AutoThriller буюу “авто - аймшиг”

2009-06-13, 03:24
24,200
Одоо таны хажууд BMW-д дурладаг хэн нэгэн хvн байгаа бол хурдхан шиг холдуулаад, єєр ямар нэгэн хэрэгтэй зvйл хийлгэсэн нь дээр. Учир нь энэхvv фото сурвалжлагыг vзвэл цаадах нєхєр чинь шоконд ороод, хэдэн єдєр дуу шуу нь гарахаа байж мэднэ.Фото сурвалжлага хийсэн сэтгvvлчийн тэмдэглэлийг хєрвvvлэв:Би Мюнхен дэхь BMW Group-ийн ертєнцєд хийсэн аялалаа BMW маркийн машинуудыг задалж, боловсруулах Тєвєєс нь эхэлсэн юм. Намайг тэнд єглєє эрт очиход, хоёр ажилтан нь угтан авч,тєвийнхєє vйл ажиллагааг танилцуулж эхэллээ. Тэд намайг харваас цоо шинэ машинууд єрєєстэй байх томоос том босоо тавиурын хажууд аваачлаа. Дуулахнээ, тэдгээр машинуудыг устгаж, тємрийн сэг болгохоор дугаарлуулан зогсоосон юм гэнэ.
AutoThriller буюу “авто - аймшиг”
www.caak.mn (19 фото)

BMW –гийнхэн техникийн шинэ шийдэл, шинэ санаагаа хэрэгжvvлэн шалгасныхаа дараа туршилтын бvх загваруудаа ингэж устгадаг юм байна. Ингээд л эдгээр мєрєєдлийн тємєр хєлгvvд удахгvй нvvрлэх аймшигт “мєхєл”-єє хvлээн ийнхvv зогсож байгаа нь энэ. Бас болоогvй ээ, хумхын тоос болохоосоо ємнє энэ машинууд маш олон янзын зовлон vзнэ.



Бvх зvйл таны харж байгаа энэ газраас эхэлнэ. Энд хєєрхий машинуудыг эгнээж зогсоож байгаад дотоод компьютетэй нь холбосон алсын удирдлагын тусламжтайгаар ослын дэрийг нь задалдаг. Єєрєєр хэлбэл бvгдэнгийнх нь дотор талд нь саатал vvсгэнэ гэсэн vг.

Зарим нь энэ vед аккумлятороосоо салгагддаг байна. (Хvнийхээс бол цус харвалт ч юмуу, импакт гэсэн vг).



Надад хамгаалалтын малгай ємсєгсний дараа мэргэжилтэн нь удирдлагын товчлуур дээр дарлаа. Єрж тавьсан машинуудын дотор талын ослын дэрнvvд хийлэгдэж, бєєн шуугиан дэгдэв. Хэдхэн секундын дараа эргэн тойронг нам гvм нємєрч, бvх зvйл дууссан байв.



Дараагаар нь бvх машинуудаас цаашид хэрэг болно гэсэн бvр тоноглолуудыг нь нэг нэгээр нь салгаж авч байлаа. Салгаж авсан бvх эд ангиудаа дараагийн туршилтын загваруудад ашиглахын тулд туршилтын тєвийн агуулахруу илгээдэг юм билээ.



www.caak.mn (19 фото)

Дараагийн “яргалал” нь тусгайлан бэлдсэн энэхvv тавцан дээр болно. Энд эд ангиа юу ч vгvй “тонуулсан” машин гэж хэлэхэд хэцvv болсон єнєєх хєєрхий туршилтын загваруудаас бензин, тос, тосол гээд бvхий л шингэн зvйлсийг нь гадагшлуулдаг. Яг л амьд амьтны цусыг юvлдэг шиг.

www.caak.mn (19 фото)


Мэргэжилтэн нь тайлж авч болох бvхнийг авч, асгаж болох бvх шингэнийг гоожуулна.



Бензиний банкийг нь тусгай багажаар цоолж, шингэнийг нь бvрмєсєн юvлэхийн тулд машиныг хазайлгаж байна.



Устгах vйл явц vргэлжилсээр.



Тусгай гар пресс-ээр хийн амортизаторыг нь идэвхигvй болгож байна.



Зарим машинуудын хєдєлгvvрийг нь цаашид єєр загварт ашиглах зорилгоор салгаж авдаг.



Саяхан л хурд хvчээ гайхуулан, будгаа ханхлуулан давхиж явсан машинууд энэхvv Пресс цехэд сvvлчин мєчєє хvлээн зогсож байна.



Пресс-ийг ажиллуулдаг мэргэжилтнийх нь кабинд би ороод доорхи бvvдгэр гэрэл зургийг авлаа.



Уг тємєр савар машинаас зvрхийг нь сугалж, эцсийн амьсгааг нь тасдаж байхад дотор палхийж, эвгvйцэх сэтгэл минь улам ихсэх шиг болж билээ.



Эрэмдэглэгдсэн машин шахагч тєхєєрємж дотор орсон байдал нь энэ. Хэдхэн хормын дараа таглаа нь хаагдаад л, бvх зvйл дуусгавар болно доо.



Гvйцээ. Одоо єнєєх машин чинь дєрвєлжин тємрийн хог л болжээ. Харин одоо тvрvvний нєгєє тємєр савар энэ муу дєрвєлжин тємрийг авч, контейнерт ачин, хаягдлын хэсэгрvv авч явна. Гэхдээ мэдээж хаягдлал бvрийг дараа нь ашиглана: Метал –ыг нь хайлуулах хэсэгрvv илгээж, арьс, поролон гэх зэрэг бусад эдvvдийг нь нунтаг болгон хувиргаж, ахин хэрэглэхэд бэлэн болгодог.



За ингээд л гудамж талбайг чимэн зогсох ёстой машинуудан нэг нь ийм “гоёмсог” куб болон хувирчээ. Энэ бол саяхан салхи татуулан давхиж байсан MINI юм. Иймэрхvv маягаар хуримтлуулбал энд орчин vеийн куб “урлаг”-ийн бvхэл бvтэн vзэсгэлэнг байгуулчихаж болохоор байгаа биз? BMW-гийнхэн жил бvр туршилтын 4000 загвараа яг ингэж усгадаг. Намайг газарчилсан хоёр залуугийн хэлснээр энд ажиллахаар шинээр ирсэн хvн бvхэн эхэндээ шоконд орж, сэтгэлээр унадаг гэнэ. Мэдээж хvн єєрийн гараар бvтээсэн гайхамшигт бvтээлээ эргээгэд нядалж байгаа юм шиг устгах ямар л олиг байв гэж дээ. Гэхдээ яваандаа дасаад, тоохоо болидог гэсэн.


1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()