Архитектурын шинэ бvтээлvvд №8

2009-11-20, 23:18
16,817
Архитектурын ертєнцєд шинээр мэндэлсэн шилдэг бvтээлvvдийн танилуулгаараа уншигч тантай эргэн уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн дугаараа бид “амьд юм шиг бvтээлvvдийн цоморлиг” хэмээн дvрслэн нэрийдмээр санагдлаа. Учир нь та бvхэн єнєєдєр ус тосон дээш єргєгдсєн зааны хошуу мэт Capital Gate цамхаг, эхийн умайг санагдуулам Ferrari World Abu Dhabi тєв, Берлинд баригдсан The Berg хэмээх хиймэл уул, Чикагогийн боловсролын тєв болох тэр чигээрээ очир эрдэнэ харагдах Spertus Institute of Jewish Studies барилга зэрэг болон хvрээлэн буй байгальдаа зvгээр л уусан шингэсэн гэж хэлж болохоор Грек болон Испани дахь хоёр барилга зэрэгтэй танилцах болно.
Архитектурын шинэ бvтээлvvд №8
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Абу Даби-гийн vндэсний vзэсгэлэнгийн компани (Abu Dhabi National Exhibitions Company (ADNEC) нь олон улсын архитектурын RMJM компанид хандаж, ямар нэгэн гайхалтай барилга бариулахыг хvсчээ. Ингээд RMJM-олон улсын архитектурын компанийхан оюунаа уралдуулсны эцэст олон улсад гайхагдсан барилга байхын тулд єндєр байх нь тєдийлєн хангалттай биш гэж vзсэн тул єєр аргаар бусдын анхаарлыг татахаар шийджээ. Ингээд уг Capital Gate цамхаг нь налуугийн єнцгєєрєє Пизаны цамхагаас 4 градусаар илvv хийгдсэнээрээ нэгэн шинэ рекорд эвдсэн байна. Пизаны цамхаг нь 14 градусын налуутай байдаг бол  Capital Gate нь 18 градус налуутай болжээ.

Берлинд баригдах The Berg - хиймэл уулын тєсєл нь оршин суугчдынх нь дунд нилээн шуугиан тариад байгаа юм байна. Jakob Tigges-ийн санал болгож буй уг 1000 (мянга) метр єндєртэй хиймэл уул нь Германы нийслэл хотод айлчлах жуулчдын тоог эрс нэмэгдvvлэх гайхалтай vзvvштэй зvйл болно гэдэгт зохион бvтээгч нь итгэлтэй байгаа гэнэ.

Таны харж буй уг бvтээл нь шинэлэг технологийн олон улсын тєвийн барилга ажээ. Энэ нь маш олон тєрлийн vзмэрvvдийг тавих, дээд зэргийн уян хатан, олон ургалч бодлоготой байгууламж болох юм байна. Уг барилга нь дотор талдаа ч (эрчим хvч хэмнэлт гэх мэтчилэн), гаднаа ч тэр чигтээ бараг зуун хувь байгаль орчинд ээлтэй барилга болох ажээ. 

Харин одоо таны харж буй “Абу Даби дахь Ферраригийн ертєнц” (Ferrari World Abu Dhabi) нь маш олон статистик рекордуудыг эвдэж байгаагаар онцлогтой гайхалтай бvтээл юм. Нэг жишээ дурьдахад л, уг барилгын 201 000 мв квадрат талбайтай дээвэрт нь ашигласан хєнгєн цагаанаар 16 750 ширхэг Ferrari маркийн машин хийж хvрэх ажээ.

Чикаго дахь европын соёл судлалын Институтын уг барилгын гадна хана нь тэр чигтээ аварга том хиймэл очир эрдэнэ шиг харагдаж байгаа биз. Барилгын захиалагчдын vзэж байгаагаар ийм архитектурын шийдэл нь Европ дахины ард тvмний шашин шvтлэг, оюун ухааны євєрмєц онцлог, єв тvvхийг гайхалтайгаар илэрхийлж байгаа ажээ.

KLab architecture компаний танилцуулж буй энэхvv байшин нь зvгээр л нэг хvрээлэн буй байгаль, газрын гvдгэр, хонхортоо гайхалтай зохицоод зогсолгvй, цаг агаарын зарим нєхцєлд тохируулан бvтээгджээ. Жишээ нь барилгын дотор талд нарны гэрэл зуны цагт хамгийн бага, харин євлийн цагт хамгийн их хэмжээгээр нэвтрэх зохион байгуулалттай юм байна.

Бvгд нэг доор.




1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()