Хамгийн зугаатай ажлын байрнууд

Эрхэм уншигч таны амарыг эрж, хамгийн сонин содон, хамгийн сонирхолтой бєгєєд зарим талаараа хамгийн амар ажлын байрнуудын талаархи бяцхан мэдээллийг хvргэж байна. Эдгээрийн зарим нь зарим хvний мєрєєдєл болсон зvйлийг хийснийх нь тєлєє сард мянга мянган доллар тєлдєг байх юм. Мэдээж энэ хорвоо дээр амар ажил гэж vгvй, гэвч эдгээрийн зарим нь vнэхээр хvсvvштэй бєгєєд дэндvv хялбар санагдлаа. Гэвч хийдэг хvнд нь хэцvv зvйл гардаг л байлгvй дээ. Хэрэв танд эдгээр ажлуудын аль нэгийг хийх боломж олдвол алийг нь сонгох байсан бэ? ...
Хамгийн зугаатай ажлын байрнууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

Google Maps-ийн дугуйтай гэрэл зурагчин.
Тэрээр томилогдсон газраараа автомат камертай дугуйтайгаа алгуурхан “аялж”, энэ тэрvvгээр явдаг байна. Єєрєєр хэлбэл зvгээр л камераа эвдчихгvй л бол єдєржин дугуй унаж, биеэ хєгжvvлэх боломжтой бєгєєд vvнийхээ тєлєє чамгvй цалин авдаг ажээ. Мєн Google Maps-ийн ийм ажилтай залуусыг бvсгvйчvvд гудмаар зvгээр явуулдаггvй гэнэ шvv.


Диваажингийн аралын цэвэрлэгч.
Энэ залууг Бен Сотхел гэдэг. Тэрээр 35000 (гучин таван мянган) єрсєлдєгчийн дундаас шалгарч, диваажингийн Hamilton арал дээр цэвэрлэгч хийхээр vлдсэн эр юм байна. Бен Сотхел нь Hamilton-д зургаан сар ажиллаж, далайн эргийн тансаг хоёр давхар байшинд ганцаараа амьдрахдаа 110 000 (зуун арван мянган) долларын цалин авах ажээ.



Дээдэст зориулсан орны шалгагч.
Roisin Madigan хэмээх энэ 22 настай оюутан бvсгvй нь шєнє болгон Savoir Beds фирмийн тансаг зочид буудлуудад зориулан бvтээсэн шинэ орнууд дээр нойрссоныхоо тєлєє сард мянган доллараар цалинждаг гэнэ. Тэрээр єглєє босоод шєнийг хэрхэн єнгєрvvлсэн болон, унтсан ор нь ямар мэдрэмж тєрvvлсэн, тааламжтай байсан эсэхээ єєрийн блогтоо тайлан болгон бичдэг байна. Мэдээж зарим орыг бяр нь амтагдсан ямар нэгэн эр хvнтэй хамт шалгах шаардлага гардаг л байх даа…



Амралтын газруудад байдаг усан хоолойг шалгагч.
Tommy Lynch гэгч энэ эр нь амралтын газруудад байдаг усан хоолой буюу гулсуурыг шалгадаг мэргэжилтэй юм байна. Тэрээр ажлынхаа шугамаар нэг жилд бараг Дэлхийг тойрдог ажээ. Мексик, Кипр, Египет, Доминиканы БНУ гээд тvvний очоогvй газар vгvй гэнэ. Харин тэрээр хаа ч явсан чемодан дvvрэн дотуур хувцас авч явдаг гэв. Мэдээж тэгэхгvй бол дотуур хувцас нь их цоордог байлгvй дээ.



Мэргэжлийн биеэ vнэлэгчдийг шалгагч.
За энэ залуугийн юу хийдгийг хэлэх ч хэрэггvй биз ээ. Ийм ажлын байранд ганц єдєр ч болов томилогдохыг хvсэхгvй эр гэж хаа байхав.



Бас л блогоор тайлангаа тавьдаг виноны амтлагч.
Энэ сайн эр мэргэжлийн єндєр тvвшин, сайн хєгжсєн амтлах мэдрэхvйнхээ ачаар єдєр бvр сайн чанарын дарс шимж, тєрсєн сэтгэгдлээ блогтоо бичдэг. Vvнийхээ тєлєє сард 10 000 (арван мянган) доллар авдаг байна.



Чихэр амтлагч.
Harry Willshe хэмээх энэхvv сурагч хvv нь Нэгэн чихрийн vйлдвэрээс явуулсан уралдаанд тvрvvлж, тус газрынхаа чихэрний ерєнхий “амтлагч” болжээ. Тэрээр нууц жороор бvтээгдсэн алдартай амттангуудыг амталж vзээд, юу нь таалагдсан болон юу нь эс таалагдсаныг тайлагнадаг юм байна. Сургуулиа тєгсєхдєє чихрийн євчинтэй, хэт тарган нєхєр болчихгvй л бол vнэхээр хvсvvштэй л ажил юм.



Бэлгэвч шалгагчид.
Австралийн нэгэн бэлгэвчний vйлдвэр нэг удаа хэсэг єсвєр насны залууст тус бvрт нь 200 бэлгэвч vнэгvй тараагаад, бvгдийг нь хэрэглэж vзээд, vр дvнг нь компанид эргvvлэн мэдэгдэхийг хvссэн байна. Бас болоогvй, vvнийхээ тєлєє чамгvй хєлс єгчээ. Мэдээж энэ бол тогтмол ажил биш тєдийгvй, тийм ч vлгэр жишээч vйл ажиллагаа биш ч гэсэн хамгийн сонирхолтой нь тэдгээр бэлгэвчнvvдийн хэд нь урагдаж, Австралид хэдэн єсвєр насны охид жирэмсэн болсон бол? Гэсэн асуулт сониуч занг зулгаах ажээ.



World of Warcraft тоглоомын шалгагч.
Зарим хvмvvс энэ тоглоомоор тоглохын тулд єдєржин мєнгєє зарж, гэр орныхондоо ад болон суудаг байхад, мань шалгагч эр єдєржин шєнєжин World of Warcraft-аар тоглоод, дээрээс нь цалин авдаг юм байна. Донтчихгvй л бол хэсэг хугацаанд хийхэд зугаатай ажил биш гэж vv...


За ингээд ажлын байруудтай танилцлаа, одоо харин та алыг нь хиймээр байна?


8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()