Усан доорхи уран барималын музей

Тун удахгvй Мексикт Дэлхийн хамгийн том усан доорхи музей нээлтээ хийх гэж байгаа аж. Vvний дагуу, Мексик-д айлчилдаг жуулчдын хамгийн очих дуртай газар болох Канкун сувиллын газраас холгvйхэн байх Карибын тэнгисийн нэгээхэн хэсгийн ёроолруу 400 орчин бетонон баримлыг тавих юм байна. Ингэснээрээ усанд шумбах хорхойтой жуулчид тєдийгvй мэргэжлийн дайверуудын анхаарлыг татаж, тэдний хєлд сvйдээд байгаа шvрэн аралнуудыг хамгаалах ач холбогдолтой хэмээн нутгийн эрх баригчид найдаж байгаа гэнэ.
Усан доорхи уран барималын музей
ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа


Учир нь Юкатан арлын Кинтана-Роо дахь баруун эрэг хавьд жил бvр 300 мянган жуулчид айлчилдаг гэх тооцоо бий. Эдгээрийн чамгvй хэсгийн бvрдvvлдэг туршлагатай, туршлагагvй маш олон тооны шумбагчид шvрэн арлуудыг vзэж байхдаа дээрээс нь дарж, шvрнvvдийг хєлний сэлvvр болон хvчил тєрєгчийн саваараа ховхлох тохиолдол элбэг гардаг байна. Тvvнчлэн уг газрыг Vндэсний амралтын хvрээлэн болгохоос ємнє жуулчид шvрэн арлууд дээр алхалж, гишгэж, байгаль эхийн асар их цаг хугацаа зарцуулан байж “бvтээдэг” гайхалтай тогтоцыг хэсэг хэсгээр нь авч явах асуудал чєлєєтэй байжээ.



Баруун эрэг хавийн Vндэсний амралтын хvрээлэнгийн захирал Жейми Гонсалесийн хэлснээр, шумбагч-жуулчдын анхаарлыг єєр зvйлд хандуулсан тохиолдолд л шvрэн арлуудыг анхны байдалд нь оруулж, нєхєн сэргээх боломжтой аж. Ингээд л уг хvрээлэнгийн захиргаа нь жуулчдын анхаарлыг єєр зvйлд хандуулахын тулд усан доорхи уран барималын музейг бий болгохоор болжээ. Тєслийг Гранадад байрлах Дэлхийн хамгийн анхны усан доорхи музейг бvтээсэн Жейсон де Кэйрс Тэйлор (Jason de Caires Taylor) удирдан явуулах юм байна.



Тэнгисийн ероолд байрлуулах уран баримлуудыг, дээр нь усны ургамал, бичил биетнvvд суурьшиж, яваандаа шvрэн арал бий болох боломжтой PH-нейтраль бетоноор хийх юм байна. Ийнхvv цаг хугацааны эрхээр, барималууд дээр шvр ургаж эхэлснээр, тэдгээр нь анхны хэлбэрээ алдаж, баримал биш, шvрэн арал болох ажээ. Хvний биетэй ижилхэн  хэмжээтэй анхны дєрвєн барималыг тэнгисийн ёроолд 11 сард хийжээ.























Видео бичлэг.



0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()