Хамгийн хэрцгий, дуулиант алуурчид (фото, текст)

Бид та бvхэнд Дэлхийн тvvхэн дэхь хамгийн харгис хэрцгий бєгєєд хамгийн их хvн алсан цуврал алуурчдын талаар мэдээллийг гэрэл зургийн хамт хvргэж байна. Эдгээр хvмvvсийн тєрхийг ажихад цаанаа л нэг жихvvдэс хvрмээр хvйтэн харцыг нь эс тооцвол энгийн л хvмvvс шиг харагдах ажээ. Харамсалтай нь тэдний хувьд хvний алтан амийг таслах нь юу ч биш байж. За ингээд бидний дунд гэмгvй царайтай хирнээ идэн шиг хvн алах донтой этгээдvvд байхгvй гэж найдаад, энэхvv сонирхолтой бєгєєд нуруу хvйт оргимоор мэдээллийг танд хvргэж байна.

Хамгийн хэрцгий, дуулиант алуурчид (фото, текст)
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn
Чарльз Мэнсон

2009 оны 3-р сарын 19-ний єдєр домогт цуврал алуурчин Чарьлз Мэнсоны “гэгээн дvр”-ийг сая нэг юм олон нийт хvлээн авчээ. Яг дєчин жилийн ємнє тvvнд цаазаар авах ял оноосон боловч, яагаад ч юм насаар нь хорих ялаар сольжээ. Ингээд амьд vлдсэн боловч насаараа єргєст торны цаана суух тавиланг єєрєє єєртєє бие болгосон энэ хvнд гар єнєєдєр 74 настай юм байна. Тэрээр 1969 онд хэд хэдэн аймшигтай хэрцгий аллага vйлдсэнээрээ алдартай “Гэр бvл” гэдэг бvлгэмийн толгойлогч гэдгээрээ олонд “танигдсан” этгээд ажээ. Уг бvлгэмийн гишvvдийн гарт амиа алдсан хvмvvсийн тоонд 8 сартай жирэмсэн байхдаа амиа хєнєєлгєсєн америкийн алдарт кино од Шэрон Тейт багтдаг байна. “Гэр бvл” бvлэглэлийг гэмт хэрэгт даллан дууддаг “сvлд дуу” нь The Beatles- хамтлагийн дуунууд байсан гэдэгт та итгэх vv? Мэнсон уг алдарт дєрвєлийн дуунуудыд арьс єнгєєр ялгаварлан гадуурхах vзэл нуугдаж байдаг гэсэн буруу ойлголтоороо олон хvний аминд зэрлэгээр хvрсэн гаж донтон юм байна.


www.caak.mn
 
Давид Беркович

Алуурчин Давид Баркович нь 1953 оны 6-р сарын 1-ний єдєр АНУ-ын Бруклин хотод тєржээ. Тэрээр “Сэм-ын Хvv” гэдгээрээ алдартай юм байна. Давид Баркович Ємнєд Солонгост цэргийн алба хааж байгаад, халагдсаныхаа дараа шуудан зєєгчийн ажил хийж байжээ. Тэрээр 1970-аад онуудад Нью-Йорк хот болон ойр орчмын суурингуудад 6 аллага vйлЖээ. Давид єєрийн золиоснуудаа гар буугаар хєнєєдєг байж. Эрэн сурвалжлагчид тvvнийг удаан хайсан боловч, тэрээр баригдалгvй явсаар, эцсийн эцэст машинаа буруу газар байрлуулсан хэргээр баривчлагдаж, цагдаа нарын гарт орсон байна. Тэрээр одоо “нарсанд” сууж байгаа бєгєєд христийн шашин шvтдэг болжээ. Давид одоо єєрийгєє хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа тєдийгvй шинээр мэндэлсэн гэж ярьдаг гэнэ.
 

www.caak.mn
 
Рикардо Муньйоз

Рамирез Рикардо Муньйоз Рамирех нь "Шєнийн Сталкер" гэдгээрээ алдартай алуурчин юм байна. Тэрээр 1984- 1985 онуудад Калифорни мужийг бужигнуулж, орчшин суугчдад нь айдас тєрvvлж байжээ. Цагдаа нарт баригдахаасаа ємнє Рикардо 14 хvнийг цааш нь харуулж амжсан байна. Тэрээр єнєєдєр Калифорни мужийн шоронд цаазаар авахуулах єдрєє хvлээж суугаа аж.
 

www.caak.mn

 
Тед Банди

Тед Банди ”Нейлонон алуурчин” гэдгээрээ алдартай Теодор Роберт Банди-г та бvхэн харж байна. Тvvнийг мэргэжилтнvvд зуу гаруй хvн амины хэрэгт сэжиглэдэг ч тэрээр 30 эмэгтэйд vхлийн замыг заасан гэдгээ хvлээн зєвшєєрсєн байна. Тед нь золиос болох эмэгтэйчvvдийнхээ анхаарлыг дур булаам бєгєєд боловсролтой эр мэтээр татдаг байжээ. Энэ гаж донтой цуврал алуурчинд “олзоо барихад” нь жvжиглэх авъяас нь их хэрэг болдог байж. “Нейлонон алуурчин” хохирогчоо боож алахаас ємєн хvчиндэж, бороохойгоор хvн танихын аргагvй болтол нь зоддог байжээ. Дашрамд дурдахад Тед болон тvvний vйлдлvvдээр найруулагч Баффало Билл “Хурганы дуу хураалт” хэмээх кино хийсэн байдаг. Шvvх тvvнд цаазаар авах ял оноож, 1989 оны 1-р сарын 24-ний єдєр цахилгаан сандал дээр суулган, амийг нь тасалжээ.
 

 www.caak.mn
 
Зодиак буюу “Орд”

Энэ бол 1960-аад онд Хойд Калифорни болон Сан- Францискод аллага vйлдэж байсан дуулиант, нууцлаг гаж донтон ажээ. Тэрээр хvн алсныхаа дараа цагдаа нарт vлдээсэн захидал дээрээ єєрийгєє Зодиак (Орд) гэсэн нэрээр танилцуулдаг байсан нь хожим хэвлэл мэдээллээр дамжин ард тvмэнд танил болжээ. Тvvнчлэн захидал бvртээ єєрийгєє илэрхийлэх мэт дєрвєн тэмдэгт vлдээдэг байж. Зодиакийн єєрийн хэлснээр тvvний гарт 37 хvн хорвоогийн мєнх бусыг vзсэн гэдэг бол, цагдаа нар одоогийн байдлаар албан ёсоор 7 хохирогчийг нь л илрvvлээд байгаа ажээ. Эдгээр долоон хvн нь єєр хоорондоо ямар ч холбоогvй (мєрдєгчдийн олж мэдсэнээр), 16-29 насны гурван эмэгтэй, дєрвєн эрэгтэй юм байна. Тэдний 5 нь амиа алдсан бол, аз болж хоёр нь амьд гарч чаЖээ. Харин алуурчны хувийн мэдээлэл єнєєг хvртэл нууц хэвээр байна.


 www.caak.mn
 
Жеффри Дамер

Харин Жеффри Дамер нь 1978- 1991 онуудын хооронд 17 хvvхэд залуусыг хvчиндэж, амийг нь бvрэлгэсэн америкийн цуутай цуврал алуурчин тєдийгvй жинхэнэ каннибал гаж донтон ажээ. 1992 оны 2-р сарын 15-нд тvvнд насаар нь хорих ял оноосон (957 жилээр) байна. Дамер нь шоронгийн захиргаанд маш их харамсан гэмшиж буйгаа хамгийн сvvлд хэлсэн аж. Харин 1994 оны 11-р сарын 28-нд тэрээр хамт хоригдогч, хар арьстай Кристофер Скарвер гэгчид тємєр турбогоор хэд хэд цохиулны улмаас vхлийн шарх авч, амиа алдсан байна.


 www.caak.mn
 
Альберт Де Сальво

Альберт Де Сальво хэмээх энэхvv домогт “Бостоны Багалзуурдагч”-ийг 1967 оны 2-р сарын 25-ны єдєр баривчилжээ. 13 хvний амийг хороосон хэргийн гол буруутан болсон тэрээр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт vхэн vхтлээ хоригдох ялд унажээ. Харин хэдэн жилийн нэмэлт мєрдлєгийн дараа, цагдаа нар тvvнийг зvгээр л алдар нэр олохын тулд олон хvний аминд хvрсэн гаж донтой алуурчин хэмээн хэргээ хvлээснийг олж мэджээ. Яг vнэн хэрэг дээрээ энэхvv “багалзуурдагч” гээчийн vйлдсэн гээд буй хэргvvдийг тvvнээс єєр хvмvvс, єєр єєр газарт, єєр єєр шалтгаанаар хийсэн байна.


www.caak.mn
 
Теодор Качинский

Энэ террорист нь Унабомбер буюу “Єтєг бємбєгдєгч” гэдгээрээ мєн алдартай ажээ. Ємнє нь математикч байсан уг ганцаардмал алуурчинг хvмvvс ягаад ч юм анархист vзэлтэй байсан гэж vздэг нь vнэний хувьтай юм байна. Тvvний нэрийн хуудас нь тэсрэх бємбєгийг илгээмж хэлбэрээр тараадаг байсан vйлдэл нь бєгєєд тэрээр ийм маягаар 3 хvний аминд хvрч, 29 хvнийг шархдуулжээ. Шvvх хурал тvvний эрх чєлєєг насаар нь хорих ялыг 4 дахин vржvvлсэнтэй тэнцэх хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. Єнєєдєр Теодор Качинский нь энэ ялаа эдэлж, торны цаана суугаа юм байна.


www.caak.mn
 
Эд Гейн

Эдвард Теодор Гейн – нь хэдийгээр бусадтайгаа харьцуулахад цєєхєн буюу 2 л хvний амийг бvрэлгэсэн гэсэн баримттай боловч АНУ-ын тvvхэн дэх хамгийн дуулиантай алуурчдын тоонд зvй ёсоор багтдаг юм байна. Учир нь тvvний золиоснууд хамгийн харгис хэрцгийгээр, дэлхийг цочролд оруулахуйц зэрлэг балмад vйлдлийн vр дvнд хорвоог орхисон байдаг. Хєршvvд нь Эд Гейн-ыг солиотой хvн биш харин бага зэрэг сонин зантай боловч хорхойд хоргvй нэгэн хэмээн vзэж, тvvгээр хvvхдvvдээ харуулахаар орхидог байжээ. Тэгтэл єнєєх “итгэл даахуйц, бага зэргийн сонин зантай хvvхэд хардаг хvн” маань нам гvм шєнийг цагаар оршуулгын газраар тэнэж, булш ухаж мєчилдєг донтой байжээ. Тэр тусмаа тvvнд саяхан булшлагдсан залуухан эмэгтэйн цогцосыг оролдох нь хамгийн их таалагддаг байсан аж. Эд Гейн vхсэн хvмvvсийн биений зарим хэсгийг гэртэй авч ирж, удалгvй єєрийн гэрээ хананд єлгєсєн гавлын яс, тасарсан толгойгоор дvvргэжээ. Мєн тэрээх эмэгтэй хvний арьсаар єєртєє ємсгєл хийж, байнга гэртээ ємсдєг байж. Гейн-ийг баривчлах vед гэрээс нь хvний арьсаар хийсэн багнууд болон тасарсан толгойнууд олсон байна. Тvvнээс гадна хvний арьсаар хийгдсэн пальто, хоёр ємд, хvрэм, костюм тєдийгvй хvний арьсаар бvрсэн сандал, эмэгтэй хvний хєхєєр бvтээгдсэн бvс, араг ясаар хийсэн шєлний таваг гэх зэрэг бvхэл бvтэн эд хогшлын бvрдлийг цагдаа нар олжээ. Шvvх хурлаар энэхvv гаж донтонг хэрэг хvлээх чадваргvй гэж vзэн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт яаралтай хэвтvvлэх шаардлагатай гэж тогтоосон байна. Гейн 1984 онд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт амьсгал хураажээ.

 
 www.caak.mn
 
Жон Уэйн Гейси

Энэ бол нийт 33 залууг хvчиндэж, амийг нь залгисан Америкийн цуутуй цуврал алуурчин, гаж донтон юм. Тэрээр “алиалагч- алуурчин” гэдгээрээ мєн алдартай этгээд ажээ. Тэрээр єєрийгєє залуу насандаа уруу татагдаж, алуурчин болох гараагаа эхэлсэн гэж ярьдаг байна. Жон Уйн Гейси 1972 онд анхныхаа аллагыг санамсаргvй байдлаар vйлдсэний хохирогч нь гомосекс харилцаатай асан хамтрагч нь байжээ. Харин дараагаар нь тэрээр гэмшиж, сэтгэлээр унахын оронд цусны амтанд эргэж буцалтгvй орж, энэ тэндэхийн цэнгээний газруудаар явж, гомо залуучуудтай танилцан, гэртээ дагуулж ирээд хvчиндэж, тамлаж байгаад амийг нь хороодог болсон байна. Харин цогцоснуудыг нь ихэвчлэн хонгилын єрєєнд нуудаг байжээ. Нэг удаа тэрээр гэртээ хоёр ижил хvйстэн залууг дагуулж ирээд, хоюулангийнх нь амийг хєнєєснийхєє дараа бие биенийх нь билэг эрхтэнг аманд нь хийж (69 байрлал) оршуулсан байна. Энэ алуурчныг баривчлах vед хонгилоос нь 29 хvний цогцос олдсон бєгєєд цагдаа нар хорт хийгээс хамгаалах баг зvvж ажиллахаас єєр аргагvй байжээ. Гаж донтон єшєє 4 хохирогчийнхоо цогцсыг голд живvvлсэн байна. Ихэнх золиоснууд нь маш эвгvй байрлалтай байсан бєгєєд заримынх нь аманд билэг эрхтэн vмхvvлсэн байжээ. Шvvх хурал тvvнд 12 удаа цаазаар авах ял, бvх насаар нь хорих ялыг 21 vржvvлэнтэй тэнцэх хугацаагаар хорих ялуудыг тус тус оноожээ (тэглээ гээд ч яахав дээ). Ингээд Гейси-г 1994 оны 5-р сарын 10-ны єдєр vхлийн тарилга хийж, албан ёсаар цаазаар авсан байна.


www.caak.mn
 
Жон Аллен Мухаммед

”Вашингтоны снайпер” гэгч Америкийн цуврал алуурчин. Тэрээр 2002 онд Вашингтон хотын ойролцоо єєрийн туслах Ли Бойд Малвотой хамтран, дуран хараатай буугаар 10 хvнийг хороож, 3-ыг маш хvнд бэртээжээ. Тус оны 11-р сарын 24-нд тэрээр єєрийн “Шеврол” машинд унтаж байгаад баривчлагджээ. Харин 2003 онд Виржиния мужийн шvvх Мухаммед болон тvvний хамтрагчид цаазаар авах ял ноогдуулсан байна. Шvvх хурал дээр тvvний туслах Малво хэлэхдээ: “Мухаммед нэг сарын турш, єдєр бvр 6-аас доошгvй хvн алж, сургуулийн автобус, сургуулиуд болон хvvхдийн эмнэлгvvдэд тємрєн шvрvvп, боолтон бvтэцтэй бємбєг дэлбэлэхээр тєлєвлєж байсан”- гэдгийг нь илчилжээ.


www.caak.mn

Харольд Шипман

Харин энэ зандалчин нь Харольд Шимпан гэхээсээ илvvтэйгээр "Vхлийн эмч" гэдгээрээ нэртэй юм байна. Шимпан нь 15 євчтєнєє нєгєє ертєнцрvv илгээснийхээ дараа, 2004 оны 1-р сарын 13-нд баривчлагдаж, Уэйкфилдийн шоронд хоригдож эхэлжээ. Гарольд Шимпан нь єрхийн эмчийн алба хашдаг байсан аж. Тэрээр ажлын байраа байнга эзгvй орхиж, євчтєнvvдийнхээ гэрээр “ажлаа хийх гэж” айлчилдаг байжээ. Шипман ихэвчлэн vйлдвэрийн ажилтан, нарийн бичгийн vvрэг гvйцэтгэдэг байсан тэтгэврийн насын эмэгтэйчvvд болон нас тогтсон гэрийн эзэгтэй нарыг ангуучилдаг байж. Энэ цуврал алуурчин хохирогчдоосоо цусны шинжилгээ авах нэрийдлээр 30 миллиграм диаморфин (героиныг эмнэлгийн хэллэгээр ингэж нэрлэдэг байна.) тарьж, тусалж буйд нь баярлаж, єєдєєс нь харан инээмсэглэх хєєрхийлєлтэй “євчтєн”-ийхєє хэрхэн vхэж байгааг таашаалтайгаар харж суудаг байжээ. Британы эрvvлийг хамгаалах нийгэмлэгийнхний судалгаагаар Гарольд Шампан нь Манчестерийн Хайд хотод олон жилийн турш єрхийн эмч хийх хугацаандаа 300 орчин хvний амийг тасалсан байж болзошгvй гэсэн сэжиг таамаг байгаа гэнэ! Ємнє нь тvvнийг 200 орчим хvнийг нєгєє ертєнцрvv илгээсэн гэж тооцож байсан бол, харин єдгєє дээрхи таамаг vнэн гэдэг нь тогтоогдвол Шимпан нь орчин цагийн хамгийн том цуврал алуурчин болох ажээ.

NULL

NULL

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()