Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

2007 онд Шотландын эрх баригчид ард тvмнийхээ дунд эх орныхоо шинэ уриаг бие болгох уралдааныг зохиожээ. Харин уралдаанд “Welcome to Scotland” гэдэг vгийг санал болгосон хvн тvрvvлж, 125 мянган фунтын эзэн болсон юм байна.

Зєвлєлт Холбоот улсад, шаахай vйлдвэрлэдгээрээ алдартай байсан “Полимер” завод нь Ленинградын харъяа Сланцы (орчуулбал: занар чулуу) хэмээх хотод байрладаг байж. Сланцы хот дахь “Полимер”-ээс гаралтай бvх шаахайн дээр “Сланцы” гэж бичдэг байсан бєгєєд ихэнх хэрэглэгчид нь vvнийг (Сланцы гэдгийг) уг шаахайны нэр хэмээн хvлээн авдаг байжээ. Ийм замаар “сланцы” гэдэг vг нь орос хэлний хамгийн єргєн хэрэглэгддэг vгсийн тоог нэгээр нэмсэн тєдрийгvй “шаахай” гэдэг vгний ойролцоо утгатай vг буюу синоним болж хувирсан тvvхтэй аж.

Сансррын цацраг идэвхжлийг хэмждэг америкийн хиймэл дагуулыг бvтээсэн ган тємрийн зарим хэсгийг 1919 онд сvйрсэн “Єв залгамжлах хунтайж Вильгельм” хэмээх хєлєг онгоцноос авч нєхсєн юм байна. Тэгэхээс ч єєр аргагvйд хvрсэн ажээ. Учир нь 1945 оноос хойш vйлдвэрлэгдсэн бvх ган тємєрны цацраг идэвхжлийг хvлээж авах чадвар нь эрс ихэссэн юм байна.

1456 онд Тевтон овгийнхон Мариенбургийн бэхлэлтийг Польшуудын бvслэлтээс хамгаалж чадсан байдаг. Тэгтэл тєд удалгvй Иевтоныхны амьдрал доройтож, хотыг хамгаалахад хамгийн их тусалсан хєлсний цэргvvддээ тєлбєр єгєх чадваргvй болсон тул тэдэнд Мариенбургийг хєлс болгон єгєхєд хvрчээ. Харин хожим тэрхvv хєлсний армийн толгойлогчид нь тус хотыг єнєєх Польшуудад худалдсан юм байна.

Зєвхєн vр тогтоохоос гадна таашаал авах зорилготойгоор секс хийдэг гуравхан зvйлийн амьд биет байдаг нь хvн, дельфин, шампанзе гурав юм байна. Єєрєєр хэлбэл энэ гурван тєрлийн амьд биет л vvлэн борооны ажлыг заавал удам угсаагаа vлдээхийн тєлєє биш, харин бие сэтгэлийн таашаал амсахын тулд vйлддэг ажээ.

Полип Гидра буюу цэнгэг усны наалдамхай биет нь гайхамшигтай нєхєн сэргэх чадвартай юм байна. Тvvнийг дундуур хуваахад тасархай хоёр хэсэг нь тэр дороо бvхэл байсан шигээ хэмжээтэй болдог ажээ. Ер нь гидр нь vхэшгvй мєнхийн биет гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа юм байна.

Америкийн нэгэн фермер эр Майк хэмээх энэ азарган тахианыхаа толгойг 1945 онд тасдсан байна. Харин толгойгvй болсон Майк тахиа бvтэн жил хагасын турш амьдарчээ. Энэхvv тахианы тархины гол хэсэг болон нэг чих нь vлдсэн тул тєдий удаан амьдарсан гэнэ. Vхэлгvй амьдарсаар байгаа тахиагаа харсан эзнийх нь єр євдєж, тvvнийг хайрлан, тэжээхээр шийдсэн бєгєєд, шууд ходоодруу нь сvv болон будаа хийдэг болжээ. Тєд удалгvй толгойгvй тахиа орон даяараа алдаршсан байна. Бусад фермерчид ч дээрхийн жишгийг дагахыг маш олон удаа оролдсон боловч нэг ч тахиа толгойгоо тасдуулснаас хойш 2-оос олон хоног амьд явж чадаагvй юм.

2003 онд Праг хотод дэлхийн хаана ч байхгvй хамгийн хямд vнээр бvх бараагаа борлуулах “Чехийн мєрєєдєл” гэдэг супермаркет нээлтээ хийнэ гэсэн сурталчилгаа эрчимтэй цацагдаж эхэлжээ. Ингээд дуншин дуншсаар мєрєєдлийн дэгvvрийн нээлтийн єдєр болоход vvдэнд нь 3000 хvн цугласан байв. Дэлгvvрийн ємнє татсан туузыг ёслол тєгєлдєр хайчилсны дараа цугларсан олон ухаан жолоогvй яаран ортол том танхимын голд аварга том ханын цааснаас єєр юу ч байгаагvй аж. Энэхvv vйл ажиллагааг хуурамч дэлгvvрийн нээлтийг догдлон хvлээж, дотогш яаран орох хvмvvсийн тєрх, сэтгэл хєдлєлийг кино хальсанд буулгах зорилготой найруулагчийн ангийн хоёр оюутан зохион байгуулсан байна.

Цагийг эзэлсэн суут сэтгэгч Эйнштэйн яг амьсгал хураахынхаа ємнє юу гэж хэлснийг хэн ч мэддэггvй. Учир нь тvvнийг сахиж байсан сувилагч Герман хэл огт мэддэггvй нэгэн байсан аж.

Наполеон 1788 онд дэслэгч болсныхоо дараа оросын армид элсэх хvсэлт гаргасан боловч Туркийн эсрэг дайнд оролцох сайн дурынхныг хариулцсан дэслэгч-генерал Заборовскоос татгалзсан хариу авсан тvvхтэй аж. Энэ явдлаас хойш нэг сарын дараа оросын армид доод хэргэмийн харийн сайн дурын дайчдыг элсvvлэхэд ямар нэгэн саадгvй болгох тушаал гарсан бєгєєд Напелеоныг армид элсэхийг хvссэн боловч тэрээр зєвшєєрєєгvй ажээ.

Азербайжанд байдаг Армяны Чардахлу хэмээх бяцхан тосгоноос нь хоёр маршал, арван хоёр генерал, Зєвлєлт Холбоот улсын долоон баатар тєрсєн юм байна.

Мєрєєдлийн америк улсын эрх чєлєєний хєшєєг Оросоос гаралтай зэсээр урласан гэнэ.

Калифорнийн Ливермор хотын гал тvймэртэй тэмцэх газарт 1901 оноос хойш бараг тасралтгvй ашиглагдсаар байгаа 4 ваттын хvчдэлтэй чийдэн байдаг юм байна. Уг чийдэн тог тасрахад хэд хэдэн удаа, шилжvvлэхэд 2 удаа л унтарч байсан аж.

1936 онд эмчийн гэсэн тодотголтой шинэ тєрлийн хиамыг vйлдвэрлэжээ. Хиамны нэр нь эхэс дээдсийн хоолны чанад хатуу дэглэмээс болж “шанлагсдын” нvvрний єнгийг эрvvл болгоход гэсэн онцгой хvндтэй “даалгаврыг” агуулж байсан юм гэнэ.

Шvдний євчлєлийг анагаахуйн эрдэм хєгжиж эхэлж байхад буюу 17, 18-р зуунуудад хиймэл шvдний хамгийн тvгээмэл тvvхий эд нь байлдааны талбар дээр амь vрэгдсэн цэргvvдийн шvд байжээ. Ийм хиймэл шvднvvд нь стамотологийн тvvхэн дэх хамгийн бєх бат бvтээлvvдийн нэгд орж байсан байна. Мэдээж цээжиндээ омгоо багтааж ядсан цэл залуу цэрэг эрийн шvд бат бєх, бас гантиг цагаан байлгvй яахав.

Холбооны Бvгд Найрамдах Герман улсын шатрын холбооныхон маш удаан хєєцєлдсєний эцэст 1982 онд сангийн яамнаас: “Шатар бол хvмvvжлийн єндєр ач холбогдолтой спортын тєрєл юм”- гэсэн тодорхойлолтыг (уг тодотголын ачаар герман улсын шатрын холбоо нь татварын хєнгєлєлт эдлэх болсон юм.) Албан ёсны тодорхойлолтыг яамнаас авахад Пруссын хааны бичсэн захидал дээрээс иш татсан: “Шатар бол бясалган бодох чадварыг тєлєвшvvлдэг, тиймээс vvнийг хєхvvлэн дэмжих хэрэггvй”-гэдэг vг их тvлхэц болжээ. Харин энэ vгний сvvлийн хэсэг буюу “…тиймээс vvнийг хєхvvлэн дэмжих хэрэггvй” гэдгийг тодорхойлолт авахдаа хассан гэдэг.

Зєвлєлт холбоот улсын Ангараг гаригруу илгээх автомат станцыг хєєргєх бэлтгэлийн явцад тус тєхєєрємжийн жин нь хэтэрсэн байлаа. Тэгтэл гэнэт Королёв зураг тєсєлєє хянаж, тухайн гариг дээр амьдрал бий эсэхийг шалгаж, радиогоор мэдээлэх ёстой уг тєхєєрємжийг хэвийн ажиллаж байгаа vгvйг мэдэхийг хvсчээ. Гэтэл тєхєєрємж сансар судлалын тєвєєс нэг их холгvйхэн очмогцоо Дэлхий дээр амьдрал байхгvй гэж мэдэгдэж байжээ. Иймээс уг автомат станцыг ашиглалтаас шууд хассан байна.

1961 онд Нью-Йоркийн орчин vеийн урлагийн музейд зураач Анри Матиссын “Завь” хэмээх зураг тавигджээ. Vзvvлэн болоод 40 хоносных нь дараа л уг зургийг нэг хvн урвуугаа харсан болохыг нь анзаарч харсан байна.

Ємнє нь гутлын тvрvvг оросод ХАЛЯВ гэж нэрлэдэг байжээ. Тэр vеийн чанарлаг, бат бєх тvрийтэй гуталнуудын яг их бие нь халяв буюу тvрийнээсээ хамаагvй амархан элэгддэг байсан байна. Тиймээс ихэнх гуталчид эдэгдсэн гуталны тvрийн дээр нь их бие нэмж янзлан борлуулдаг байжээ. Харин “халяв”-н дээр нэмж бvтээсэн гутал цоо шинэ мэт болдог боловч шинэ гуталнаас хамаагvй хямдхан зарагддаг байж.

Хvн єєрийгєє гижигдэхэд инээд хvрдэггvйг бид сайн мэдэх билээ. Vvний шалтгаан нь: хvн єєрийгєє гижигдэж байхад хєдєлгєєнийг удирддаг бага тархи нь тархины бусад хэсэгт энэхvv гижигдэлтээс vvсэх мэдрэмжийг эсэргvvцэх даалгавар илгээж амждаг байна.

1771 онд венгр гаралтай Вольфганг фон Кемпелен нь шатрын ширээ болон механик хєдєлгvvрээс тогтсон, шатрын хєлгvvдийг нь гараараа хєдєлгєдєг “шатран компьютер” маягийн аппарат бvтээжээ. Энэхvv тєхєєрємж нь ихэвчлэн “єрсєлдєгч”-єє хожиж байсан байна. Тухайн vед vvнтэй “тоглоод” ялагдал хvлээсэн хvмvvсийн дунд Наполеон, Бенжамин Франклин нар хvртэл багтаж байжээ. Олон олон эрдэмтэд тєхєєрємжийг ажиллагааны зарчмыг нээх гэж удаан хугацааны турш толгойгоо гашилгасан боловч 50 жилийн дараа л нууцыг нь илрvvлсэн байна. Учир ширээн доор нь тооцоолх машиныг ажиллуулдаг амьд оператор (хvн) суудаг байжээ.

Эрэгчин царцаа эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд далавчны дэвэлт, хєл хоёроо ашиглан тун євєрмєц дуу авиа гаргадгыг бидний хэн ч гэсэн ядаж нэг удаа сонссон байх. Тэгвэл царцааны энэхvv шаагих чимээний давтамжийн тусламжтайгаар агаарын хэмийг тооцоолж болдог гэдгийг та мэдэх vv?
Температурыг байгалийн аргаар ийнхvv тогтоохын тулд эхлээд 25 секундын дотор царцааг хэдэн удаа дугарч байгааг сонсож тоолох хэрэгтэй. Гарсан тоогоо 3-т хуваагаад, хариун дээр нь 4-ийг нэмнэ. Ингээд гарч байгаа тоо нь агаарын хэмийг (Цельс-ээр) илтгэнэ. Харин энэхvv аргачлалыг зєвхєн +10-аас дээш хэмтэй vед л хэрэглэх боломжтой байдгийг санаарай. Учир нь тvvнээс хvйтэн vед царцаа нар хайрын тоглоом хєєцєлдєж, цаг агаар “зарлахгvй”.
Температурыг байгалийн аргаар ийнхvv тогтоохын тулд эхлээд 25 секундын дотор царцааг хэдэн удаа дугарч байгааг сонсож тоолох хэрэгтэй. Гарсан тоогоо 3-т хуваагаад, хариун дээр нь 4-ийг нэмнэ. Ингээд гарч байгаа тоо нь агаарын хэмийг (Цельс-ээр) илтгэнэ. Харин энэхvv аргачлалыг зєвхєн +10-аас дээш хэмтэй vед л хэрэглэх боломжтой байдгийг санаарай. Учир нь тvvнээс хvйтэн vед царцаа нар хайрын тоглоом хєєцєлдєж, цаг агаар “зарлахгvй”.

Дэлхийн хамгийн анхны программист нь Ада Лавлейс хэмээх англи бvсгvй байжээ. Тэрээр 19-р зууны дунд vеэр Чарьлз Беббижийн задлан шинжилгээ хийх машин буюу орчин vеийн компьютерийн євєг эцэг болсон тєхєєрємжийг хийхэд их тус нэмэр болж, ажиллагааных нь тєлєвлгєєг бичиж, тооцоолсон хvн юм байна. Тухайн vед энэхvv тєхєєрємжєєр эрчим хvч болон хєдєлгєєн шингэн биетийн хэмнэлтийн хуулийг илэрхийлдэг Бернуллийн тэнцэтгэлvvдийг тооцоолон боддог байжээ.

Бразиль улсад 1820 онд жvржийн нэгэн модонд мутаци явагдсанаас болж одоо vед Navel Orange гэдгээрээ алдартай ясгvй жvрж бие болжээ. Харин ийм сортын жvржийг хураахын тулд тэрхvv мутацид орсон бутыг заавал залгаж ургуулах замаар суулгах шаардлагатай болжээ. Тиймээс одоо дэлхий дээрхи ясгvй жvрж ургадаг бvх моднууд 1820 онд мутацид орж анх бие болсон тэрхvv Бразилийн бутны хуулбар буюу клон юм байна.

Нэгэн хєл бємбєгийн тэмцээн дээр нэг тоглогч Мельвин Сиьвестр хэмээх шvvгчийг хэд хэдэн удаа далдуур цохисон бєгєєд хамгийн сvvлчийнх дээрээ тvvнийг маш их євтгєж, хvнд бэртээсэн байна. Бусад шvvхчид тєдийлєн сайн анзаараагvй тул нэг их ач холбогдол єгєлгvйгээр єнгєрєєсєн бєгєєд бэртсэн арбитрыг анхны тусламжийнхан авч явжээ. Тэгтэл єнєєх тоглогч єєртєє улаан хуудас єгєєд, тоглолтын талбайг орхиж гарсан байна.

Коала-гийн хурууны хээ нь хvнийхээс огт ялгаагvй байдаг тєдийгvй электрон микроскопоор харахад яг л хvнийх шиг байдаг аж.

Герман хэл дээрхи Википедия сайт нь тухайн улсын шvvхийн тогтолцооны хvрээнд ард олны мэдээлэл авдаг хамгийн vр ашигтай, хамгийн арвин сантай толь бичиг гэж хvлээн зєвшєєрєгдсєн байна.

“Терминатор: аврагч ирнэ”, “Харанхуйн хєлєг баатар”, “Бэтмен: эхлэл” зэрэг кинонуудын гол дvрийг бvтээсэн алдарт жvжигчин Кристиан Бейл нь Зєвлєлт - Скандинавын хамтарсан “Мио, миний Мио” дэлгэцийн бvтээлийн зураг авалтанд оролцож, анх удаагаа цэнхэр дэлгэцэнд дvрээ vлдээж байсан гэнэ.

Эртний Гvрж хэлэнд “Жуга” гэдэг нь ган тємєр (оросоор “сталь” гэж бичиж, дуудна) гэсэн утгатай байжээ. Тиймээс нэрт удирдагч Иосиф Жугашвили-г Иосиф Сталин гэцгээдэг байсан юм байна. Иймээс тvvний нэр нь утга, дуудлагынхаа аль алинаар нь харгис бєгєєд зарчимч удирдагчийг бvрэн илтгэдэг гэж ойлгож болно.

1945 оны 8-р сарын 6-нд Хиросимад цємийн бємбєг дэлбэрч байх vед Японы инженер Цутому Ямагути тэнд байжээ. Цємийн бємбєг хиросимад унах vед тэрээр нуувчинд хоноглочихоод маргааш нь тєрєлх хот болох Нагасаккид очсон байна. Харин яг тэр єдєр нь Нагасакки мєн л бємбєгт єртсєн байна. Тэгвэл єнєєдєр Цутому Ямагути нь амьд мэнд байдаг бєгєєд хоёрын хоёр атомын бємбєгт єртсєн хирнээ амиа алдаагvй тєдийгvй тэр vеийн бємбєгдєлтийг нvдээрээ vзсэн цорын ганц амьд хvн юм байна.

Дэлхийн хамгийн vнэтэй кофенуудын нэг болох Копи Лювакийг азийн дал модны циветт хэмээх бяцхан амьтны тусламжтайгаар хийдэг байна. Энэ бяцхан амьтан нь кофений модны боловсорч дууссан vрээр хооллодог бєгєєд эргэн тойрон дахь кофений vрийг байгалийн урвалд оруулдаг ажээ. Дараа нь тэдгээрийг нь хvмvvс тvvж, угааж цэвэрлээд наранд хатаадаг байна. Копи Лювак кофений євєрмєц бєгєєд тааламжтай амт нь циветт хэмээх энэ амьтны ходоодон дахь цибетин агуулсан хvчлийн тусламжтайгаар бvрэлддэг ажээ.

“Шулам ба Блейр” киног бvтээхэд 22 мянган доллар хэрэг болсон бол кино нь Дэлхийн зах зээлд гараад 240 сая долларын ашиг олжээ. Єєрєє хэлбэл энэхvv дэлгэцийн бvтээл нь зардлаа 10900 дахин нугалсан байна.

Намуу цэцгийн vрийг жигнэмэг юмуу нарийн боовтой хольж идсэнийхээ дараа шинжилгээ єгєхєд хvний цуснаас хар тамхи татсантай яг ижилхэн хариу гардаг байна.

Нэрт зохиолч Лев Толстой єєрийн бvтээлvvддээ тун хайхрамжгvй ханддаг байжээ. Тэр тусмаа алдарт “Дайн ба энх” романаа бараг vл тоомсорлодог байжээ. Тэрээр 1871 онд Фет-руу илгээсэн захидалдаа: “Би “Дайн” мэтийн олон vгтэй нуршуу зvйл ахиж бичихгvй болсондоо ямар их баяртай байна гээч.” гэж бичсэн байдаг бол 1908 онд бичсэн тvvний єдрийн тэмдэглэлд: “Хvмvvс намайг “Дайн ба энх” мэтийн хэрэггvй зохиолуудыг бичсэний маань тєлєє маш их хайрладаг. Яагаад гэвэл тэд зарим нэг хэрэггvй зvйлсийг маш чухал гээд бодчихдог”- гэжээ.

Японы Сува хотын ариутгасан хаягдалын хуурай тунадасыг хайлуулан хийдэг алтан гулдмай нь хамгийн сайн чанарын алтны уурхайн vзvvлэлтээс даруй 50 дахин илvv байдаг нь тогтоогджээ. Мэргэжилтнvvдийн vзсэнээр эл хотод маш олон электроникийн vйлдвэр байдаг бєгєєд тэдгээр нь vйлдвэрлэлдээ алт болон алт агуулсан уусмал хэрэглэдэг учраас ийм байдаг аж. Иймээс одоо энэхvv vнэт металлыг гаргаж авах vйлдвэрvvд тэнд олноороо байгуулагдаж байгаа гэнэ.
"Хамгийн сонирхолтой баримтууд" мэдээний 1-р хэсгийг ЭНД vзээрэй.