Чихэвч, хулгана, веб-камер хийдэг Хятадын vйлдвэр

Бид бvхний єдєр тутмын амьдралдаа хэрэглэж заншсан компютерийн чихэвч, маус, веб-камерийг хийдэг vйлдвэрийн vйл ажиллагааг та бvхэнд нарийвчлан танилцуулахаар бэлтгэлээ. Та урьд ємнє нь жинхэнэ амьд-роботыг харж байсан уу? Эсвэл уураг тархигvй мэт, хийж буй зvйлдээ л анхаарлаа хандуулж, зєвхєн тэр зvйлээ хэнээс ч илvv хийдэг хvнийг харж байв уу. Vгvй бол энэхvv фото мэдээллийг заавал vзээрэй. Учир нь танд танилцуулах гэж буй уг хятад vйлдвэрvvдийн ажилчид яг л тархи, сэтгэл хєдлєл гэж vгvй мэт ухаан жолоогvй ажилладаг. Тэд жилээс жилд, сараас сард, єдрєєс єдєрт, цагаас цагт, хормоос хоромд, бvхий л ажлын хугацаандаа нэг ширээний ард суугаад, гар нь нэг л хэвийн чиглэлд хєдєлж, чимхэн тэнийсээр ганцхан vйлдлээ давтдаг. Тэд єдєр бvр нэг л vйлдлээ давтан, гараа нvд жирэлзтэл хурдан хєдєлгєж ажилласаар л ажилласаар л байдаг.
Чихэвч, хулгана, веб-камер хийдэг Хятадын vйлдвэр
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа
Энэ тєєрдєг байшин шиг томоос том vйлдвэр ажээ. Тэнд дуу шуугиан ихтэй, энд тэндгvй л машин техникийн дуу пижигнэнэ. Ингээд чихэвч vйлдвэрлэдэг заводоос фото сурвалжлагаа эхлэе.



Нэгдvгээр давхарт нь чихэвчний пластик эд ангийг хэвлэн гаргадаг хvнд машин оршино. 20 секунд тутамд зууханд ээлжит эд анги хэвэнд орон, гарч ирнэ. Тvvнийг нь оператор гаргаж аваад, илvvдэл пластмассан хэсгийг нь огтолж авснаад, дараагийнхыг гарч ирэхээс ємнє хайрцганд нямбайлан тавина.



Доорхи зурагт байгаа танхимд чихэвч бvрт єєр єєрийн хэлбэр дvрсийг олгох зориулалттай янз бvрийн хэв бvхий тоног тєхєєрємжнvvдийн агуулахыг харуулсан байна.  Чихэвчнvvд олон янзын хэлбэр дvрстэй байдаг тул, тухай бvрт нь зориулсан ийм хэвлэгч тоноглолууд олон байдаг.



Дээд давхарт нь жинхэнэ vйлдвэрлэлийн хэсэг байх ажээ. Энд уртаас урт ширээ байх бєгєєд бvх ажилчид нь эгнэж суусан байгааг та харж байна. Хvн бvр єєрийн vvрэгт ажлаа нvд ирмэхийн зуур гvйцэтгэнэ. Нэг ажилчин хараахан бэлэн болоогvй байгаа чихэвчийг авч єєрийн хийх зvйлээ хийж дуусаад дараагийн хvндээ дамжуулдаг.







Ширээний ард ихэвчлэн 18-25 насны охид сууна. Vйлдвэрийн эздийн хэлснээр ийм насны охидын хуруу гар нь эвдрээгvй, нарийхан, хурц хараатай бєгєєд харьцангуй удаан суух чадвартайгаас гадна архи ууж, хоорондоо маргалдах нь бага байдаг гэнэ.







Бэлэн болсон бvтээгдэхvvнийг хайрцагласан байдал нь.





Харин доорхи зурагт байгаа машинуудаар чихэвчний утсыг километр километрээр нь vйлдвэрлэдэг.



Бэлэн болсон утсыг нь эхлээд хувингуудад хийдэг.



Харин дараа нь чихэвч бvрт уртыг нь тохируулсан, стандарт хэмжээнд тайрдаг байна.



Ажилтан бvрт тухайн vvргээ биелvvлж дуусаад дарах зориулалттай тоолуурны товчлуур байдаг. Хvн бvр хийснээрээ цалинждаг тул тэд ахиухан шан авахын тулд бvхий л хvчээрээ чармайж, хурдан бас чанартай ажиллахыг хичээдэг.



Будагны цех нь бусад vйлдварлалийн єрєєнvvдээс томоос том бєгєєд зузаан тємєр хаалгаар тусгаарлагдсан байдаг. Харин ажилчид нь vргэлж хамгаалалтын маск зvvдэг ажээ.





Жижиг чихэвчнvvдийг тусгай тавцан дээр тавьж авч явдаг.



Жижиг чихэвчнvvдийг тавиур дээр нь байлгаж байгаад бvгдийг нь зэрэг буддаг. Харин дараа нь мєр мєрєєр нь картонон цаасан дээр тавьж, голд нь хуучин сонингоор жийрэглэдэг.



Будасныхаа дараа чимэглэлийн тємєр цагариг зvvдэг.



Ингээд дараа нь резинэн зєєлєвчнvvдийг тухай бvрт нь суулгана.



За ингээд хамгийн сvvлд 100% бэлэн болсон чихэвчээ тусгай тєхєєрємжийн тусламжтайгаар шалгаж vзнэ. Хэрэв тухайн бvтээгдэхvvн шалгуурт нэг л vзvvлэлтээрээ нийцэхгvй байвал шууд ажилчдын дамжлагаруу буцаадаг байна.



Цех болгоны vvдэнд ажилчдын аяганы тавиур байдаг. Vйлдвэрлэл явагдах танхимд ус буюу шингэн зvйл уухыг хориглодог байна. Хоёр цаг тутамд нэг завсарлага зарладаг тул ажилчид энэ хооронд шатны дэргэд байх аяганы тавиур дээр ирж, єдєр тутам уух ёстой шингэнийхээ хэмжээг нєхдєг байна.



Бvх ажилчид vйлдвэрийнхээ цайны газарт єдрийн хоолоо иддэг бєгєєд хоолныхоо дараа єєр єєрсдийнхєє аягыг угаадаг.



Ажичлид нь vйлдвэрийн хажуугийн энэхvv дотуур байранд унтдаг.



Vйлдвэрийн ажилчдын хэлснээр тэндэхийн нэг хvн сард дунджаар 465500 тєгрєгийн (тєгрєгрvv хєрвvvлвэл) цалин авдаг юм байна. Харин Хятадын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээ нь 279300 тєгрєг ажээ. Хятадад уг vйлдвэрээс илvv ачаалалтай хирнээ цалингаа хамгийн доод хэмжээгээр олгодог олон газрууд байдгийг олж мэдээд бид их гайхсан. Vйлдвэр нь єдєрт 10 цагаар ажилладаг бєгєєд илvv цагаар ажиллуулсан тохиолдолд захиргаа нь тухайн ажилтанд цалинг нь хоёр дахин єсгєж єгдєг номтой юм байна.
Ер нь сvvлийн 10 жилд Ємнєд Хєршийн цалингийн доод хэмжээ 10 дахин єссєн гэх тооцоо байдаг. Дэлхий нийтийн хэвлэл мэдээлэлд Хятад улсыг эдийн засгийн хямралд хамгийн бага хохирол амссан улс гэцгээж байгаа ч vнэн хэрэг дээрээ тийм биш гэнэ. Тэндэхийн vйлдвэр, заводуудын 30 хувь нь дампуурч, vйлдвэрлэлийн ашгийн орлого 40%-70% хvртэл унасад байгаа аж. Харин хямралаас ємнє тус улсад vйлдвэрийн салбарын ажилчид дутагдалтай байсан бол одоо тийм байдал эсрэгээрээ эргэжээ. За ингээд дараагийн томоос том компютерийн эд ангийн vйлдвэртэй танилцацгаая. Энэ нь хятадын электроникийн зах зээл дэх нийт компютерийн маусны 30 орчин хувийг vйлдвэрлэдэг бєгєєд маш том борлуулатын захтай vйлдвэр ажээ. Гэтэл яг vйлдвэрт нь явж очиход сургуулийн нэг ангиас томгvйхэн єрєє биднийг угтлаа. Дундуур нь нэг урт ширээ тавиастай байх бєгєєд бусад талбайг нь бvхэлд нь агуулах хэлбэрээр ашиглажээ.





Vйлдвэрийн даргын єрєєний бvх тавилгуудыг яагаад ч юм vнийн цаас, огнооны наалддаг хуудсаар битvv наажээ. Яагаад ч юм тэрхvv байгууллагын босгоор алхахад дарга нь дампуурахын эрмэг дээр байгаа нэгэн бєгєєд урьдчилгаа тєлбєр єгєх чадвартай, найдвартай тvнш, vйлчлvvлэгчийг маш шаргуу хайж байгаа мэт сэтгэгдэл тєрснийг нуух юун.  Цєєн хэдхэн ажилчид нь хєдєлмєр буцалсан уур амьсгал, цуцашгvй хичээнгvй дvр тєрхийг бvрдvvлэхээр илvvц хичээл зvтгэл гаргаж буй нь илт байв.







Харин хамгийн сvvлчийн буюу веб-камерны vйлдвэр нь нилээн гайхшрал тєрvvлэхгvй байлаа. Тэнд ормогц ажилчид нь надаас улавч ємсєхийг хvслээ. Зарим цехvvд нь халат нємрєхгvй бол vvдээрээ ч шагайлгахгvй шинжтэй. Харин хонгилын ханан дээр нь жинхэнэ ажилтан ямархуу харагдах ёстойг vлгэрлэсэн гэрэл зургууд єлгєєстэй ажээ.



Vйлдвэрлэл эхлэхээс ємнє бvтээгдэхvvний (веб камер) тvvхий эдийг тусгай багийнхан шалгаж, хvний бие байгаль орчинд хортой хольц байгаа эсэх, чанарлаг vгvйг нь сайтар шалгадаг.



Яг vйлдвэрлэлийн єрєє нь ємнєх хоёрыгоо бодвол хамаагvй цэлгэр бєгєєд цэвэрхэн байлаа.









Ємнєх хоёр vйлдвэртэй ижил нэг зvйл нь, тэндэхийн ихэнх ажилчид нь насанд хvрээгvй хvvхдийн хєдєлмєрийг мєлжих vзэгдлийг эсэргvvцэх сэдэл тєрvvлэм байлаа.





Бэлэн болсон камер бvрийг энэхvv бvх єнгийг тусгайлан байрлуулсан компютерээр шалгаж vзэн, тохируулгыг нь хийдэг байна.






Сурвалжлагчийн текстийг хєрвvvлсэн болно.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()