Сурталчилгаа (15)
Хаах

Танзаны альбиносчуудын амьдрал

2009-07-31, 21:38
39,268
Юуны ємнє альбинос хvн, амьтан гэдэг нь тєрєлхийн арьс, vсний гажигтай, євєрмєц тєрхтэй хvнийг хэлдэг. Нэг vгээр хэлбэл маш ховор тохиолддог генийн гажигтай хvмvvс гэсэн vг юм. Африкад амьдардаг альбиносчууд маш хэцvv амьдардаг. Тэднийг бvvр илт ялгаварлан гадуурхдаг газрууд ч олноороо байдаг байна. Тэгвэл Танзанд альбиносчуудаа бvvр ангуучлан агнадаг болжээ. Тэдний биеийн эрхтэн, vсийг авч хэрэглэхийн тулд алахаар хєєцєлддєг хvмvvс маш олон болсон гэнэ. Энэ нь Танзаныхны мухар сvсэгтэй холбоотой аж.Тvvнчлэн орон нутгийн шидтгэнгvvд нь альбинос-хvмvvсийн яс болон биеийн эрхтнvvдээр нь очир алмаас хайхад єндєр ач холбогдолтой гэгдэх тєрєл бvрийн шингэн хийхэд хэрэглэдэг болж. Тэгвэл загасчид нь тэдний vсээр уурганы татуурга хийвэл олз омог их олдог гэлцдэг байна.
Танзаны альбиносчуудын амьдрал


al1.jpg

Бvхэл бvтэн амьд хvнийг ан араатан мэт vзэж, махыг нь идэхээс бусдыг нь хийж байгаа иймэрхvv хvмvvсийн vйл ажиллагаанаас болж єнгєрсєн жилд л гэхэд Танзан болон Бурундид 50 альбинос алагджээ. Харин аз бол Танзаны удирдлага нєхцєл байдлыг хяналтандаа авч чадсан байна.

Тэд альбиносчуудыг хамгаалах байгуулагуудыг олноор байгуулж, эрчимтэй ажиллуулж байгаа тєдийгvй хэд хэдэн алуурчдыг баривчлаад байгаа аж. За ингээд зэрэмдэг тавиланд тєрж, гадуурхагдах нь багадаад, насан туршдаа анчдын бууны гохноос айн зугтаж, амиа алдсан хойноо ч бvтэн ястай vлдэх баталгаагvй болсон энэхvv хєєрхийлєлтэй хvмvvсийн талаархи сурвалжлагыг хvлээн авна уу.

Kabanga дахь тахир дутуу хvvхдvvдийн сургуулийн охидын єрєєнд сууж буй альбинос-охин. Тус сургууль нь ноднин жилийн сvvлээр буюу альбиносчуудыг ангуучилж байгаа талаар албан ёсны мэдээ гарснаас хойш ийм хvмvvсийг сурьгуульдаа авдаг болжээ. (REUTERS/Alex Wynter/IFRC/Handout)

al2.jpg

Таны харж буй энэ хєгшнийг Мабула гэдэг бєгєєд тэрээр 76 настай. Тvvний альбинос-ач хvvг ангуучид хєнєєсєн байна. Тэд ач хvvгийнх нь шарилыг хєндєж, бие эрхтийг нь хулгайлахвий гэж ясаа хавталзтал айсан євєє, хайртай тvvнийгээ оршуулж ч чадалгvй овоохойдоо байлгадаг юм байна. (TONY KARUMBA/AFP/Getty Images)

al3.jpg


al6.JPG

Митиндо - хараагvйчvvдийн сургуулийн завсарлагаанаар альбинос хvvхдvvд тоглож байгаа нь. Энэхvv сургууль нь альбиносчуудын хоргодох байр болжээ. (TONY KARUMBA/AFP/Getty Images)

al4.jpg

Танзаний Укеревт байдаг эмээгийнхээ гэрт шавран баар хийж суугаа 28 настай Neema Kajanja альбинос-бvсгvй. Тvvний хоёр ах нь ч мєн альбиносчууд боловч аз болж ангуучдын гарт єртєєгvй л байгаа аж. Мванза хотын ойролцоох Виктория нуурын хєвєєнд орших энэхvv Укерев арал нь Танзаны бусад хэсгvvдтэй харьцуулахад харьцангуй нам тайван, аюулгvй газар юм байна. (ТОНИ KARUMBA/AFP/Getty Изображения)

al5.jpg

Хараагvйчvvдийн Митиндо бага сургуулийн нэгэн ангид сууж байгаа 9 настай Амини хvvг та харж байна. Тэрээр энэ сургуульд 2008 оны 2-р сард, 5 настайдаа алуулсан Мэриэм Эммануэль дvvгийнхээ vхлийн дараахан элсэн оржээ. (TONY KARUMBA/AFP/Getty Images)

al8.jpg

Танзаны Улаан Загалмайн Нийгэмлэгээс зохиосон нэгэн цайллагад оролцож буй альбинос хvvхэд. (REUTERS/Alex Wynter/IFRC/Handout)


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()