Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Харин Британий Манчестер хотод баригдсан доорхи зурган дээрхи барилга нь Английн ард тvмний уламжлалыг єєртєє шингээсэн гэж хэлж болно. Учир нь тэндэхийн хvмvvсийн уламжлалт зоог нь шарсан тємс, загаснаа эхэлдэг шvv дээ. Тэгвэл Will Alsop-ынхны бvтээсэн уг 8 давхар “Чипсэн байшин” нь дээр дээрээс нь давхарлаж тавьсан 3 давхар шарсан тємс шиг маш энгийн бvтэцтэй хирнээ євєрмєц бvтээл болжээ.
Бид орчлон хорвоогийн сонин хачин бvхнийг гайхсаар байгаад л дуусах нь бололтой. Vvний ємнєх дугааруудаараа бид та бvхэнд Дэлхийн хамгийн євєрмєц барилгуудын цуглуулгыг хvргэж байсан бол дараа нь хамгийн содон сvм хийдvvдтэй танилцуулж, єдрєєс єдєрт єнгє нэмж буй Дубайн гайхамшигт бvтээлvvдийг сонирхуулсан билээ. Тэгвэл одоо танд хамгийн євєрмєц уран барилгыг танилцуулах гэж байна. Дэлхий тэр шинэ санаа оноогоор дvvрэн байх юм даа.
Foster + Partners-ийнхон Францын Сэнт-Этьен хотод энэхvv хосгvй хєгжмийн тєвийг босгожээ. Барилгыг аэродинамикийн гол хуулиуд дээр суурилж бvтээсэн юм байна. Танхимууд нь маш уян хатан бєгєєд 1100-7200 хvртэл хvнийн багтаамжтай ажээ. Энэхvv хотон хєгжмийн тєв барьсан явдал нь оршин суугчдын сэтгэл санаанын байдалд эерэгээр нєлєєлєх, залууст зєв хvмvvжил олгох, хотын єнгє vзэмжийг нэмж, орчин vеийн уур амьсгал оруулахуйц соёлын тєвийг нэгээр нэмсэн гээд маш олон талын ач холцогдлыг дагуулсан байна.
Vсрэнгvй хєгжиж буй их гvрний хувьд ногоон дэлхийн алга дарам газар бvхэн vнэлж баршгvй vнэ цэнтэй байдаг билээ. Тэр тусмаа газар нутаг бага, хvн ам олонтой Япон мэтийн єндєр хєгжилтэй орнууд байшингийн дээвэр давхар бvрийг маш гайхалтайгаар ашиглах нь бий.
Жишээлбэл Осаке дахь энэ газарт 2003 оныг хvртэл бэйсбол-ын талбай байрладаг байсан бол хожим 30 давхар цамхагийг барьсан юм байна. Тэгвэл одоо энэхvv 30 давхар барилгад Намба Парки (Namba Parks) хэмээх 8 давхар цэнгэлдэх хvрээлэнг босгосныг та харж байна. Энэхvv цэцэрлэгт хvрээлэн нь тєв замруу харсан бєгєєд гудмаар алхах хvмvvсийг усан оргилуур, цєєрєм, салхинд сэвэлзэх моддын дундах тайван амгалан орчинд хєлєє амрааж, сэтгэлийн цэнгэл эдлэхийг урин дуудах мэт сvндэрлэх болжээ.