Ингэхдээ та баруун нvдээ аньж, зvvнээрээ харсан бол “З” vсэг бичээд эсрэгээр нь харсан бол “Б” vсэг бичээрэй.


3. Хоёр гараараа Напелеон шиг элгээ тэврэнэ.

www.caak.mn (4 фото + текст)

Ингэхдээ зvvн гараа барууныхаа дээр тавьсан бол мєн л “З” харин эсрэгээрээ бол “Б” гэж бичнэ.


4. Алгаа ташна уу

www.caak.mn (4 фото + текст)

Зvvн гар тань баруун алган дээрээс ташиж байвал “З”, эсрэг тохиолдолд “Б”


За харин одоо сонжооныхоо хариутай танилцацгаая.
Хариугаа 4 vсэгнийхээ байрлалаас шалтгаалж олно:
ББББ - (100 хувь баруун гартан)- танаас хуучинсаг vзэл vнэртэж байна. Та vндэс угсаагаар ялгаварлах хандлагатай нэгэн бєгєєд ямар нэгэн хэрvvл маргаанаас аль болох зайлсхийхийг хичээдэг. Нам гvм, тайван орчинд байх дуртай.
БББЗ - Маш хурц зан чанартай. Шийдэмгий бус
ББЗБ - Маш нийтэч зан чанартай. Сээтэгнvvр, шийдэмгий, хошин шогийн мэдрэмжтэй, жvжиглэх авъяастай. (ихэвчлэн эмэгтэйчvvд ийм байдаг)
ББЗЗ - Ховор тохиолдол. Ємнєх ББЗБ-тэй ойролцоо зан чанартай. Гэхдээ хамаагvй уян зєєлєн.
БЗББ - Оюун ухааны хєгжил сайтай, уян зєєлєн зантай. Шинэ зvйлд дасан зохицохдоо муу, бусадтай харилцаа тогтоохдоо маш хашир ханддаг, тэвчээр хатуужил сайтай, бага зэрэг хvйтэн хєндий зантай. (ихэвчлэн эмэгтэйчvvдэд тохиолддог)
БЗБЗ - Энэ бол хамгийн ховор тохиолдол юм байна. Сул дорой, гадны нєлєєнд маш амархан автдаг.
ЗБББ - Их тохиолддог зохицол. Сэтгэл хєдлєл ихтэй, туйлбиргvй, чухал асуудал шийдвэрлэхдээ хєнгєн ханддаг. Бусдын нєлєєнд амархан автдаг, дассан зохицох чадвар сайтай, нєхєрсєг, хvнтэй хэл амаа ололцохдоо сайн.
ЗББЗ - Дээрхээс их тохиолддог зохицол юм байна. Ийм хvмvvс их гэнэн цайлган, зєєлєн сэтгэлтэй байдаг.
ЗЗББ - Нєхєрсєг бєгєєд энгийн хvмvvс. Тэд маш хувирамтгай бєгєєд олон тєрлийн сонирхолтой. Єєртєє дvгнэлт хийхдээ сайн.
ЗЗБЗ - Цагаан цайлган, уян зєєлєн, итгэмтгий хvмvvс байдаг.
ЗЗЗБ - Сэтгэл хєдлєл ихтэй, эрч хvчтэй, шийдэмгий
ЗЗЗЗ - (100% солгой) Хэзээд цаг vетэйгээ хєл нийлvvлэн алхдаг, сэтгэлээрээ байнга залуу байдаг хvмvvс. Хамгийн хоцрогдсон зvйлийг хvртэл шинэ єнцгєєс олж харах чадвартай. Сэтгэл хєдлєл маш ихтэй, єєрийгєє бvрэн илэрхийлж чаддаг, хувиа хичээмтгий, зєрvvд, заримдаа эргэн тойрныхноосоо єєрийгєє бvрэн тусгаарлаж, жожигрох хандлагатай.
ЗБЗБ - Зан чанарын хувьд хамгийн хvчтэй нэгэн. Єєрийн vзэл бодолдоо ямагт маш тууштай байдаг. Эрч хvчтэй, зорьсон зvйлдээ заавал хvрч байж санаа нь амардаг.
ЗБЗЗ - Дээрхи ЗБЗБ зохицолтой адилхан зан чанартай боловч арай туйлбаргvй. єєрєє єєртєє дvгнэлт хийхдээ сайн. Найз нєхєд цєєтэй. Шинэ танилтай болох тал дээрээ хvндрэлтэй учирдаг.
БЗЗБ - Хєнгєн зан чанартай. Хэрvvл маргаанаас зайлсхийх авъяастай, бусадтай амрархан харилцаа тогтоодог. Тvvнтэй харилцахад маш амар байдаг. Ямар нэгэн зvйлээс уйдахдаа амархан.
БЗЗЗ - Биеэ даасан, хувирамтгай. Бvхнийг єєрийн гараар хийхийг эрмэлздэг.

23
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()