Стүжин гэртээ хийж сурцгаая!

Шинэ жилийнхээ ширээг чимэх содон бєгєєд хямд тєсєр зуушыг та хайж байгаа бол, манай энэхvv зєвлєгєєнд анхаарлаа хандуулна уу. Студень буюу бидний нэрлэж заншсанаар стуужин хэмээх хvн бvхний идэх дуртай бvтээгдэхvvнийг хэрхэн єєрийн гараар хийж болохыг танд дэлгэрэнгvй бєгєєд маш ойлгомжтойгоор зааж єгье. Заавал баяраар гэлтгvй, дэлгvvрт байдаг чамгvй vнэтэй энэ идээг єєрєє хийгээд сурчихвал хичнээн аштайв дээ. Ингээд дэлгэцэндээ ойртон суугаад, дуртай идээгээ хэрхэн єєрєє бэлдэж, баярын ширээгээ чимэж болохыг сонирхоорой. Энд єєрийн гараар гэртээ хийж vзсэн хvний зєвлєгєєг маш энгийнээр толилуулсан тул уншигч танд илvv ойр байх болов уу. Санасныг бодвол амархан юм гээч.

Стүжин гэртээ хийж сурцгаая!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
 
Танд хэрэг болох зvйлс бол: гахайны хоёр шийр, хоёр хэсэг гахайн мах (хэрэв ихийг хийхийг хvсвэл vхрийн цул мах ч нэмэж болно), лууван, сармис, сонгино, лаврын навч, нунтаг перец, ногоон вандуй, даршилсан єргєст хэмх зэрэг юм.

За ингээд бэлдсэн махаа кастрюланд хийгээд, дээрээс нь ус нэмнэ. Усныхаа тєвшинг махаа бага зэрэг л далдлахуйцаар тааруулах нь зvйтэй.


Дараагаар нь мэдээж тагийг нь тавина.
 
Ингээд махаа 5-6 цаг маш зєєлєн гал дээр чанах хэрэгтэй. Хамгийн гол нь чанах явцдаа усаа буцалж, дэвэргэж болохгvйг анхаарна уу. Эс бєгєєд стуужин биш, зvгээр ч чанасан мах болчихно шvv. Би лав бvтэн 8 цаг чанасан гэдгээ нуулгvй хэлэх нь зvйтэй байх.



Энэ хоорондоо луувангуудаа дугуй хэлбэртэй нарийвтар, харин сонгиноо таллаж (сонгиныг зєвхєн амт оруулахын тулд хэрэглэх тул бvхлээр нь ч байлгаж болно) зvснэ. Бэлэн болсон тал сонгино, дугуй луувангуудаа ямар ч тос усгvй, хуурай хайруулын таваг дээр бага зэрэг шарах хэрэгтэй.




Бага зэрэг хайрж, шарсан лууван сонгиноо кастрюлтай махан дээрээ нэмээд, болтол нь буюу 30-40 минут чанана. Энэ хоорондоо давс, перец нэмээд, нэг ширхэг лаврын навчаар амтлаарай.



Махаа болсных нь дараа шєлнєєс нь сайтар шvvж гаргана. (шєлийг нь асгаад яахав)


Одоо байдгаараа зєєлєрч болсон сонгиноо хаях юмуу, дуртай бол идчихэж болно. Харин луувангаа ахиад дундуур нь хуваагаад “стуужин”-дээ нэмэрлэх юм.

Ингээд махруугаа эргэн анхаарлаа хандуулцгая. Ялз болж, сайхан зєєлєрсєн махныхаа ястай хэсгvvдийг ялгаж аваарай.




Ялгаж авсан зєєлєн махаа нэмж хэрчих хэрэгтэй. Жижиг байвал сайн гэдгийг анхаарах нь зєв. Хэрчиж байхдаа махаа бага багаар нь идээд байж болохгvй шvv, тэвчээртэй байх хэрэгтэй.


Хэрчсэн махаа нєгєє тvрvvний шvvсэн шєлєндєє (бvхэл махнуудаа чанасан шєл) хийж, буцалгана.
За ингээд бэлдсэн бvхнээ хольж, хутгаад хvлээсэн амтлаг идээгээ бэлэн болгох цаг ирлээ.
Юуны ємнє нэг багц орчим сармисыг нухах юмуу, маш жижигхэн хэрчээд аяганд хийж бэлдэх нь зvйтэй. Сармисны євєрмєц амтанд хэрэв дуртай бол нэгээс илvv багцыг ч хийж болно.



Надад лав дугуй хэлбэртэйгээр нарийхан хэрчсэн даршилсэн єргєст хэмх болон ногоон вандуйг стуужиндээ нэмвэл их сайхан амт орж байх шиг санагдсан.



За ингээд энэ бvх хачруудаа зууралдаж, єтгєрсєн шєлтэй махруугаа хийж холиорой. Хольж хутгах явцдаа, мах нь аяганы бvх гадаргуйд жигд тархсан эсэхийг сайн хянах хэрэгтэйг анхаарна уу.

 

За ерєнхийдєє ингээд л болоо доо. Харин одоо бэлэн болсон хольцоо тасалгааны температурт царцаж, єтгєртєл нь байлгасныхаа дараагаар хєргєгчинд хийх л vлдлээ. Харин хурдан царцааж, идэхэд бэлэн болгох зорилгоор хєргєгчинд яаравчлан хийх юмуу, гадагш гаргахыг танд зєвлємєєргvй байна шvv. Учир нь тэгсэн тохиолдолд таны хєдєлмєр тань бараг л талаар єнгєрч, тэр дороо хєлдсєн стуужин тань гэсэхээрээ амт, хэлбэр хоёрынхоо аль алиныг алддаг юм шvv. Тиймээс тэвчээртэй хvлээх л хэрэгтэй дээ.

Миний бэлтгэсэн стуужин лав шєнє гэхэд царцаад, барьцалдчихсан байсан тул би унтахаасаа ємнє хєргєгчинд хийсэн. Харин єглєєний 9 цаг гэхэд амттай зууш маань бэлэн болчихсон байлаа.



 
Ингээд єглєє нь босоод єєрийн гараар хийсэн стуужингээ бага зэргийн горчиц, давсалсан єргєст хэмхээр амтлаад, ганц 50 грам гашуун дарс шимэнгээ орос маягаар зооглосон юм даа. Идэж байх даа хичнээн их хєдєлмєр зарж, ямар их тэвчсэнээ бодохоор л хєлс гараад, баярлаад байсан гээч. Та ч гэсэн гэртээ хийвэл маргааш нь ингэж суух болно. Vгvй бол шинэ жилээр гэрийнхнээ баярлуулах нь байна шvv дээ.


 

33
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()