“Галзуу” хааны биелсэн мєрєєдєл буюу Нойшванштайн шилтгээн

2009-08-27, 07:49
30,281
Нойшванштайнбол жинхэнэ биелсэн гайхамшиг, газар дээрхи vлгэрийн ордон юм. Австрийн хилийн ойролцоохФюссенхотын доохон талд байдаг Баварийн Нурууны ойт даваанууд дээрхи энэхvv vгээр хэлэхийн аргагvй тансаг барилга нь хадан цохионы орой дээрхи тэнгэрлиг оршихуй, содон тvvх, тоглоомон юм шиг гайхалтай содон бvтэцтэй цамхагууд болон уран зургийн галерейгаараа алдартай ажээ. За ингээд энэхvv урлагийн сод бvтээл, хvн бvхний мєрєєдлийн цэцэрлэгт нууцхан оршдогvлгэрийн ордныбиелэлийн намтар тvvх болон зvйрлэшгvй тансаг vзэсгэлэн гоотой танилцацгаая.
“Галзуу” хааны биелсэн мєрєєдєл буюу Нойшванштайн шилтгээн
Мюнхений театрын зураач Кристиан Янк-аар удирдуулсан уран бvтээлчид босгосон тул уг ордны vзэмж болон уур амьсгал нь яг л театр шиг болжээ. Тvvнчлэн бvхэл бvтэн арван долоон жилийн нєр их хєдєлмєрийн vр дvнд сvндэрлэн боссон болохоороо vнэхээр санаанд багтамгvй том байхаас яах вэ. Та бидний танилцаж байгаа уг барилгыг, энэхvv байрлалаас нь холгvйхэн орших Хоэншвангийн ордонд єсєж торнисон Людвиг хаан бариулжээ. Харин Хоэншвангийн шилтгээнийг тvvний эцэг Хоёрдугаар Максимилианы зарлигаар босгосон юм байна. Эрхэм дээд Людвиг нь єєрєє германы домог vлгэрт vйлийн vргvй дурлаж, ухаанаа алдтал шимтдэг нэгэн байсан тул єєрийн биеэ “Хун-баатар Лоэнгрин” хэмээн тєсєєлєх дуртай байжээ. Тэрээр 1858 онд болсон Рихард Вангерийн “Хун-баатар Лоэнгрин” нэрт дуурийг vзээд асар их догдолсон гэдэг. Харин энэ явдлаас хойш гурван жил єнгєрєхєд 18 нас хvрсэн Людвиг нь хааны титмийг магнай дээрээ албан ёсоор залсныхаа дараа хамгийн тvрvvнд хийсэн зvйл нь: хєгжмийн зохиолч Рихард Вагнерийг Мюнхенд урьсан явдал байв. Ингээд эрх мэдэл, эд баялгийг гартаа атгаад байсан тэрээр Вагнерийн ивээн тэтгэгч болж, тvvнд мєнгє тєлєн, бvхий л єрийг нь дарахын сацуу хамаг уран бvтээлvvдээр нь тоглолт зохион байгуулна гэж ам гарчээ. Харин Вагнер ч их хичээл зvтгэл гаргаж, германы vлгэр домгийн ертєнцийг тайзан дээр амилуулан эрхэм дээдэстэн болон vзэгчдийн сонирхлыг Сайн, Муу хоёрын зєрчилдєєнийг хадгалсан зохиомжуудаараа татахыг зорьж байлаа. Тэр vед Людвиг хаан эртний германы баатарлаг туульсийн биелэл болсон vлгэрийн шилтгээнийг амьд дэлхийн хєрсєн дээр бvтээн босгох санаагаа гаргажээ. Харин энэ санаа нь Людвиг хааныг улс орныг удирдан авч явах бодитой алсын хараа байхгvй, єєрийн хийсвэр ертєнц, дэмий хийрхэл дундаа самууран тєєрсєн нэгэн гэсэн тойрон хvрээлэгчдийнх нь vзлийг улам бататгаж єгчээ. Аль хэдийнэ галзуу хvн шиг сонин авир гаргаж эхлээд байсан залуу насанд нь эрхэм Бисмарк гуйа тvvнийг цоо эрvvл хvн гэж олон нийтэд итгvvлэхийг оролдсоор байж. Людвиг харин тэр vедээ олны ємнє эрvvл хvнд баймгvй гойд авир гаргаж эхлээд байсан бєгєєд, заримдаа бvхэл єдєржин унтаж сэрээд таалал тєгссєн  XIV Людовик хааныг єдрийн зоогондоо урьж авч ирэхийг хvсдэг байжээ. Vнэхээр ухаан солиотой хvн гэдэг нь тvvний амьдралын сvvлийн єдрvvдэд олонд илэрхий болсон байна. Тэр vеийн тvvхэн гэрч нар болон орчин vеийн судлаачдын баталж байгаагаар Людвиг хааны єєртєє захиалсан, тухайн шилтгээн дэхь сийлбэр модон орыг бvтээхэд 15 мэргэжлийн сийлбэрчний дєрвєн жил хагасын хєдєлмєр шингэсэн байдаг. Ордны дотоод засал нь янз бvрийн чиг хандлангатай, биенээсээ тэс єєр архитектурын шийдлvvдээс бvрдсэн байдаг ажээ. Жишээлбэл: маврийн хэв маягийг готик болон бааран загвартай хослуулсан байх жишээтэй. Тvvнчлэн декаден- византийн хэв маягийн титэмний тасалгаа, Вагнерийн тоглолтуудыг тавих зорилгоор барьсан содон гэрэлтvvлэгтэй певчен маягийн танхим гээд дурьдаад байвал гойд содон зvйл энэхvv Нойшванштайн шилтгээнд тоо томгvй олон бий. Хэдийгээр улс орны ирээдvйг ухаан самуурсан хvн гартаа атгана гэдэг тєсєєлєхийн аргагvй аймшиг ч гэлээ, эрхэм дээд Людвиг хаан нь эруул бус оюундаа vлгэрийн ертєнцєд умбан амьдарч, хойч vедээ энэхvv урлагийн гайхамшигт бvтээлийг євлvvлэн vлдээсэн “солиотой ачтан” билээ.

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

www.caak.mn (16 фото)

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()