Гоц ухаантай супер хvvхдvvд

Та бvхэнд энэ зууны хамгийн гоц ухаантай, авъяаслаг хvvхдvvдийн талаар мэдээллийг хvргэж байна. Манайд ч гэсэн “электрон жаал” гэдгээрээ алдартай нэгэн хvv дунд сургуулийн насандаа дээд сургуульд багшилж байсан цаг саяхан билээ. Тэр  хvv одоо ч том залуу болоод, сургууль байгуулчихсан “захирал” гэгдээд гvйж яваа гэдгийг хэн хvнгvй мэдэх байх аа.Харамсалтай нь манай єнєєдрийн мэдээлэлд тvvний талаар баримт байсангvй. Ямартай ч газар газрын хамгийн гоц ухаантай, vеийнхнээсээ тасарсан чадварлаг хvvхдvvдийн талаар бидний бэлтгэсэн мэдээллийг таны таалалд єргєж байгаадаа баяртай байна.

Гоц ухаантай супер хvvхдvvд
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа
alt

Ким Унг-Йонг (Kim Ung-Yong)-  4 настайдаа Их сургуулийн оюутан байсан.
 
Энэ бол Солонгосын жинхэнэ гайхамшиг болсон хvvхэд юм байна. Тэрээр 1962 онд тєрсєн бєгєєд тvvний 210 IQ нь Дэлхийн хамгийн єндєрт тооцогддог тул єнєєдрийг хvртэл Гиннесийн номонд тодоос тод тэмдэглээстэй байдаг. Хvv 4 настайдаа Япон, Солонгос, Герман, Англи зэрэг хэлvvдээр чєлєєтэй уншдаг болсон байсан байна. Тэрээр 5 нас хvрэхдээ магадлалын дифференциал тэгштгэлийн хамгийн хэцvv бодлогыг ч єлхєн бодож чаддаг болжээ.
Vнэндээ сургуулиа тєгсєєд хэдэн жил болсон хvмvvс тэр тэгштгэлийн нэрийг л санахаас биш яг ямаршуухан зvйл байдгийг нь тєдийлєн сайн мэддэггvй шvv дээ. Vvний дараагаар тvvний Японы телевизийн ярилцлагад урин оролцуулахад хvv хятад, испани, вьетнам, тагаль (филлипин), герман, англи болон солонгос хэлнийхээ мэдлэгийг гайхуулж, тус бvрээр нь ус цас шиг ярьж байсан ажээ.

Ким 3-6 насандаа Hanyang Их сургуульд суралцаж тєгссєнийхєє дараа, 7 насандаа НАСА-д ажиллах урилга авсан байна. Тэрээр НАСА-д ажиллаж байх хугацаандаа, 15 настайдаа Colorado State University-гээс физикийн ухааны доктор цол авч, 1978 оныг хvртэл АНУ-д ажиллаж амьдарчээ. Ингээд тэрээр эх орондоо эргэн ирж, иргэний салбарт ажиллахаар болжээ. Vvний тулд тэрээр салбарынхаа талаар судалж, докторын зэрэг хамгаалсан байна. Хожим тvvнийг Солонгосын хамгийн том, хамгийн алдартай Их дээд сургуульд суралцах урилга ирсэн ч гэсэн Ким маань хvлээн аваагvй бєгєєд орон нутгийн дээд сургуульд багшлах замыг сонгожээ. Мєн тэрээр 2007 оноос хойш Chungbuk National University –д туслахаар ажиллаж байна. Vнэхээр байж боломгvй ухаалаг залуу байгаа биз...
 

alt

Грегори Смит (Gregory Smith)- 12 настайдаа Нобелийн шагналд нэр дэвшсэн хvv.
 
Грегори Смит нь 2 настайдаа бичиг vсэг тайлагдаж, 10 настайдаа Их сургуулийн босго алхжээ. Хамгийн бахархмаар зvйл энэ жаал тогтсон шинжлэх ухаанаар хичээллээд зогсохгvй Дэлхийгээр аялж, хvvхдийн эрхийг хамгаалах vйлсэд маш идэвхитэй оролцон, єндєр хувь нэмэр оруулдаг нэгэн юм байна.
Грегори нь International Youth Advocates хэмээх хvvхэд болон хvрээлэн буй орчны харилцан ойлголцол, зохицлыг сайжруулах зорилготой  хєдєлгєєнийг vvсгэн байгуулсан гэвэл та итгэх vv. Мєн энэхvv тєрєлхийн гоц ухаантай хvv нь Билл Клинтон, Михаил Горбачёв нартай ярилцаж байсан тєдийгvй НVБ –ийн нэгэн хуралд хvндэт индэр дээрээс vг хэлж байжээ. Тэрээр бvтээл туурьвил, хийсэн ажлынхаа тєлєє Нобелийн шагналд дєрвєнтєє нэр дэвшиж байсан хэдий ч одоогоор гардан авч чадаагvй л байна. Харин тvvний хамгийн сvvлийн vеийн ололт амжилтаас дурьдвал, тэрээр саяхан жолооны vнэмлэхээ авчээ.
 

alt

Акрит Ясвал (Akrit Jaswal) — 7 настай мэс засалч
 
146 шахсан IQ-тай Акрит Ясвал хvv нь Энэтхэгт мэндэлсэн бєгєєд эх орныхоо тэрбум орчим хvний хэнд ч байхгvй гоц ухаантай нэгэн юм. Хvv 2000 онд анхныхаа мэс заслыг санамсаргvйгээр бие даан гvйцэтгэснээсээ хойш олны анхаарлыг татаж эхэлсэн байна. Тэр vед хvv 7 настай байсан бол тvvний євчтєн болох хєрш айлын охин нь наймтай байжээ. Охин гараа тvлсэн байсан тул алгаа тэнийлгэж чадахаа байгаад байж. Тэгтэл Акрит ямарч ажлын дадлага туршлагагvй хирнээ охины гарыг тэнийлгэх бvхий л арга хэмжээг мэргэжлийн тvвшинд авч, євчтнєє эдгээжээ. Энэ явдлаас хойш хvv Chandigarh College-д эмчийн мэргэжлээр суралцаж эхэлсэн байна. Одоо тэрээр их сургуулийнхаа хамгийн залуу оюутан ажээ.
 

alt

Клеопатра Стратан (Cleopatra Stratan)- нэг тоглолтоороо 1000 еврогийн ашиг олдог залуу уран бvтээлч.
 
Клеопатра охин маань 2002 онд Кишеневийн Павл Стратан хэмээх дуучны гэр бvлд мэндэлжээ. Гуравхан насандаа  La vвrsta de trei ani хэмээх анхны цомгоо гаргасан даруйдаа, маш тvргэн хугацаанд олны танил болж чадсан энэ охины аявъяас чадвар vнэхээр гайхалтай. Мєн ємнє нь тэрээр бvр жоохон байхдаа маш олон хvний ємнє тоглож, бvтэн 2 цагийн турш тайзыг эзэгнэн, анхныхаа орлогыг олж байжээ. Тvvнчлэн Клеопатра нь MTV-ээс хамгийн залуу дуучин гэдэг єргємжлєл хvртэж байсан юм байна.  

alt

Аэлита Андрэ (Aelita Andre)- хоёр настай зураач
 
2 нас ч хvрээгvй байхдаа уран бvтээлээ туурьвиж эхэлсэн Аэлита охин нь єдгєє абстракт урлагийг сонирхож, ойлгодог хvмvvсийн хvрээндээ маш алдартай зураач болжээ. Мэдээж тэрээр гэрэл сvvдэр, єнгє дvрсийг тєдийлєн сайн дvрсэлдэггvй ч гэсэн хийсвэр сэтгэлгээ нь бусад балчир насныхантай зvйрлэхийн аргагvй єндєр хєгжсєн болохыг уран бvтээлvvдээс нь харж болно.

Нэгэн удаа Мельбурн дахь Brunswick Street Gallery уран зургийн галерейн захирал Марк Жемисон танил гэрэл зурагчныхаа хальсанд буусан vл мэдэгдэх зураачын маш сонирхолтой абстракт бvтээлийг хараад, урлаг ойлгодог хvнийхээ хувьд жил бvрийн vзэсгэлэнд тавиулахыг зєвшєєрчээ. Ингээд уран зургийн vзэсгэлэнгийн талаархи сурталчилгаа нь сэтгvvлvvдээр тавигдаж, зураачдад мандат тарааж эхэлсний дараа галерейн захирал єнєєх абстракт зургийн эзэн нь гэрэл зурагчны бяцхан охин болох Аэлита Андрэ байсныг олж мэджээ. Мэдээж захирал их цочролд орсон боловч нэгэнт vзэсгэлэнгийн хєтєлбєрийг єєрчлєхєд дэндvv оройтсон байсан тул охины бvтээлийг олон нийтэд дэлгэж, авъяасыг  нь бишрэхэд хvргэсэн тvvхтэй юм байна.
 

alt

Саул Аарон Крипке (Saul Aaron Kripke)- Гарвардын багш- сургуулийн сурагч
 
Еврей гаралтай Саул Крипке нь 1940 онд Нью-йорк хотод мэндэлжээ. Тvvний амьдралын замнал нь бvхэлдээ санамсаргvй амжилт бvтээл, нээлтvvдээр дvvрэн байдаг аж. Тэрээр 4-дvгээр ангидаа арван жилийн тооны програмыг vзэж дуусгасан бол бага ангиа дvvргэхдээ геометр, гvн ухааныг бvрэн судалж гvйцжээ.
Харин єсвєр насандаа тэрээр формал логик бие болох vе шатны талаар хэд хэдэн эрдмийн ажил бичсэн нь Харвардын Их Сургуульд багшлах урилга авахад нь тvлхэц болжээ (єсвєр насандаа). Хvмvvжил сайтай еврей хvv байсныхаа хувьд тэрээр урилгын хариуд: “Ээж намайг эхлээд сургууль, коллежоо тєгссєний дараа багшийн ажилд орох хэрэгтэй гэж хэлсэн”- гэж бичжээ. Ингээд Саул сургуулиа тєгсєєд Харвардад очсон юм. Мєн тэрээр философийн чиглэлээр Schock Prize-ын шагнал хvртсэн бєгєєд єнєєдєр гvн ухааны салбар дахь хамгийн чадварлаг эрдэмтдийн нэг юм байна.
 

alt

Майкл Кевин Кирни (Michael Kevin Kearney) — 10 настайдаа их сургуулиа тєгссєн хvн.
 
Єнєєдєр 24 настай Майкл Кирни нь 10 настайдаа дээд сургууль тєгссєн гэдгээрээ олны дунд алдартай нэгэн ажээ. Мєн тэрээр 2008 онд “Саятан болохыг хvсвэл” телевизийн шоунд оролцож, сая доллараны эзэн болсон юм байна. Кевин 1984 онд тєрсєн бєгєєд амьдралынхаа туршид маш олон оюуны амжилт гаргаж байсны нэг нь 17 настайдаа коллежид багшилж эхэлсэн нь байв.
Хvv 4 сартайдаа анхныхаа vгийг хэлж, хэлд орсон бол 6 сартайдаа эмчид vзvvлэхээр очихдоо “миний зvvн чих євдєєд байгаа юм аа”-гэж хэлсэн тєдийгvй 10-хан сартайдаа уншиж сурсан байна. Vзэж байсан эмч нь лав ухаан алдаж унасан байх даа.

Майкл 4 настай байхдаа Жон Хопкинсын гоц ухаантай хvvхдvvдийн математикийн шалгалтыг (Johns Hopkins precocious math program) амжиллтай єгчээ. Ингээд тэрээр 6 настайдаа сургуулиа дvvргэж, Santa Rosa Junior College-д элсэн 10 настайдаа “геологи археологи”-ийн мэргэжлээр тєгсжээ. Майкл нь археологийн чиглэлээр баклаварын зэрэг хамгаалсан хамгийн залуу мэргэжилтэн гэдгээрээ Гиннесийн номонд багтсан байна. Мєн тэрээр хамгийн залуу эрдэмтэн гэдэг тодотголтой аж. Тэрээр 2006 онд «Gold Rush» тоглоомонд тvрvvлж, 1 саяын эзэн болсоноороо дэлхий дахинд алдаршсан байна. Би лав тvvний насан дээр 3-р ангид сурж, охидын гэзэгнээс зулгаагаад сууж байсан санагдана.


alt

Фабиано Лужи Карвана (Fabiano Luigi Caruana) — 14 насандаа шатрын мастер болсон хvvхэд.
 
Фабиано нь єдгєє 16 настай бєгєєд шатрын их мастер, шатрын спортын нэр хvнд бvхий тоглогч хэмээгдэж, Итали, АНУ даяар шагшигдаж байгаа нэгэн юм. Тэрээр 14 нас, 11 сартайдаа шатрын мастерын зэрэг авч, АНУ, Итали дахины хамгийн залуу, алдар нэрд хvрсэн шатарчин болж байжээ. Мєн тэрээр 2009 оны 4-р сарын байдлаар 2649 онооны рейтингтэй байгаа нь 18 хvртэлх насны бvх шатарчдын дундаас хамгийн єндєр vзvvлэлт юм байна.


alt

Вилли Москони (Willie Mosconi) — 6 настайдаа мэргэжлийн бильярдчин болсон
 
Вильям Жозеф Москони нь Филадельфээс ирсэн америкийн алдартай бильярдчин юм. Тvvний эцэг нь бильярдны газар ажиллуулдаг байсан бєгєєд хvvгээ тоглохыг эрс хориглодог байжээ. Тиймээс Вилли балчир ахуйдаа улаан лоолиор бємбєгийг нь орлуулж, шалны модны ишээр цохиж, сургуулилт хийдэг байж. Удалгvй эцэг нь хvvгийнхээ шаргуу хичээл чармайлт болон чадварлаг цохилтуудыг хараад, олны ємнє vзvvлбэр vзvvлэн тоглолт хийлгэх болжээ.
Харин балчир жаал нvд орой дээр гаргам vзvvлбэрvvдээ цугларсан олонд гайхуулахын тулд єндєр сандал дээр гарч зогсох шаардлагатай тулгарч байжээ. Хvv бараг тоглолт бvртээ насанд хvрэгчдийг хожиж байв.

Харин 1919 онд дэлхийн аварга асан Ральф Лингриф (Ralph Greenleaf)-тэй хийсэн халз тоглолт нь хvvд ялалт авч ирээгvй ч гэсэн мэргэжлийн бильярдчин болох замыг нь засч єгчээ. Хvv 1924 оноос хойш буюу 11 наснаасаа янз бvрийн газар vзvvлбэрvvдээ толилуулдаг болсон байна. Харин хожим 1941-1957 онуудын хооронд тэрээр бильярдны дэлхийн аваргын BCA World Championship тэмцээнд 15 дараалан тvрvvлсэн байдаг. Ер нь Вильям Москони-той холбоотой бильярдны амжилтуудыг дурьдвал хэзээ ч дуусашгvй урт жагсаалт гарна. Нэг жишээ дурьдахад л тvvний тасралтгvй бємбєг цохилтын (consecutive balls) рекорд 526-д хvрдэг байна.  Єєрєєр хэлбэл Вилли 526 бємбєгийг тасралтгvй бєгєєд алдалгvйгээр цохиж, vvрэнд нь оруулсан гэсэн vг л дээ.
 
За ингээд санаанд багтамгvй авъяаслаг, ухаалаг хvvхдvvдийн талаархи мэдээллээ энд хvрээд єндєрлєе. Хэдийгээр ийм хvvхдvvдийн тоо vvгээр хязгаарлагдахгvй ч гэсэн цєєн тооны жишээ маань та бvхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Vнэхээр хорвоо ертєнц гайхамшгаар дvvрэн ажээ. Ахиад зуун ийм хvvхэд байсан бол манай Дэлхийн нєхцєл байдал хамаагvй дээрдэх байсан биз ээ.

NULL

NULL

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()