Нууцтайгаа булшлагдсан оньсого мэт хvмvvс (5 фото, текст)

2009-08-31, 08:32
40,782
Таны єнєєдрийн танин мэдэхvйд зориулж хvн тєрєлхний тvvхэн дэх хамгийн нууцлагдмал хvмvvсийн зарим нэгний талаархи сонирхолтой мэдээллийг хvргэхээр бэлтгэлээ. Эдгээр хvмvvс бол амьдралынхаа хугацаанд таахын аргагvйоньсогошиг оршихуй, бvтээл туурвилаараа эгэл жирийн биднийг гайхшруулсаар, ертєнцийн мєнх бусыг vзvvлэхдээ єєрийн нууцаа булшиндааавч орсонгайхмаар улсууд юм.
Нууцтайгаа булшлагдсан оньсого мэт хvмvvс (5 фото, текст)


Алекс Эрландсон (1884 – 1964)

Энэ хvн бол ургаа моддоор гайхалтай “амьд” зvйлсийг тэр дундаа байгууламжийг бvтээдэг асан алдартай фермерч юм. Тэрээр амьд моддоор гэрийн тавилга, цамхаг, тєрєл бvрийн геометрийн дvрснvvд, зvрхэн хэлбэртэй болон бусад тєрлийн урлагийн бvтээлvvдийг туурвидаг байсан ажээ. Єєрєєр хэлбэл моддыг тийм хэлбэртэй ургуулж, засдаг хосгvй авъяастай нэгэн байжээ. Мэдээж тvvний бvтээлvvдийн нууцыг тайлахыг хvсэгчдийн тоо асар олон байсан боловч тэрээр бvхий л vйл ажиллагаагаа бусдын хараанаас нууцалж, юу хийж байгаагаа том дэлгэцээр далдалж байсан ч удаатай гэнэ. Алекс Эрландсон бvр “Модны цирк”-ийг байгуулж байсан нь сая сая жуулчдын хуулиран цугладаг газар болж байжээ. Харин энэхvv гойд хvмvvн 1964 онд моддыг амилуулах онцгой чадварынхаа нууцыг хэнд ч нээлгvйгээр таалал тєгссєн байна. Дашрамд дурдахад 1985 онд Майкл Бонфанте хэмээх саятан эр тvvний “Моддын цирк”-ний бvх бvтээлvvдийг худалдан авч, Калифорнийн Гилрой дахь єєрийн хувийн цэцэрлэгт хvрээлэндээ суулгажээ.

Жером (1840-1912)

1912 оны 9-р сарын 8-нд Канадын Сенда Коувын загасчид суурингийнхаа ойролцоох газраас хоёр хєлєє саяхан тайруулсан бололтой нэгэн хачин хvнийг олжээ. Тэр хvн эхэндээ юу ч дугардаггvй байснаа аажим аажмаар ухаан орж, саруулаар сэтгэж эхэлснээсээ хойш хоёр гуравхан vг л амнаасаа унагадаг болжээ. Харин нэг удаа “Жером” гэж хэлсэн бєгєєд загасчдын суурингийнхан vvнийг нь тvvний нэр гэж ойлгон, тvvгээр нь дуудах болсон байна. Жером vнэхээр хачин авиртай хvн байв. Тvvн дээр заримдаа зочид ирэхэд тэрээр ганц хоёр vг хэлж байснаа учир зvггvй уурлан бухимдаж, биеэ хянаж чадахаа больдог байж. Харин зарим сайхан сэтгэлтэй хvмvvс тvvнд мєнгє єгєхєд маш их гомдсон царай гарган, юу ч хэлэлгvй цаашаа хардаг байжээ. Єнгєрсєн амьдрал, ойр дотны хvн гэж огт байхгvй тахир дутуу Жеромыг хэн ч харсан ухаан самуурсан хvн гэж хэлэхгvй бєгєєд хєлєє тайруулчихаад хэвтэж байгаад олдсоноос нь хойш уулзаж учирч байсан бvх хvмvvс нь тvvнийг хэнд ч хэлэхийг хvсээгvй аугаа их нууцыг хадгалсан нэгэн гэдгийг нvдрvv нь хармагцаа л ойлгодог байжээ.

Харийн эмэгтэй (1793-1816)

1816 оны Намар Виржиния мужийн Александрия хотод харь газрын хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хvн ирж, аян замын дєрєє мулталжээ. Эмэгтэй нь харваас маш хvнд євчтэй, эмчийн туслам яаралтай авах зайлшгvй шаардлагатай байжээ. Нєхєр нь ч эмч дуудаж, єєрсдийгєє хэн болох, хаанаас ирснийг болон эхнэрийнхээ євчний тvvхийг хvvрнээд, энэ талаар нь хэнд ч хэлж болохгvйг хатуу сануулжээ. Тэдгээр эмч нарын хэн нь ч vнэхээр тэр гурвын нууцыг vхэн vхтлээ хадгалсан байна. Харамсалтай нь єнєєх эмэгтэй удалгvй євчнєє даалгvй єєд болжээ. Нєхєр нь тvvний булшин дээр чулуун хєшєє босгоод нэгэн нууцлаг шvлэг сийлсэн байдаг. Харин одоо тэрхvv булшийг харсан хvн бvхэн ямар нэгэн тайлагдашгvй нууцын vзvvрийг олж хараад таахын аргагvй тvvхэнд нь толгой эргэн гайхширдаг гэнэ. Бас л хачин юм шvv.



"Арьсан хvн" (1839-1889)

Дээрхи зурагт дvрслэгдсэн энэхvv сонирхолтой тэнvvлчин эр бараг 365 миль (~587410.56 м) замыг туулсных нь дээд болон доод цэгvvд нь Коннектикуд, Гудзон гол хоёр юм байна. Тэрээр франц хэлээр барин тавин ярьдаг байсан бєгєєд ихэвчлэн дохио зангаагаар єєрийгєє ойлгуулдаг байжээ. Энэ эр хєлнийхєє улнаас авахуулаад толгойн орой хvртлээ бvхэлдээ арьсан хувцас ємсдєг байж. “Арьсан хvн” маань аялалынхаа туршид тамхины иш цуглуулж, ямар ч тєрлийн тамхи зvгээр єгсєн хvн бvхэнд чин сэтгэлээсээ талархдаг байжээ. Тэрээр 34 хоног vргэлжилсэн эцэс тєгсгєлгvй аялалынхаа туршид тамхийг татах, жажлах зэргээр байнга хэрэглэдэг байж. Харин 1989 оны 3-р сард нэгэн ойн гvнээс “Арьсан хvн”-ий амьсгал хураасан бие олджээ. Тэрээр тамхи хэмжээ хязгааргvй их татаж, жажилж байсныхаа уршгаар амны хорт хавдар тусч, нас барсан нь тогтоогдсон байна. Хамгийн гайхалтай нь уг хачирхалтай тэнvvлчин гуйлга гуйж, хулгай хийдэггvй байсан хэдий ч идэж уух юм, тамхи зэрэгт зарах мєнгє тvvнээс ундарч байгаа юм шиг л элбэг байдаг байж. Тvvний хэн болох, хаанаас ирсэн болох нь єнєєдрийг хvртэл оньсого хэвээр vлджээ.



Арне Берлинг

Шведийн эрдэмтэн- математикч, хvндэт профессор Арне Берлинг нь 1940 онд германчуудын ямар нэгэн єгєгдєл дамжуулахдаа зайлшгvй хэрэглэдэг байсан кодыг тайлжээ. Нацистууд тэрхvv кодоо хэзээ ч тайлагдашгvй гэж итгэж байсан бол Берлинг тvvнийг нь харж байгаад л, харандаа цаас хоёрын тусламжтайгаар тайлсан гэдэг. Кодыг тайлахаар оролдож байсан бvх мэргэжилтнvvдийн хувьд хамгийн хэцvv зvйл санагдаж байсан тэрхvv нууцыг энэ эрдэмтэн хоёрхон долоо хоногийн дотор тvмэнд ил болгожээ. Харин тэрээр ямар аргаар кодыг тайлснаа хэнд ч хэлээгvй бєгєєд гагцхvv: “Шидтэн хэзээ ч нууцаа задалдаггvй юм”-гэсэн vгээр л бусдын амыг тагласан байна.



Эдвард Линдскалнинш (1887 – 1951)

Энэхvv Латви гаралтай цагаач эр уран барималч гэдгээрээ алдартай. Тэрээр ямар ч хєндлєнгийн тусламж авалгvйгээр “Шvрэн шилтгээн” хэмээн нэрийдсэн єєрийн уран баримлын хvрээлэнг байгуулсан байна. Эдвард Линдскалнинш нь баримлуудаасаа гадна соронзон онолоороо алдартай гэдгийг та мэдэх байх. Тэрээр 150 см єндєртэй, намхан хvн байсан хэдий ч хэдэн тонн жинтэй баримлуудыг єєрийн гараар бvтээж, єєрийн цэцэрлэгтээ яаж ийгээд багтааж чаддаг байснаас гадна бvгдийг нь математикийн нарийн тооцоо, астрономийн єгєгдєл дээр суурилж, бодолтой байрлуулдаг байжээ. Тvvний бvхий л бvтээлvvдийн нийт жин нь 100 тонн хvрдэг аж. Тэрээр “Энэ бvхнийг яаж ганцхан та хийж чадав аа, яаж?”- гэсэн удаа дараагийн асуултад: “Хийж чаддаг хvнд бол хэцvv зvйл огт байхгvй. Харин чаддаггvй хvн бол оролдоод ч хэрэггvй.”- гэсэн ганцхан хариултыг л єгдєг байжээ. Энэхvv уран барималч, хэсэг хугацааны дараа Египетийн Пирамидуудыг хэрхэн баригдсан нууцыг тайлсан болохоо олонд зарлажээ.
Цагаач барималч маань дараа нь нvvхээр шийдэж, холын замдаа гарахдаа єєрийн бvх бvтээлvvдээ чиргvvлтэй машинуудаар зєєлгєн аваачжээ. Харин машинаас буулгах болон ачих vед жолоочыг нь холдож байхыг хvсээд, хараагvй байхад нь хэдэн тонн жинтэй бvтээлvvдээ буулгачихсан байдаг байж. Тэрээр зєвхєн шєнийн цагаар л бvтээлvvдээ туурьвиж, зєєдєг байв. Харин тэрхvv 30 тонн жинтэй зvйлсийг яаж ганцхан намхан хvн дийлдэг байсан нь єнєєдрийг хvртэл нууц хэвээр vлджээ. (Магадгvй энэ нь Мулдашевийн “Хvн мичнээс vvсээгvй” номонд бичсэн байдагчлан оюун санаагаараа удирдан хийдэг vйлдэл ч байж болох юм (Египетийн Пирамидуудыг ч тэгж барьсан гэж уг номонд бичсэн байдаг) хэмээн миний бие таамаглаж байгаагаа уншигч танд хэлэх нь зvйтэй байх аа.) Ийнхvv уг нууцлагдмал хvн 1951 онд бvдvvн гэдэсний хорт хавдраас болж таалал тєгсжээ.



Антонио Страдивари (1644 – 1737)

Страдивари нь эрт орой цагийн ямар ч хєгжмийн зэмсэгтэй харьцуулахын аргагvй гайхамшигт эгшиг гаргадаг хийл урладаг Италийн мастер байсныг та сайн мэдэх биз ээ.  Тэрээр амтдралынхаа туршид 1100 орчин хосгvй эгшиглэнт хєгжмийн зэмсэг бvтээсний зарим нэг нь єнєєдрийг хvртэл оршиж, алдарт хийлчдийн хамгийн хайртай зэмсэг нь байсаар байгаа аж. Тvvний бvтээсэн хийлvvд нь хэдэн сая долларын vнэтэй байх нь бий. Харин яг Антонио Страдивари-гийнх шиг гайхалтай уянагалаг дугаралттай хийлийг єнєєг хvртэл хэн ч урлаж чадаагvй байна. Орчин цагийн нэг ч мужаан, нэг ч мастер, нэг ч эрдэмтэн энэхvv алдартай тууривагчийн хийлний эгшиглэнт дугаралтын нууцыг тайлж чадаагvй байгаа юм. Учир нь Страдивари-гийн уг тайлагдашгvй нууц нь тvvний хvндэт цогцостой хамт булшлагдсан билээ.

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()