Сонирхолтой баримтууд №3

Эрхэм уншигч таны энэ єдрийн амар амгаланг эрж, хамгийн алмайрмаар баримтуудын vргэлжлэлээ толилуулж байна. Хэрэв та сонирхолтой баримтуудын талаархи ємнєх нийтлэлvvдийг маань хараахан хvлээн авч амжаагvй бол "Сонин хачин" булангаар заавал орж сонирхохыг зєвлєж байна. За ингээд гайхмаар ертєнцийн ам ангаймаар vзэгдлvvд vйл явдлуудын нэгээхэн хэсэг болсон 24 баримтын цуглуулгыг тайлбарын хамт танд толилуулж байна. Таны мэдлэгийн санг арвижуулж, чєлєєт цагийг тань vр дvнтэй єнгрєєнє гэдэгт итгэлтэй байна.
Сонирхолтой баримтууд №3
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Австралийн нэгэн хуульч 2001 оны 7-р сард дугуйнд: “ачаа зєєвєрлєхєд хэрэглэдэг дугуй хэлбэртэй хэрэгсэл”- гэсэн тодорхойлолт єгч, патент авчээ. Vvгээрээ тэрээр эх орныхоо патент буюу оюуны ємчийн хууль хичнээн тvvхий байгааг илчилж, энэ асуудалд олон тvмний анхаарлыг хандуулжээ.


www.caak.mn

“Талант” буюу монголоор орчуулбал “авъяас” гэсэн утгатай орос vг нь Эртний Грек, Вавилон, Перс-д том хэмжээний хvнд зоосны нэр байжээ. Харин мєнгєє vрж дуусах юмуу бусдад алдахаас айсандаа шороонд булж нуудаг хvнийг тэд “талант- аа (дээрхи эртний орнуудын хувьд ЗООС гэсэн утгатай, харин орчин vеийн орос хэлэнд АВЪЯАС гэсэн утгатай) газарт булсан хvн” гэж ярьдаг байжээ. Тэгвэл орчин vеийн орос хэлэнд “талант-аа газар булсан хvн гэдэг” хэллэг байсаар байдаг бєгєєд утга нь: “авъяасаа нууцалдаг хvн” гэж єєрчлєгдсєн байна. Єєрєєр хэлбэл огт єєр утгатай боловч бичлэг, дуудлага нь ижилхэн хоёр vг нь эртний болон орчин vеийн тэс ондоо соёл иргэншилд єєр єєр утгаар хэрэглэгдэж ирсэн боловч тvvнийг оролцуулсан хэлц vг нь аль алинд нь оршдог боловч бас л єєр утгатай байдаг ажээ.


www.caak.mn

Италийн “Фиорентина” хєл бємбєгийн клубын нэрийн дэлгvvрvvдэд 1999 онд дотроо агаартай савнуудыг худалдаалдаг байжээ. Тэдгээр нь: “Шилдэг тоглогчийн амьсгал”, “Ялалтын торгон мэдрэмж”,  “Хувцас солих єрєєний уур амьсгал” – гэсэн нэрvvд бvхий дотроо агаартай хоосон гэж хэлж болохоор савнууд байжээ.


www.caak.mn

Олон улсын нисэх хvчинд онгоцны буудал бvр гурван ширхэг латин vсэгнээс бvрдсэн тус тусын кодтой байдаг билээ. Харин орос улсын хувьд бvх онгоцны буудлууддаа гурван ширхэг кирилл vсэг бvхий давхар кодыг хэрэглэдэг байна (олон улсын латин vсгэн кодноос гадна). Тэгвэл олон улсын болон оросын системvvд дэх кодын гурван vсэг нь нэртэй нь яг давхацдаг хот дэлхий дээр цор ганц байдаг нь УФА хот юм. Єєрєєр хэлбэл тус хотын онгоцны буудлын олон улсын код нь UFA бол оросын код нь УФА юм байна. Харин Копенгаген хотыг Сарансктай андуурах нь бий. Учир нь Копенгагены олон улсын код болох СРН (латин) нь Саранскийн СРН (Кирилл) гэсэн дотоодын кодтой ижилхэн байдаг ажээ.


www.caak.mn

Тунгусын солирын талаар бичих нь зєвлєлтийн зєгнєлт зохиолчид болон сайн дурын бичээчдийн дунд маш тvгээмэл байжээ. Ямар сайндаа л “Уралын мєрдєгч” хэмээх уран зохиолын сэтгvvлд: “Тунгусын солирын нууцыг дэлгэсэн гэх ямар ч уран бvтээлийг хvлээж авахгvй болохыг анхааруулж байна.” –хэмээх тусгай шаардлагыг 1980-аад онд дугаар бvрт тогтмол хавсаргадаг байжээ.


www.caak.mn

Их британий Хатан хаан болон Хаан хоёрын орж болдоггvй цорын ганц газар нь Зєвлєлийн Танхим юм байна. Энэхvv хориг нь 1642 онд Нэгдvгээр Карл хаан Зєвлєлийн Танхимын таван гишvvнийг эхэс дээдсийн эсрэг байр суурьтай хэмээн баривчлах гэж оролдсон явдлаас vvдэлтэйгээр, уг танхимын гишvvдийн санаачлагаар гарчээ.


www.caak.mn

Английн адмиралын албаны 1776 оны тушаалаар байлдааны усан боомтод хэрэглэдэг бvх бvдvvн олсонд заавал нэг улаан єнгийн утас оруулан томох тушаал гаргажээ. Уг тушаал нь усан онгоцны бvрэлдэхvvн хэсгийн чухал хэрэглээнvvдийн нэг болох бvдvvн олсыг хулгайлах явдлыг зогсоох зорилготой байсан нь илт байжээ. Vvнээс vvдээд орчин vеийн “улаан утаснаас болох” буюу утгачилбал: манай “ялихгvй юмнаас ямааны гарз” гэдэг зvйр vгтэй тєстэй утгатай хэлц vг vvсчээ. Vvнийг анх алдарт Гёте “Тєрлєх байгаль” романдаа ашигласан байдаг.


www.caak.mn

“Нарсан ойн єглєє” хэмээх таны харж байгаа уг мэлмийд дасал бослон алдартай уран бvтээлийг Шишкин ганцаараа туурьваагvй ажээ. Константин Савицкин уг бvтээл дээрхи баавгайнуудыг зурсан юм байна. Харин Павел Третьяков нь уг зургийг арвин цуглуулгадаа нэмэрлэж авахдаа Савицкины нэрийг арилгаснаас болж одоо хvн бvхэн уг зургийг ганцхан Шишкины бvтээл гэж андуурдаг юм санажээ.


www.caak.mn

Арван есдvгээр зууны vед Польш-д Марурын нуурууд болон Балтын тэнгисийг холбосон уртаас урт гvvр барих шийдвэр гарчээ. Харамсалтай нь 100 метрийн єндрєєс буух хэдэн км vргэлжилсэн хvрхрээ яг замд нь тээг болж, гvvрний тулгуур хийх боломжийг алдагдуулснаар уг шийдвэр цуцлагдаж, ачаа тээврийг томоос том таван ширхэг усан онгоцоор зєєвєрлєх шийдэлд хvрсэн гэдэг.


www.caak.mn

Метеорист - гэдэг ойлголт нь манай хєємийчидтэй тєстэй бєгєєд гэдэснийхээ хийг ашиглан тєрєл бvрийн хєгжмийн авиа гаргаж, vзэгчдийг хєгжєєдєг, нэгэн тєрлийн урлагийн авъяастан байсаар иржээ. Тэгвэл орчин vед метеористууд нь тайзан дээр гарч олныг хєгжєєгєєд зогсохгvй єєрийн цомогоо хийж, борлуулдаг болсон байна. Нэг бодлын авууштай ч гэсэн, нєгєєтэйгvvр тэр хvний ховор авъяасыг тайзан дээрээс харж, амьдаар нь бишрэхийн оронд зvгээр л бичлэг сонсоно гэхлээр сонирхолгvй ч юм шиг.


www.caak.mn

Мьянм, Тайландын нутаг дэсвсгэрт оршдог падаунг овог нь эмэгтэйчvvдийнхээ хvзvvг тусгай цагаригны тусламжтайгаар уртасгадаг заншилтай ажээ. Энэ талаар ч та бид ємнє нь сонсож байсан билээ. Тэгвэл тэндэхийнхэн охиддоо 5 нас хvрмэгц нь анхных нь цагаригийг зvvлгэж эхэлдэг талаар та сонсож байсан уу? Мєн эмэгтэйчvvдийнх нь хvзvvний цагариг нас ахих тусам нь нэмэгдсээр, хамгийн ихдээ 9 кг орчим жинтэй болдог ажээ. Ийм цагариг зvvдэг эмэгтэйчvvдийн хvзvv нь дасан зохицоод, урт болдог бєгєєд цагаригаа авбал толгойгоо даахгvй байх аюултай гэсэн ташаа ойлголт байдаг. Харин vнэн хэрэг дээрээ тэдний хvзvvний урт огт єєрчлєгддєггvй бєгєєд, зєвхєн хоёр мєр нь доош унждаг гэдгийг рентгений мэргэжлийн эмч нар тогтоожээ. Эдгээр эмэгтэйчvvд тємєр “гоёлоо” хvссэн vедээ авч, зvvхэд ямар нэгэн єєрчлєлт ордоггvй ажээ.


www.caak.mn

IBM компанийхан анх Oracle системийг санаачилж, vйл ажиллагааг нь боловсруулсан боловч єрсєлдєгчид нь санааг нь хулгайлж Oracle гэдэг нэрээр нь гаргажээ. Тэгтэл IBM-ийн маркетингийн албаныхан шарандаа хуучин системээ илvv боловсронгуй болгоод Oracle 2 гэсэн нэрээр гаргасан нь маш их ашиг орлого олжээ. Маркетингийн чиглэлийнхэнд авууштай санаа байгаа биз

www.caak.mn

Лондонд 2008 онд бараг бvх шинээр мэндэлсэн эрэгтэй хvvхдэд Мухаммед гэдэг нэр єгч байжээ. Харин судалгаанаас vзэхэд, єнєєдрийн байдлаар Мухаммед гэдэг нь Дэлхийн хамгийн тvгээмэл нэр юм байна.



www.caak.mn

Орчин vеийн Гознак сонины анхдагч нь болох хувьсгалын ємнєх орос орны “Засгийн цаасыг бэлтгэх аян”- олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ажилд орохын тулд шинэ ажилтан нь єєрийгєє сайн мэддэг тухайн сонины хоёр ажилтныг танидаг байх шаардлагатай байсан бєгєєд ямар нэгэн алдаа дутагдал гаргавал нєгєє хуучин хоёр ажилтантайгаа цуг халагдах ёстой гэсэн зарчим vйлчилдэг байжээ.


www.caak.mn

Хулио Иглесиас нь залуудаа хєл бємбєгийн хаалгач байсан бєгєєд Мадридийн “Реал” багт тоглодог байжээ. Харин 20 насандаа авто осолд орж, гурван жилийг хэвтрийн байдалтай єнгєрєєснийхєє дараа арьсан бємбєг єшиглєхєє больжээ. Ослын дараах гурван жилд тvvний доод мєч нь мэдээгээ алдаж, хоёр гар нь л хєдєлдєг байж. Vvнээс бол Иглесиас нь гитар тоглож эхэлсэн нь єдгєє маш алдартай хєгжимчин болоход нь нєлєєлсєн байна.


www.caak.mn

1990-ээд онд дигидрогены монооксид-ын хэрэглээг зарим газруудад хориглож байсан билээ. Учир нь уг бодис нь хvчлийн борооны хамгийн гол бvрэлдэхvvн хэсэг тєдийгvй, тємрийн идэгдэх vйл явцыг хурдасгадаг бєгєєд, богино авцлын шалтгаан болдог гэх мэтчилэнгийн маш олон тєрлийн сєрєг нєлєєтэй гэж vзжээ.
Хэдий тийм ч гэсэн уг чанартаа дигидрогены монооксидыг аж vйлдвэрт уусгагч хэлбэрээр, хvнсий бvтээгдэхvvнд нэмэлт болгож хэрэглэхээс гадна цємийн станцад ашиглаж, олон олон vйлдвэрvvд vй олон гол, усанд хамаа намаагvй ихийг цацдаг шvv дээ. Тиймээс vнэн хэрэг дээрээ энэхvv бодис нь ус шиг л байгалийн эгэл нэгэн нэгдэл ажээ. Харин шинэ зеландын нэгэн эрх баригч тэр vедээ дигидрогены монооксидын талаархи аюултай гэсэн дээрхи утга санааг агуулсан нэгэн захидалд итгэж, энэхvv аюултай химийн нэгдлийг хэрэглэхийг хориглож байсан нь энэ юм санажээ.


www.caak.mn

Хойд хєршид ургадаг мєнх наст шивэл євс нь маш хатуу гэнэ. Энэ ургамал нь гадаргуйдаа цахиур шороог наалдуулж, хуримтлуулдаг тул ишийг нь тасдаж аваад, тємрийг зурахад сэв vлдээдэг ажээ.


www.caak.mn

Дээхэн vед европын зарим орнуудад, сургуулийн сурагчдыг ямар нэгэн шалтгаангvйгээр сард нэг удаа хонгон дээр нь алгаддаг байжээ. Гагцхvv “шийтгэгч” буюу багш нь хэтэрхий чанга зодож, сурагчийг бэртээх юмуу, их євтгєсєн тохиолдолд л тухайн хvvхдийг дараа сарын эх хvртэл уг шийтгэлээс чєлєєлдєг байна. Єєрєєр хэлбэл нэг сар єнжинє гэсэн vг.


www.caak.mn

Ууцан дундуураа тасархай баатар гэгддэг бяцхан хирнээ маш их бяртай шоргоолзнууд хvртэл “амьтан тэжээж, ашиг шимийг нь хvртдэг” гэвэл та итгэх vv? Тэд ургамлын шvvсийг сордог “урагмлын ширх”- нvvдийг бороо салхины аюул болон шавжаар хооллогсдын халдлагаас хамгаалж, навчаар саравч маягийн зvйл хийж єгдєг байна. Харин ингэснийхээ хариуд тэд ургамлын ширхний гэдсийг жижигхэн тэмтрvvлээрээ илэхэд єнєєх нь чихрээр баялаг ялгадсаа шоргоолзны амруу цацаж, харилцан бие биендээ тус болдог ажээ. Єєрєєр хэлбэл ургамлын ширх нь шоргоолзны хувьд бараг нь “саалийн vнээ” буюу “ашиг шимтэй тэжээмэл амьтан” нь юм байна.


www.caak.mn

19-р  зуунд АНУ-д 9 ширхэг байтай бємбєгний тоглоом бий болсон нь орон даяар маш алдартай болжээ. Гэтэл зарим мужууд энэ тоглоомын хориглож эхэлсэн тул ард тvмэн нь эрх баригчдынхаа тушаал, хоригийг давахын тулд бємбєгний байны тоог нэгээр нэмж, тоглоомонд “Боулинг” гэдэг нэр єгчээ.


www.caak.mn

Дээхэн vеийн газрын зурагтай дэлхийн бємбєрцєг бvтээгчдэд ямар нэгэн vл хєдлєх биеттэй холбоотой тогтмол чиглэлийг баримтлах шаардлага тулгарч байлаа. Тиймээс тэд бидний мэдэхээр хойд зvгийг ямагт заадаг алтан гадас одыг тэрхvv хєдєлшгvй объектоо болгон сонгож авснаар, хиймэл дэлхийн бємбєрцгийн орой хэсэгт нь ямагт хойд туйл байдаг уламжлал тогтжээ. Гэтэл Австрали, Шинэ Зеланд зэрэг ємнє зvгийн орнуудад дэлхийн бємбєрцгийг уруу нь харуулж байрлуулах зориулалттайгаар бvтээсэн байх нь бий. Єєрєєр хэлбэл бємбєрцгийн дээд хэсэгт нь ємнєд туйл байхаар бvтээсэн байдаг аж. Ємнє зvгийн бусад орнуудын заримд ч гэсэн ийм бємбєрцгийг ашиглах явдал тохиолддог байна.


www.caak.mn

Догшин Иван хаан Казан-ыг эзэлснийхээ дараа нутгийн оршин суугчдын ая талыг олж авахын тулд єєр дээр нь сайн дураараа ирсэн Татарын дээд албан тушаалын хохирогчдод єндєр шагнал хvртээж байжээ. Тиймээс Казаныхан vнэтэй бэлэг сэлт хvртэхийн тулд хаан дээр дайнаас болж их хохирол амссан хvн шиг дvр эсгэн айлчилдаг байж. Энэ явдаас болж оросын “Казаны єнчин” (утгачилбал: баашлагч) гэсэн хэлц vг гарчээ.


www.caak.mn

Хvн тєрєлхтєн ид далай тэнгисээр аялж эхэлсэн vеэс ємнє дэлхийн ихэнх улс орнуудын тєрийн далбаа тєрєл бvрийн хэлбэр дvрстэй байжээ. Харин гvрэн улсууд далайн чанадруу хєлєг онгоцоо илгээж эхэлсэн цагаас эхэлж, 2*1 буюу 3*2 хэмжээтэй тэгш єнцєгт далбаа нь хєлгийн тавцан дээр хамгийн тохиромжтой байснаас vvдээд, ихэнх улс орнууд тэгш єнцєгтэй тєрийн далбаатай болжээ. Харин єнєєдрийн хувьд Дэлхий дээрхи тэгш єнцєгт биш хэлбэртэй тєрийн далбаатай цорын ганц улс орон бол Непал ажээ. Учир нь уулсын дунд орших энэ эзэнт улс далайд гарцгvй тул тугныхаа хэлбэрийг єєрчлєх шаардлагагvй байсан гэж зарим мэргэжилтнvvд vздэг байна.


www.caak.mn

Хувьсгалын ємнєх Орос гvрний сургуулиудад багш нар нь сурагчдынхаа утгагvй асуулт, хариултыг эртний грекийн “тэнэглэл” гэсэн утга бvхий “морос” гэсэн vгээр тодорхойлдог байжээ. Харин сурагчид нь уг vгийг нь “сморозить” (хєлдєєх) гэж дооглодог байсан гэнэ.   

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()