Гайхмаар хєгшин анд Ашрита Шуман гэгч эр

Ашрита Фуманхэмээх энэ эр - урьд ємнє нь хэнд ч анзаарагдахааргvй эцэнхий туранхай, сул дорой биетэй, ангийнхаа хамт олонд ухаан муутайгаараа гайхагдаж явсан хvн юм. Гэтэл тэрээр єнєєдєр санаанд багтамгvй хvнд хэцvv нєхцєлд vйлдсэн хамгийн хvндээс авахуулаад, хамгийн хєгжилтэй vйлдлvvдээрээ Гиннесийн тоо томшгvй олон амжилтын эзэн болоод байгаа ажээ. Тэрээр єнєєдєр Гиннесийн 60 гаруй рекордын эзэн хэвээр байгаа тєдийгvй нийт 150 амжилтыг эвдэж байжээ.
Гайхмаар хєгшин анд Ашрита Шуман гэгч эр
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
alt

Ашрита Фурман хэмээх энэ 52 настай, эрvvл хооллолтын дэлгvvрийн менежер залууг юу ингэж єєд нь татсан бэ гэхлээр, тэрээр: “Би зvгээр л хэрэв бид єєрсдийнхєє оюуны хvчин чадалд vнэн голоосоо итгэж чадах юм бол юуг ч хийж бvтээж чадна гэдгийг хорвоо ертєнцийн хvн бvхэнд тунхаглан зарлахыг хvссэн юм”- гэж хэлсэн vгнээс нь vзэхэд л ойлгомжтой байна. Тvvний тогтоосон зарим рекордууд нь бахархал бус харин инээд хvргэхээр байдаг ч гэсэн тэрээр амжилт бvр нь аугаа их шийдэмгий зан, анхаарал тєвлєрєлт болон бие махбодын асар их хатуужил, бэлтгэл шаарддаг гэж хэлжээ.

Энэ мятрашгvй сонин нєхєр бvх тивvvдэр хэсэж, дээд амжилтуудаа тогтоосоор ирсэн байна. Тухайлбал Австрали тивд цагариг эргvvлж хамгийн хурдан гvйх, Антарктидад vсэрдэг багажаар хамгийн хурдан гvйх мэтийн хєгжилтэй рекордуудыг тогтоожээ. Мєн Ашрита нь Дэлхийн хамгийн алдартай газруудад янз бvрийн дээд амжилтуудыг тогтоож байжээ.
Vvнд: Английн Стоунхенж-д швейцар бємбєг дээр хамгийн удаан зогссон, Египетийн пирамид дээр бильярдны цохиураар тэнцвэр олон хамгийн хол замыг туулсан, Камбож-д нэг минутын дотор пого-стик буюу дэвхэрдэг тоглоомон дээр хамгийн олон удаа vсэрсэн, Хятадын цагаан хирмэн дээр кингуру (хийтэй том бємбєг) дээр хамгийн урт замыг хамгийн хурдан туулсан гэх зэрэг амжилтууд нь багтаж байна. Ашрита нь энэхvv хачирхалтай хирнээ болохгvй гэх газаргvй сонин амжилтуудаасаа гадна “хєрсєн дээрхи сэлvvрдэлт”, Бали дээр 1500 миль (2413 км) газар туулахдаа зориулан бvтээсэн дугуйтай мєєгєн дасгалжуулах тєхєєрємж гэх мэтийн сонирхолтой зvйлсийг спортын ертєнцєд шинээр нэвтрvvлээд байгаа ажээ. 

alt

Шинэ Зеланд дахь нэгэн аквариум дотор 48 минутын турш гурван тугалган бємбєгєєр хийсэн усан доорхи жонглёр, Индонезид гурван цаг гарангийн турш резинэн бємбєгєн дээр зогссон зэрэг амжилтуудыг нь ч гэсэн дурьдалгvй єнгєрч болохгvй мэт санагдлаа. Ашрита хэмээх энэ сонирхолтой эр аливаа сорилтыг санаачлахдаа єєрєє єєртєє зорилго тавьж, єєрийгєє “чи чадах уу?” гэж хурцалдаг байна.
Ингээд хэдэн жилийн турш тууштай дасгал сургуулилт хийснийхээ дараа єєрєє єєрийнхєє “єдєєн хатгалга”-д “би чадаж байгаа биз дээ” гэсэн хариу барих дуртай. Тэрээр 1982 оны модон хєлєн дээр 8 км-ийн турш хамгийн хурдан явсан амжилтыг ч эвдсэн нь Хятадад 39 минут 56 секундэд 8 км замыг туулсан явдал байв. Тvvнчлэн Ашрита толгой дээрээ сvvний шил тогтоон, 80 миль (128,7 км)-ийг туулж, цагийн дотор 9628 удаа сунайж, эрvvн дээрээ 93 фунта (42,2 кг) жинтэй сvvний шилтэй хайрцаг тогтоож байжээ.

alt

Харин тvvний єєртєє тавьсан хамгийн хvнд даалгавар нь Массачсетс –д хийсэн 12 миль (19,3 км) газрын єнхрєлт байж. Иймэрхvv єнхрєлтийн vед дотор муухай оргихоос нааш огт зогсох ёсгvй гэсэн албан ёсны бус хууль vйлчилдэг тул тvvнд vнэхээр хvнд байсан гэнэ. Тvvнчлэн Ашрита амьтанд хайртай бєгєєд сvvлийн vеийн рекордуудаа амьтдын оролцоотой тогтоогоод байна. Тэрээр усан дотор цагариг эргvvлэх спортын шинэ тєрлийг бараг нээсэн гэхэд хилсдэхгvй бєгєєд 2007 оны 8-р сард АНУ-д дельфинvvдийн хvрээлэл дунд 2 минут 38 секундын турш усан дотор цагариг  эргvvлсэн амжилт тогтоожээ. Харин тvvний Малайз дахь єєрийнхєє усан доорхи жонглёрын амжилтыг эвдэх оролдого асар том акулын дайралтаас болж амжилтгvй болжээ.

Ингээд та бvхэн энэхvv гандан бууршгvй сонирхолтой, хєгжилтэй эрийн янз бvрийн рекордуудыг харуулсан гэрэл зургуудыг vргэлжлvvлэн хvлэн авна уу. Магадгvй эдгээр нь танд эрч хvч бэлэглэх ч юм билvv.

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

12
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()