Архитектурын шинэ бvтээлvvд

2009-09-10, 09:37
18,835
Та бvхэнд уламжлал болгон хvргэдэг Архитектурын шинэ бvтээлvvдийн талаархи мэдээллийнхээ энэ удаагийн дугаарыг бэлэн болгоод байна. Дэлхий нийт санхvv эдийн засгийн гvн хямралд унаад байгаа хэдий ч газар газрын уран баримилчид гар хумхин суулгvй шинэ содон тєслvvдийг шил шилээ даран хэрэгжvvлсээр л байна. Єнєєдрийн дугаарт Данийнvндэсний номын сангийншинэ содон барилга, Герман-Австралийн хамтарсан Абу-Дабу-гийн ойролцоох цєлийн дундах байгаль орчинтой тєгс зохицох хотын тєсєл, Роттердамын мэргэжилтнvvдийн хэрэгжvvлж буй Сингапур дахь даяаршлалын хамгийн тод жишээ болсон орон сууцны хорооллын тєсєл зэрэг сонирхолтой бvтээлvvдийг танд танилцуулах болно. За ингээд дэлгэцэндээ ойртон сууж, уран барилгын ертєнцийн шинэ соргог мэдээллийг хvлээн аваарай.
Архитектурын шинэ бvтээлvvд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

a1.jpg

Абу-Дабигийн ойролцоох их цєлийн дунд тєрєл бvрийн vvрэгтэй аварга том хиймэл цэцэгнvvдээс бvрдсэн "хотон- нуга" vvсэх нь ээ. Энэ нь байгаль экологи дээд зэргээр ээлтэй Дэлхийн хамгийн анхны суурин болох Masdar хотхоныг байгуулах тендерт ялсан бvтээл юм. Уг хотын тендерт LAVA (Laboratory for Visionary Architecture) буюу Визуаль Архитектурын Лабораторийнхан ялж, энэхvv євєрмєц содон хэв загвартай хотын тєслийг санаачилсан байна.

a2.jpg

Харин таны харж буй энэхvv гайхалтай євєрмєц хэлбэр, содон дизайнтай барилга нь ирээдvйн сансрын станц юмуу нууц туршилтын лаборатри биш ээ. Харин энэ бол ойрын ирээдvйд бие болох нэгэн номын сангийн (Astana National Library)-ийн барилгын тєсєл юм байна. Энэ нь Vндэсний Номын Сангийн дизайныг санаачлах уралдаанд тvрvvлсэн шилдэг тєсєл ажээ. Уг барилгыг BIG буюу Bjarke Ingels Group-ийн архитекторчид санаачилсан бєгєєд тэд энэ ажлаараа Лорд Норман Фостер, Заха Хадид нарын гарамгай архитекторчдыг ардаа орхиж чадсан гэдгийг нь хэлэхэд таатай байна.

a3.jpg

Харин энэ бол Гонгконгийн ойролцоо баригдаж буй хамгийн нууц судалгааны лабораторийн агаар дээрхи євєрмєц барилга юм байна. Дизайны санааг нь Cheungvogl-ийнхон гарган хэрэгжvvлж байгаа аж.

a4.jpg

Тэгвэл ОМА (Office for Metropolitan Architecture)-ийн архитекторчид их хотын орон сууцны хорооллуудын тогтсон хэв маягийг эвдэхээр шийдэж, тэнгэр баганатсан босоо барилгуудыг хэвтээ “цамхагаар” орлуулахаар шийджээ. Ингээд тэд дээрхи зурагт дvрслэгдсэнчлэн єєр хоорондоо адилхан зургаан давхар байшингуудыг дээр дээрээс нь эвлэгхэн давхарласан маягаар загварчилснаараа маш содон бєгєєд зай хэмнэлттэй хорооллыг бие болгожээ. Зохион бvтээгчид нь уг бvтээлээ хамаагvй тав тухтай,амьдралд ойр тєдийгvй vзэмжтэй гэж дvгнэсэн байна.

a5.jpg

Хамгийн сvvлд танилцуулж буй дээрхи барилга нь ойролцоогоор 600 гэр бvлд аз жаргал, баяр хєєр бэлэглэх учиртай газар юм гэнэ. Єєрєєр хэлбэл уг барилгын нийт талбайн см бvрийг нь ашигт талбай болгосон бєгєєд тєрєл бvрийн тэмцээн уралдаан, vзvvлбэр, зугаа цэнгэл, тэр байтугай хурим хvртэл зохион байгуулагдах гэр бvлийн чєлєєт цагийн асар том гайхалтай цогцолбор болох ажээ.


1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()