Хvйсээ солиулах гэж байгаа 8 настай хvv

Жои Ромеро хэмээх энэ америк хvv албан ёсоорЖозигэдэг нэртэй охин болохоор болжээ. Мєн ойрын хугацаанд энэ хvvд хvйс солих мэс ажилбар хийх гэж байгаа гэнэ. Энэ тєрлийн мэс ажилбарыг анх удаа 8 настай хvvхдэд хийх гэж байгаа нь энэ юм байна. Эмч нар хvvг анх зургаан настай байхад нь транссексуал чиг хандлагатай болохыг нь олж мэджээ. За ингээд сонин хачнаар дvvрэн хорвоо дээрхи бас нэгэн итгэмээргvй тvvхийн гол баатрын дvр тєрхийг дэлгэрэнгvй мэдээллийн хамт хvлээн авна уу.
Хvйсээ солиулах гэж байгаа 8 настай хvv
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


Одоогийн байдлаар хvvгийн бvх бичиг баримтан дээрхи хvйсийг албан ёсоор эмэгтэй болгон солиод байгаа гэнэ. Харин тэрээр удахгvй болох мэс заслын дараа жинхэнэ ёсоороо буюу биологийн хувьд эмэгтэй хvvхэд болж хувирах шатандаа орно.




Уг мэс заслын ачаар Жози нь цаашид бvхий л талаараа цэвэр охин хvvхэд шиг єсч хvмvvжих боломжтой болох юм.



Ромеро буюу Жози-гийн гэр бvл нь Аризона мужаас гаралтай юм байна. Тvvний эх болох 42 настай Венессия хэлэхдээ: “Охин” минь бvvр нялх байхдаа л хоёр гараа урдаа аваад, хvvхэд бvvвэйлж байгаа эх хvн шиг тоглох дуртай байсан. Хэлд ороод удаагvй байхдаа ч : “би охин” – гэж байнга давтдаг байсан Бид тvvнийг нь залруулж, эрэгтэй хvvхэд гэдгийг нь ойлгуулахыг хичээсэн боловч тэрээр 4 нас хvрэхдээ vнэхээр єєрийгєє охин гэдэгтээ итгэлтэй байдгаа илэрхийлж, бvх vйлдлээрээ зарлаж байсан” - гэжээ.



Харин английн BBC –д инженерээр ажилладаг тvvний эцэг нь анх Жозигийн энэ байдалд маш их цочирдож, хvvгээ алдах нь гэж дотроо шаналдаг байснаа нуулгvй хэлээд. Харин хожим нь хvvгээ алдаагvй, харин хєєрхєн охинтой болж байгаагаа хvлээн зєвшєєрч, талархдаг болсон гэжээ.



Жози нь одоохондоо Аризон дахь гэртээ бага сургуулийн боловсрол эзэмшиж байгаа аж.



Сургуулийн хvvхдvvд Жозиг ойлгож, хvлээн авахад хараахан бэлэн биш байсан тул эцэг эх нь одоохондоо тvvнийгээ гэрээр сургахаас єєр аргагvй болсон юм байна. Харин эмч нар тvvнд удахгvй эрэгтэй шинжийг нь дарангуйлдаг эм єгч эхлэх бєгєєд Жози 12 нас хvрэхэд бие организм нь хэвийн буюу эмэгтэйлэг гормонтой болж, хvйс нь яваандаа бvрэн солигдох юм байна.




Хvvхдэд буруу гэж юу байхав. Тєрєлхийн чиг хандлагыг яалтай билээ. Ингээд тvvнд амжилт хvсэх л vлдэв шив дээ.


7
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()