Хипстерvvдийн хувьсал

Уншигч таны чєлєєт цагт зориулж, Paste сэтгvvлийн 11-р сарын дугаар дээрхи “2000-2009 онууд дахь хипстерvvдийн хувьсгал” (The Evolution of the Hipster 2000-2009) хэмээх ёжтой нэр бvхий фото нийтлэлийг хvргэхээр бэлтгэлээ. Уг цуврал зураг авалт нь гэрэл зурагчин Жош Мейстер (Josh Meister), Стилист Лани Марц, болон шивээсний мэргэжилтэн Брайан Рейнолдс нарын хамтын хєдєлмєрєєр бvтсэн байна. Харин Майкл Сэба, Алли Цавдарайдс нар моделиор ажиллажээ. За ингээд орчин цагийн залуусын дунд хамгийн єргєн тархсан хувцаслах хэв маяг болох хипстер (поп хєгжим сонсдог хvний style  гэж ойлгож болно) стилийн 9 жилийн доторхи “хувьслыг” маш хєгжилтэй бєгєєд ёжтой байдлаар хэрхэн илэрхийлснийг сонирхоцгооё. Дашрамд дурдахад бидний “чєлєєт” гэж ярьдаг (гудамжны) хувцаслалтын стилийг маань ер нь “хипстер” хэв маяг гэдэг юм байна шvv. 
Хипстерvvдийн хувьсал
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


2000 – Эмо
Энэ залуу нь цагаан тэлээ зvvж, нvднийхээ доогуур хараар зурснаараа хипстер бєгєєд эмо болж байгаа аж.


2001 – Эмо эргэн ирсэн нь
Death Cab аялан тоглолтод зориулсан зураг бvхий богино ханцуйтай цамц, Vans-ын кет хоёр нь хоорондоо зохицохгvй байна. Иймэрхvv хэв маяг нь 2001 онд зонхилж байжээ.


2002 - Эштон.
Pubst Blue Ribbon-ы саравчтай малгай, лже-винтаж маягийн богино ханцуйтай цамц хоёрын хослол.


2003 - Шоучин
Цээжин дээрээ томоос том, тодоос тод шивээстэй. Байнга I-pod авч явдаг байх нь 2003 оны залуусын нийтлэг хэв маяг байв.


2004- загварлаг, дэгжин
Пянз цуглуулж, хээнцэр дvр тєрхийг бий болгохын тулд гаанс зуун, нvдний шил зvvдэг байх нь энэ оны залуусын хувьд хамгийн дэгжин бас хамгийн нийтлэг хэв маяг байсан аж.


2005 – Зуднаас ирсэн нvцгэн хvн
Энэ vед гой саяхан, стиль-лэг харагдахын тулд нь халуун єдрийн нарыг ч vл хайхран, vстэй малгай, даавуун ороолт, тvрийтэй гутал ємсєн “гангарагчид” олон байжээ.


2006 – Уулны хvн
Сахлаа ургуулж, хар ажилтан шиг хувцаслан, элэгдэж хуучирсан хувцасаар “гоёж” аль болох л “уулны хvн” хvн шиг харагдах нь 2006 оны мод байжээ.


2007 – Хуучимсаг, хоцрогдмолын дээд болсон хадагтай
Хуучимсаг сонин байдлаар хувцаслаж, зураг даруулахдаа эмэгтэйлэг атлаа инээдтэй (алиадуу, мангардуу) поз авна. Гаран дээрхи хуучин шивээснийхээ дээр дарж, шинэ шивээс хийлгэсэн байна.


2008 – Вильямсбург-ийн хипстер
Нэг гараараа i-phone-оороо оролдож, нєгєє гараараа Fixed-Gear bike дугуйгаа жолоодож байгаа нь тvvний Вильямсбург-ийн хипстер болохыг нь тодотгох ажээ.


2009 - Мета-нёрд

Яг энэ цагийн хипстер буюу гудамны чєлєєт байдлаар хувцасладаг бvсгvйчvvд маань ихэвчлэн алдартай хамтлагийн зураг юмуу, гайхалтай уран зургийг футболкон дээрээ гаргуулаад, бариу банан ємдєє нарийн намхан кетээр хачирладаг болжээ.

Бvгдийг нэг харъя.



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()