Ємнєд этгээдрvv зорчсон тэмдэглэл №1

Азийн 4 барын нэг гэгдэх Хятад гvрэнд хийсэн Орос сэтгvvлчийн сонирхолтой тэмдэглэлийг танд хєрвvvлэн хvргэх гэж байна. Хятадын ард тvмний уйгагvй хєдєлмєр, наймааны нарийн ухаан бєгєєд асар хурдтай хєгжин цэцэглэсэн талаар нь энд єгvvлэх болно.Сэтгvvлч: Миний бие хэдэн жилийн ємнєєс л хаа нэгтээ халуун оронд айлчлан, наран шарлагын газар биеэ шарангаа залхуутайяа ившээлгэж, завсар зайгаар нь интернетээр аялсан шиг ээ сайхан амарахыг хvсч байлаа. Эхэндээ аялалынхаа жолоог Тайландруу мушгихаар тєлєвлєж суутал Хятадад хэдэн жил амьдарсан нэгэн танилын маань яриа миний бодлыг єєрчилж орхисон билээ.
Ємнєд этгээдрvv зорчсон тэмдэглэл №1
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Ингээд би 2006 онд Хятадыг зорьж 4 сая гаруй хvнтэй Нанчанг хотод 4 сар амьдарсан юм. Тэгэхэд л хилийн чанад дахь тэр улс нэг хvнд ноогдох дотоодын нийт бvтээгдэхvvний єндєр vзvvлэлт, асар хурдацтай хєгжил дэвшлээрээ гайхуулж эхлээд байсан бєгєєд жижиг том гэлтгvй бvх хот нь улам илvv хєгжиж, хvн бvрийн аманд л “vvнээс илvv сайхан болно” гэсэн vгс урсаж байлаа. Харин би “юу л бол, харж л байя” гэсэн шиг басангуй бодол тээж явж билээ. Мєн тэр vед Бээжингийн тєв талбайд Олимпын бэлтгэл ажил эрчимтэй хийгдэж, Томоос том тоон цагнууд нь 2008.08.08 хvртлэх хором мєч бvрийг хашгирах мэт баяртайгаар тоолон байсан юм.

Яг хоёр жилийн дараа, 2008 оны 9-р сард би вээр ахин БНХАУ-ыг зорихоор, Благовещенск хотод ирээд (Благовещенск хот нь Амур мєрний зvvн эрэг доор оршиж, Хятадын Хай-Хэй хоттой хиллэдэг билээ) хилийн цаана vзэгдэх дvр тєрхийг хараад vнэхээр алмайрч билээ. Єнгєрсєн 2-хон жилийн дотор Хай-Хэй хотод чихтэйхэн єндєр барилгуудаар сvvдэрлэн сvндэрлэж, нямбайлан зассан гоёмсог моддоор чимэгджээ. Эх орны минь талд хvмvvс голын эргийн модны сvvдэрт шар айраг шимэн сууж, зэвсэгт хvчний сонсогч залуус хvмvvстэй хууч хєєрєлдєн байхад Хятадын талаас дорны уянгатай нялуун хєгжим эгшиглэж, єнгє єнгийн гэрэл анивчин, уламжлалт галын наадмынх нь сvртэй дуун чих алгадан байлаа. Тэр vед би  нэг л газар амьдарсан хирнээ аль нэг нь хэтэрхий хурдан єєрчлєгдєж, нєгєє нэг нь яг хэвэндээ байгаа 2 тэс єєр ёс заншлын дунд толгой эргэн, гайхшрал тээж зогссон юм.

Ингээд би хєлсний завьчинд 25 доллар тєлєєд 15 минутын дотор Хятадын хил дээр ирэв. Хэзээнээсээ л ёс горимоо чанд баримталдаг хятадын гаалийн ажилтангууд дvрэмт хувцасныхаа цаадах жижигхэн биендээ баймгvй хатуу чанга хvмvvс билээ. Тэд намайг гярхай ажиглан, талх зvсэхэд амар учир гэрээсээ авч гарсан загасчны хутгыг минь ихэд л сэжиглэнгvй ажицгаан, ямар зорилготой авч явааг маань ээлж дараалан шалгааж билээ. Харин миний аялах газруудын жагсаалт, аяллалын зорилготой маань танилцмагцаа санаа нь амарч, зорчих зєвшєєрєл огосон юм.

Оросын жуулчид сvvлийн vед Хятадыг зорих нь олширч, Амур голын хавьцаа амьдардагуудад нь 15 хоногийн визийг чєлєєтэй олгодог болсон. Хай-Хэй хотын хамгийн сонирхолтой зvйл нь vйлчилгээний газрууд, мухлагуудаа кирил vсгээр, орос vгээр хаягладаг явдал билээ. Жишээлбэл “Архи, тамхи, пиво”, “Бvх эрчvvдийн тєв”, “Арьс, vс, тайрна”- гэсэн утга авцалдаа муутай ч гэсэн ерєнхийдєє ямар газар вэ гэдгийг нь ойлгоход амархан. Тиймээс энд ирсэн орос хvн бол тєєрнє гэсэн асуудалгvй юм билээ.

Хай-Хэй хот нь бvхий л хэлийн дагуух хотодтой ижил юмны vнэ нь маш єндєр байдаг бєгєєд наймаалцаж, буулгаж чадсан хvн л хvссэн зvйлээ маш хямдаар худалдан авч чаддаг. Бараг бvх наймаачид нь оросоор чєлєєтэй ярьдаг юм билээ. Харин англиар ярих нь тун ховор. Ямар сайндаа л Хятадын тєв банк хаана байдгийг нэг америк жуулчин явж явж англи хэлний сургуулиас нь л асууж мэдэж авсан гэдэг. 

Гал тэрэгний буудлаас нь тасалбар авах харин их амархан. Ямар ч таксиний жолооч “вокзал” гэдэг vгийг маш сайн ойлгодог. Кассан дээр нь очоод зорчих хотынхоо нэрийн латин vсгээр бичээд сандал юмуу, 3 давцан зурахад л цаад ажилтан нь бvхнийг ойлгох болно. Гал тэрэгнvvд нь манайхаас єндєр бєгєєд 120 км цагийн дундаж хурдтайгаар явдаг. Жирийн суудалтай хэсэг нь хамаагvй хямдхан бол гупе, унтлагын вагонууд нь маш их vнэтэй. Тиймээс бараг онгоцоор ниссэн нь дээр байдаг. Та итгэнэ vv байна уу єєрєє л мэд, гэхдээ л vнэхээр дорнын энэ улсад хотоос хот дамжин аялах болвол вагоноор явснаас онгоцоор явсан нь хамаагvй хямд тусна гээд боддоо. (гэхдээ  вагоны гупе юмуу арай тансаг зэрэглэлийн суудал захиалахтай харьцуулбал).

Ер нь гал тэрэг нь манайхтай харьцуулахад хамаагvй соёлтой vйлчилгээтэй илvv хурдтай гэдгийг хvлээн зєвшєєрєхєєс єєр аргаvй байдалд би хvрсэн билээ. Ядаж л вагон дотор юм уухыг зєвшєєрдєг бєгєєд ихэвчлэн 30-аас дээр насны эрэгтэй хvмvvс байдаг проводникууд нь маш эелдэг харьцаатай. Тэд цагаан хэрэглэл авч ирж єгєхдєє ч, цай аягал єгєхдєє ч, хог шvvрдэхдээ vргэлж инээмсэглэхээ мартахгvй ээ.

За ингээд л би танд дээр єгvvлсэнчлэн таксиний жолоочид “вокзал” гэж хэлээд, кассчинд “HARBIN” гэж бичиж єгєєд, аялалаал хийх дараагийн хотынхоо зvг хєдєллєє.

Vргэлжлэл бий...

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()