Тяньаньмэний талбайн аймшигийг эргэн дурсахад

Энэ оны 6-р сарын 4-ний єдєр Дэлхий дахинд хар толбо vлдээж, хvн тєрєлхтний сэтгэлийг сэрдхийлгэсэн нэгэн vйл явдал болж єнгєрснєєс хойш яг20жил єнгєрчээ. 1989 оны 4-р сараас эхлэн мянга мянган хятад оюутнууд, болон жирийн иргэд нь жижиг, том бvлэг байгуулан нэгдэж, эрх баригчиддаа эрх чєлєєт ардчилсан тогтолцоо руу шилжихийг шаардаж эхэлсэн билээ. Харин 1989 оны 5-р сарын дунд vе гэхэд хэдэн зуун мянган хятадын ард иргэд Бээжингийн тєв талбайд єлсгєлєн зарлаж, эрх баригчдаа ил гаран, тэдэнтэй ярилцахыг шаардацгааж байсан юм.Тэгтэл Хятадын эрх баригчид хариуд нь байлдааны онцгой байдал зарлан, жагсагчдыг тараахаар Ардын чєлєєлєх армийн цэргvvд болон танкуудыг тавьжээ. Хожим нь 1989 оны 6-р сарын 3-ны єдєр єнєєх танк, цэргvvд нь Тяньаньмэнь-ний талбай дээр гарч ирэн эх орныхоо ард тvмнийг хайр найргvй хядаж, олон аавын хvvг тахир дутуу, бие сэтгэлийн шархтай хоцроосон билээ.
Тяньаньмэний талбайн аймшигийг эргэн дурсахад
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
Тэнд амь vрэгдсэн хvмvvсийн тоо єнєєдєр маш маргаантай байдаг бєгєєд нэг хэсэг нь хэдэн зуу гэж байхад нєгєє хэсэг нь мянга мянгаараа хєнєєгдсєн гэцгээдэг. За ингээд энэхvv ”алдарт цэвэрлэх” vйл ажиллагааны талаархи фото мэдээллийг тайлбарын хамт танд хvргэж байна.
Эхний 17 гэрэл зураг бол 1989 оны тухайн vеийн vйл явдлуудын дvр зургийг хадгалсан байгаа бол сvvлчийн хэд нь тэр бараан єдрvvдийн дурсамжийг оюун санаандаа тээж яваа амьд гэрч нар, амь vрэгдэгсдийн дурсгалыг хvндэтгэсэн хvмvvсийн vйл ажиллагааны vйл явцыг харуулсан энэ 2009 оны зургууд байгаа. Дэлхийн тvvхийн нэгээхэн хэсэгтэй танилцах нь таны мэдлэгийн санд нэмэр болж, бататгаж єгнє гэдэгт бид итгэлтэй байна.

1989 оны 6-р сарын 2-ны энэхvv тvvхийн баримтат гэрэл зурганд єнєєх хэдэн мянган босогчдын єчvvхэн хэсэг нь л харагдаж байна. Тэд Тяньанмэний талбайд “Ардчилалын охин тэнгэр” гэж нэрлэсэн “Эрх чєлєєний хєшєє”-ний (зургийн яг тєвд байна)10 метрийн єндєртэй дуураймал баримлыг тойрон зогсож, Бээжинд зарлаад байсан байлдааны онцгой байдлыг vл харгалзан тєрийн тэргvvнvvдээсээ эрх чєлєєг, ардчилсан ёсыг шаардаж байгаа нь энэ. Зургаан долоо хоногийн турш vргэлжилсэн эсэргvvцлийн vйл ажиллагааг зогсоо гэсэн коммунист удирдагчдын тушаалаар, 1989 оны 6-р сарын 3,4-ний єдрvvдэд зуу зуун, магадгvй мянга мянган оюутнууд болон иргэдийг хядсан байна. (CATHERINE HENRIETTE/AFP/Getty Images)

Харин энэхvv 1989 оны 6-р сарын 3-ны тvvхэн гэрэл зураг дээр “тэрс vзэлтэн” оюутнуудын нэг нь цэргvvдийг гэртээ харихыг хvсэн орилж байгаа юм байна. Бээжингийн тєв талбай Тяньанмэнь. (CATHERINE HENRIETTE/AFP/Getty Images)

1989 оны 5-р сарын 30-ны дээрх зурагт урлагийн сургуулийн оюутан залуу Эрх чєлєєний хєшєєний дуураймал болох “Ардчиллалын охин тэнгэр”-ийн хvзvvг гипсдэж байна. Энэхvv хєшєєг тэмцэгчид Ард тvмний их єргєє (баруун гар талын) болон Ардын баатруудын дурсгалт хєшєє (зурагны тєвд) хоёрын дунд байрлуулсан байгааг та харж байна. (CATHERINE HENRIETTE/AFP/Getty Images)

Тяньанмэний талбай дээрхи ардчилсан тєрийн тєлєєх бослогын vеэр, бослогын гол удирдагчдын нэг, Бээжингийн их сургуулийн оюутны зєвлєлийн тєлєєлєгч Ван Дан (голд нь ярьж байгаа нь) нь гадаадын сурвалжлагч нарт ярилцлага єгч байна. (CATHERINE HENRIETTE/AFP/Getty Images)

Харин энэхvv 1989 оны 6-р сарын 03–ны гэрэл зураг дээр оюутан босогч цэргvvд рvv гэртээ харихыг зєвлєн чангаар хашгичиж байна. Харин тун удахгvй тєв талбай дээр бєєнєєрєє эсэргvvцэл илэрхийлж байгаа ард тvмэн рvv коммунист удирдлагын даалгавараар цэргийнхэн дайрч орох болно. (CATHERINE HENRIETTE/AFP/Getty Images)

Хэдэн зуун мянган хvн Тяньэнмэний талбайн гол цуглаж, ардын баатруудын хєшєє болон Мао-гийн бунхны ємнє цуглажээ. 1989 оны 5-р сарын 17-ны гэрэл зураг. (REUTERS/Ed Nachtrieb)

1989 оны 6-р сарын 4-ний Ням гарагийн єглєє. Босогчдын байрлаж байсан майхнуудын нэгийг энэхvv хуягт авч явж байна. (REUTERS/Ed Nachtrieb)

Мєн нл 1989 оны 6-р сарын 4-ний Ням гаригийн дvр зураг. Оюутнууд хуягт танкийг шатааж байна. (TOMMY CHENG/AFP/Getty Images)

Сvрт жагсаалд оролцогчид танкны жолоочыг баривчлан авжээ. Харин тэдний нэг нь жолоочийг зодож байна. Бээжин хот, 1989 оны 6-дугаар сарын 4-ний Ням гараг. (REUTERS/Stringer)

Тяньэнмэн-ийн талбай дээрхи оюутнууд болон цэргvvдийн хоорондын мєргєлдєєний vеэр шархдсан бvсгvйг авч явж байна. (MANUEL CENETA/AFP/Getty Images) (1989/06/04)

Бээжингийн оршин суугчид шатаж сvйдсэн байлдааны машинийг харж байгаа нь. Тэмцэгчид нийтдээ 20 гаруй байлдааны машин, танкийг Тяньэнмэний талбайруу оруулахгvйн тулд шатааж, гэмтээсэн байдаг. Зургийг  1989 оны 6-р сарын  4-нд авчээ. (MANUEL CENETA/AFP/Getty Images)

Хятадын ардын чєлєєлєлтийн армийн цэргvvд Тяньэнмэнь талбайруу ордог Чанган гудмыг хамгаалалтандаа аваад байгаа байдал. Оюутны бослогыг тарааснаас хоёр єдєр єнгєрчээ. 1989 оны 6-р сард. (MANUEL CENETA/AFP/Getty Images)

Тяньэнмэний талбай руу зэвсэгт хvчнийхнийг оруулахгvйн тулд байдгаараа тэмцсэн оюутнуудын vйл ажиллагааны vеэр шатсан байлдааны танкны дотор тал руу сонирхон єнгийж буй ард тvмний тєлєєлєл. 1989 оны 6-р сарын 4. (MANUEL CENETA/AFP/Getty Images)

1989 оны 6-р сарын 5-ны АР агентлагийн 6-р сарын 4-ний vйл явдлын талаархи анхны мэдээлэл болсон энэхvv зурган дээр vл таних гурван хvн Тяньэнмэний талбайгаас зугтаж байгааг харж болно. Харин нэг залуу (цаад, зvvн талд) ирж яваа танкны (цаад баруун талд нь) єєдєєс ганцаараа зогсож, тvvнийг зогсоохыг оролдож байна. Энэхvv тvvхэн баримтат бvтээлийг 1889 онд АР агентлагийн сурвалжлагч байсан бєгєєд Тяньэнмэний талбай дээрхи vйл явдлын vеэр сурвалжлага хийж The New York Times' Lens Blog блог дээр тавьж байснаараа олны танил болсон Терилл Жонсон авчээ. (AP Photo/Terril Jones)

Нанчанг гудмаар ирж яваа танкны цувааг єєрийн биеэр халхлан зогсож байгаа залуу. Бээжин, 1989 оны 6-р сарын 5. Энэ зургийг авснаас хэдхэн хоромын дараа уг залууг холдуулж, танкнууд vргэлжлvvлэн цувсан билээ. (REUTERS/Arthur Tsang)


Энэ залуу дэлхий нийтэд "Tank man" нэрээр алдаршсан юм.
Ингээд тvvний хэрхэн тэмцэж буй видео бичлэгийг vзье.

Ганцхан залуу цувран ирэх танкнуудын єєдєєс зогсож байсан саарал дvр зураг бvхий єнєєх л Нанчанг гудамжний 20 жилийн дараах байдал. 2009 оны 6-р сарын 4. (REUTERS/David Gray)

Дээрээсээ 4-дэх зурган дээр байсан оюутан залуугийн єнєєгийн тєрх. Тэрээр 1989 оны ардчилсан хєдєлгєєнд оролцсон оюутнуудын сонгодог тєлєєлєл юм. Тvvнийг Ван Дань гэдэг бєгєєд тэрээр энэхvv зургаа авахуулсан 2009 оны 5-р сарын 24-ний хэвлэлийн бага хурал дээр оюутны байр сууринаасаа хувьсгалын эсэргvv нэр зvvж хоцорсон єнгєрсєн он жилvvдэд хэзээ ч харамсаж, яах гэж тийм зvйл хийв дээ гэж хэзээ ч бодож байгаагvй гэдгээ хэлжээ.

Мао-гийн будагдаж, бага зэрэг сvйдсэн зурагны хажууд зогсож байгаа гурван залуу (зvvнээсээ Ю Чжицзянь, Ю. Dongyue, Лу Деченг) нь 1989 оны хувьсгалын бослогын vеэр дотроо будагтай єндгєєр яг vvнрvv шидэж байсан юм байна.

Энэхvv гэрэл зургийг 2009 оны 6-р сарын 2-нд Вашингтон хотод авжээ. Энэ гурван залуу 1989 онд Тяньанмэний талбай дээр байхдаа  Мао Зидуний энэхvv зурагруу будагтай єндєг шидэж, ийм болгосныхоо тєлєє єнгєрсєн 20 жилийн нэлээн хэдийг нь єргєст торны цаана єнгєрvvлсэн юм байна. Тэдний хэлснээр тэр vед, жагсаалын урьд явсан оюутнууд тулаанаа vргэлжлvvлэх ямар ч боломжгvй байсан гэжээ. (REUTERS/ Jim Young)

Тэньанмэний талбай дээрхи хvч тэнцвэргvй мєргєлдєєний vеэр 17 насандаа амь vрэгдсэн Цзян Цзелянь-ийн ээж Динг Цзылинь нь 2009 оны 4-р сарын 7-нд Бээжин дэх гэртээ єгсєн ярилцлагынхаа vеэр тэр vеийн vйл явдлыг гашуудалтайяа хvvрнэн уйлж сууна. 20 жилийн ємнє Тяньанмэний талбай дээрээс зугтаж яваад цэргvvдэд зvрхэндээ буудуулж нас барсан єдєр л энэ эмэгтэйн амьдрал бvхэлдээ сvйрсэн бєгєєд тэр єдрийн харуусал шаналал нь єнєєдєр ч гэсэн тvvнийг зовоосоор байдаг ажээ. (PETER PARKS/AFP/Getty Images)

Хятадын нэгэн цэрэг-цагдаа 2009 оны 6-р сарын 4-ний єдєр Тяньээмэний талбай дээр зогсож байна. Хятадын эрх баригчид уг талбай дээр дээрхи vйл явдлын 20 жилийн ойг ард тvмэн нь тэмдэглэхвий хэмээн эмээсэндээ тойруулан барьсан байсан хашаагаа 4-ний єглєєгvvр авч ард тvмнийг дотогш нь нэвтрэхийг зєвшєєрсєн байна. (Nelson Ching/Bloomberg News)

2009 оны 6-р сарын 3-ны єдєр энгийн хувцастай цагдаагийн ажилтан талбай дээрхи  харуулын цэргvvдийг сэтгvvлчдийн дурангаас шvхрээр халхлахыг оролдож байна. Лхагва гаригт харийн сэтгvvлчдийг тэд Тяньэнмэний талбай руу оруулаагvй байна. Учир нь тэнд 1989 оны цуст мєргєлдєєнийг ахин давтуулахаас сэрэмжилсэн харуул хамгаалалт ажиллаж байсан юм. (AP Photo/Elizabeth Dalziel)

2009 оны 6-р сарын 4. Шанхайн Фадун их сургуулийн кампусын хашааны улаан хананы цаанаас зєвлєлт хятадын хуучин тэргvvн Мао Зэдуний баримал харагдаж байгаа нь. (REUTERS/ Nir Elias)

2009 оны 6-р сарын 4-ний єдєр Тяньэнмэний талбай руу гардаг гарцнуудийн нэгэн дээр харуулд гарсан цэргvvдийн дvрс. 1989 оны vйл явдлын 20 жилийн ойгоор цагдаа, цэргийнхэн талбай дээр хэт олон хvний давалгааг vvсгэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ийнхvv харуулд гарчээ. (PETER PARKS/AFP/Getty Images)

2009 оны 6-р сарын 4. Энгийн болон дvрэмт хувцас ємссєн цагдаа нар, Мао Зэдуний асар том хєрєгний ємнє туг єргєх ёслолын дараа эгнээгээр алхаж байна. (REUTERS/ David Gray)

Шаньсий мужийн Чанзи –гийн нэгэн интернет кафений дvр зураг. 1989 оны оюутны бослогын 20 жилийн ойн vйл явдлаас хоёр хоногийн ємнєєс Хятадын эрх баригчид ахин эмх замбараагvй байдал vvсэхээс сэрэмжлэн YouTube, Blogspot, Tumblr, Livejournal, Flickr, Twitter, Bing мэтийн залуусын хамгийн их ордог сайтуудыг гэнэт хаасан байна. (REUTERS/Stringer)

2009 оны 6-р сарын 4-ний єдєр. Хятад цагдаа нар талбай руу гарахыг завдсан гадаадын сурвалжлагчдын бичиг баримтыг шалгаж байна. Тэр єдєр бvхий л гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхнийг Тяньэммэний талбай руу нэвтрэхийг хатуу хориглож байлаа. (PETER PARKS/AFP/Getty Images)

Данийн барималч Йенс Галсхот (Jens Galschiot)-ын барьсан Гонконгийн Их сургуулийн урьд байдаг “Тяньэнмэний талбайн шившигт багана” дурсгалт хєшєєний дээгvvр нисэн єнгєрч буй онгоц. Энэхvv гэрэл зургийг 2009 оны 6-р сарын 29-ний єдєр авчээ. (REUTERS/Bobby Yip)

2009 оны 6-р сарын 4-ний шєнє Гонконгийн Викторийн цэнгэлдэх хvрээлэнд хэдэн арван мянган хvн цугларч, 1989 оны Тяньэнмэний талбай дээрхи оюутны бослогыг дарсан аймшигт єдрийн 20 жилийн ойд зориулан лаа асаажээ. (AP Photo/Vincent Yu)

Бяцхан охин аавынхаа лааг булаан авчээ. 2009 орны 6-р сарын 4-ний шєнє, Гонконгийн Викторийн парк. Энэ гэрэл зураг нь 20 жилийн ємнєх аймшигт vйл явдлыг хойч vе нь хэзээ ч мартахгvй гэдгийг сануулах мэт ажээ. (© Y. C. William Wang)

Гонконгийн мянга мянган хvн цугларсан шєнийн ёслолд оролцож буй нэгэн эрийн гартаа барьсан лаа. (AP Photo/Vincent Yu)

2009 оны 6-р сарын 4. Гоконгийн Виктория парк дахь ардчилалын хєшєє. Энэхvv гэрэл зургийг Бээжингийн Тяньэнмэний талбай дээрхи оюутны бослогын цуст даралтын 20 жилийн ойн vйл явдлаас хэд хоногийн ємнє авчээ. (AP Photo/Vincent Yu)


Видео бичлэг.



13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()