Их Березн хотод Христийн гэгээн дvр тодорчээ

Украйны Их березн хотод саяхан Христэд итгэгчид болон сониуч олны анхаарлыг татсан vйл явдал болжээ. Магадгvй та Христэд итгэдэг нэгэн бол энэхvv мэдээлэл танд их таалагдах байх. За ингээд юу болсныг хамтдаа сонирхоцгооё.Исvс шvтдэг хvн бvрийн анхааралд. Их Березнд ер бусын vзэгдэл болжээ. Тус тосгоны тєвд орших мод боловсруулдаг нэгэн цехийн гєлєм тємрєн ханан дээр Христийн дvр гэнэт гарч ирсэн байна. Тэр vдэш нэг хvн тус цехийн хажуугаар єнгєрч яваад, єєрлvv нь “ширтэх” бурхны хvvгийн дvрсийг хашааны завсраар санамсаргvй харжээ. Ингээд амаас ам дамжин хvн хvний чихэнд хvрсээр, єнєєдєр Их березн нь итгэгчид тєдийгvй сониуч олны хєлд дарагдаад байгаа нь энэ.
Их Березн хотод Христийн гэгээн дvр тодорчээ

Миний бие ч мєн адил єнєєдєр итгэл бишрэл ихтэй танилуудаасаа энэ тухай сонсоод, єєрийн биеэр очиж vзэхээр Их Березнийг зорилоо. Аян замд гарахынхаа ємнє Березнд амьдардаг анд нєхдєєсєє тэрхvv “Гахамшиг”-ийг яаж олохоо асуутал, хотын тєвд очмогцоо нэгэн зvгрvv урсах хvмvvсийн давалгааг дагаад явбал олно гэсэн зааварчилгаа авав.

Танилуудынхаа хэлснээр хотын тєвд очоод бага зэрэг ажиглалт хийхэд vнэхээр бvх хvмvvс нь нэг тийшээ яваад байх ажээ. Тэдэнтэй хєл нийлvvлэн, дагасхийж явсаар тєвийн ойролцоох нэгэн vйлдвэрийн талбай дээр таван минутын дотор хvрж очив. Тэнд дал шахам хvн наана цаанаа гаран, хашааны дээр доогуур нэг зvйлийг л бие биенээсээ єрсєн харж, зураг авах ажээ.

Миний бие модны vйлвэрийн хашааны завсраар єнгийгємєгцєє л зон олны сонирхлыг юу тэгтлээ их татсаныг шууд ойлголоо. Барилгын ханыг бvрхсэн гєлмєн тємєрнvvдийн нэг дээр хvний толгой, мєрний дvрс сvvмэлзэн харагдах нь нvдэнд туссах нь тэр. Тvvнчлэн сайн ажиглаж, ялимгvй ургуулан бодоход толгойн хэсэг дээр нь хємсєг, нvд гээд хvний царайнд байдаг бvх юм бага багаар тодрох мэт vзэгдэв. “Толгой” нь хажуу тийш ялимгvй хазайсан байхыг vзвэл сvм хийдvvдэд байдаг Исvс Христийн тvгээмэл дvртэй дэндvv ижил ажээ.



Хvмvvс гар, утас, зургийн аппарат гээд єєрт байгаа зураг авч болох бvхий л хэрэгслээрээ тэр дvрсний зургийг дарж, єєр хоорондоо шивэр авир хийцгээнэ. Зарим нэг нь чимээгvйхэн ажин зогсож байхад зарим нь шашинлаг vvднээс vнэн голоосоо залбирч, трансад орсон мэт хачин сонин авир гаргацгаана. Тэгтэл “дvрсний” хажууд нилээн удаан зогсож байгаа бололтой нэгэн эмээг хvмvvс тойрон зогсож байгаа нь миний анхаарлыг татлаа.
Би ч гэсэн юугаар дутахав эмээд дєхєж очоод, юун талаар ярьж байгааг нь сонирхов. Тэрээр: уг дvрсний хажууд бvтэн хагас єдрийн ємнєхєн л ариун усны дусал байсан бєгєєд Исvс Христийн гэгээн дvр зvvн гараа найрсаг байдалтайгаар єргєсєн байсан гэж хvvрнэх ажээ. Тэгээд одоо тэрхvv зvvн гар, ариун усны дусал хоёр нь арилж алга болсонд эмээ их л харамсаж байгаагаа илэрхийлж, худлаа яриагvй гэдгээ ахин дахин батлах аж. Яагаад ч юм миний инээд хvрлээ. Харин одоо доорхи зурагт дvрсний ойроос авсан тєрхийг та харж байна. Хамгийн сонирхолтой нь энэхvv дvрсийг ойроос харж, хальсанд буулгах тусам юу нь мэдэгдэхгvй бараан юм харагдаж, харин холдох тусам нvvрний жижиг хэсэг бvр нь тодрон харагдаж байлаа. Тийнхvv vvнийг холоос харах тусам сайн харагдана гэдгийг тэнд байсан бусад хvмvvсийн адилаар би ойлгов.



За ингээд би холхон очоод, уг “дvрсийг” хэд хэдэн янзаар авч vзэв. Хар цагаан, єнгєт, єндєр нарийвчлалтай гээд олон янзаар авсан болохоор нvvр царайг нь сайн ялгаж харж чадаагvй хvмvvст одоо арай дєхєм байгаа байх.



Харин яг тухайн дvрсийг тодруулж, арын фоныг нь замхруулж авсны дараа vнэхээр сvмд байдаг Христийн дvр тодорч єгч байгаа биз?



Ингээд дvрсийг бvvр жижигрvvлж харвал улам л тод томруун болж байгаа та харж байна. Гар утсаараа зургийг нь дарсан хvмvvсийнх яг л ингэж харагдаж байсан юм. Vс, зvс нь тод харагдах ийм дvрсийг харсан хvмvvсийн сэтгэл их хєдєлж, Березнийг зорихоор яарсаар байгаа юм байна.



Цугларсан олноос зайдуухан зогсох нэгэн цагдаагийн ажилтныг олж хармагцаа би тvvнтэй ярилцахаар очлоо. Тvvнийг хотын удирдлага нь ямар нэгэн асуудал гарахаас сэрэмжилж, олон хvн цугласан энэ газар зогсоожээ. Тэрээр vл итгэгчдийн нэг байсан бєгєєд энэ явдалд нилээд vгvйсгэсэн байр суурьнаас хандаж буй нь илт байв.
Тvvний хэлснээр тэрхvv vйлдвэрийн ханан дээр хэдэн цаг болоод л юунаас vvдсэн юм бvv мэд шинэ дvрс хаа сайгvй гарч ирж байгаа бєгєєд сvсэг бишрэлд автсан ард тvмэн шинэ дvр бvрийг библитэй холбохыг оролдон, хvнтэй тєстэй харагдмагц нь ойртон цугларч, тєсєєлєл дундаа гэгээн дvрийг бvтээцгээдэг болсон аж. Ингээд єнгєрсєн хоёр єдєрт тэндэхийнхэн доорхи зургийг бас л гvнзгий ургуулан бодож, шvтэцгээж байгаа юм байна. Тэд доорхи зурган дээрхи хоёр дvрсийг Гэгээн эх Мария хэн нэгэнтэй ярилцан зогсож байгаа хэмээн тєсєєлєн тайлбарлаж байгаа юм санаж. Миний бие та бvхнийг, тэндэхийн ард тvмнийг, тэр дундаа сvсэгтэн олныг гомдоохыг хvсэхгvй байгаа ч vнэндээ ямар нэгэн Мария эхийг лав энэ дvрснээс олж харахгvй байгааг нуух юун. Ямар ч байсан тэр Мария эх гээд байгаа “дvрс”-ний доод талын дєрвєлжин хавтгайг сайн ажвал эр хvний бэлэг эрхтэн, тємсєгтэйгєє тодоос тод харагдаж байгаа нь л vнэн байна.



За харин энэ бол єнєєх “хэн нэгэнтэй ярилцаж байгаа Мария Эхийн дvрс” гэгдээд байгаа зvйлийн 100%-ийн бодит харагдах байдал байна. Vнэхээр сонирхож байгаа хvн байвал сайн ажиглаад, vнэн эсэхийг нь єєрсдєє тунгааг гэж бодоод зургийг нь ингэж дарлаа.



Харин зарим хvмvvс барилгын нєгєє талд цуглаж, бас нэгэн дvрсийг ажиглах нь миний анхааралд єртлєє. Би ч барилгыг тойрон очтол ханан дээр нь байх бас нэгэн библийн дvр тєрхийг хvмvvс надад зааж єгєв. Тэрхvv дvр зургийг сайтар ажиглавал Мария эх бяцхан Исvс Христрvv тонгойж байх бєгєєд урьд нь нэгэн vл таних хvн зогсож байгаа ч юм шиг санагдав.



Тэр vл таних хvн чухам хэн юм бэ гэсэн асуултад минь хэн ч хариу хэлсэнгvй.



Намайг тэрvvгээр ийш тийш холхин, зураг авч байх зуур хvмvvс улам нэмэгдэн нэмэгдсээр хэдэн зууд хvрлээ. Сонирхолтой нь тэнд бужигнах олны дунд хотын Замын Цагдаагийн Газрын ажилчид бараг бvхий л хамт олноороо ирсэн харагдав. Дашрамд дурдахад миний очсоны ємнєх єдєр нь тэнд хамгийн их хvн ирж, хєл гишгэх зайгvй багширсан олон Их Эзнийхээ “тєрхийг” харахаар цугласан байсан гэж єнєєх хамгаалагч хэлсэн юм. Бас тэрхvv Исvсийн дvрсийг vдшийн бvрийд дэнлvvний гэрэлд харахад улам илvv тод томруун ажиглагддаг гэдгийг мэдэж авлаа. За ингээд “гайхамшгийн” талаархи фото мэдээллийг гvйлгэн ажицгаая.   






































Сурвалжлагчийн тэмдэглэлийг хєрвvvлэв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()