Орон гэргvй амьдралаас алдрын оргилд хvрэгсэд

2010-01-05, 22:06
41,668
Доорхи хvмvvс тэртээх бvдэгхэн цагт хорвоогийн тоосийг хєдєлгєхєєс цаашгvй, орон гэр ч vгvй, оочих аяга ч vгvй явсан гэхэд хэн ч итгэхгvй биз ээ. Эдгээр хvмvvс унтахаар хэвтэхдээ тэнгэрийн одыг шууд харж, газрын хатууг биеэрээ мэдэрч, хvмvvсийн vл тоомсорлол, доромжлолыг тэсэн, єнгє мєнгєний хорвоогийн хоосон байхын зовлонг дээд зэргээр мэдэрч явжээ. Зарим нэг нь ийм амьдралд хэсэгхэн хугацааг єнгєрvvлсэн бол, зарим нь хэдэн жилээр тэнvvчилж явсны эцэст єєрийгєє, ирээдvйгээ олсон байна. Эзэн хичээвэл заяа дэлгэрнэ гэдэг шиг аливаа хvн ємнєє зорилготой, мєрєєдєлтэй, тvvндээ хvрэх итгэл чармайлттай байвал шалбааган дундаас єєдлєх тансаг сарнай мэт ургаж, мандаж чаддаг ажээ. Харин амьдралын нугачаанд хєл алдаж, мєнх бусын зовлонг vvрдийн мэтээр хvлээн авч, євдєг сєхєрсєн хvмvvс алдрын оргилоос ч асар хурдтай унадаг.Гэхдээ мэдээж эдгээр хvмvvст хичээл чармайлт, тэмvvлэл мєрєєдлєєс нь гадна, хосгvй авъяас, хэмжээлшгvй их аз заяасантай маргах аргагvй юм. Хэзээ нэгэн цагт орон гэргvйчvvдийн эгнээнд алхаж явсан ч эд Дэлхийн соёл урлагийн тvvхэнд єєрсдийн арилшгvй, ахин давтагдашгvй мєрєє vлдээж чадсан билээ. Ингээд орон гэргvйчvvдийн эгнээг бєглєж байсан ч, эцэст нь алдрын оргилд хvрч, баян тансагийн дээдээр амьдарсан, амьдарч байгаа одуудын тvvхийг сонирхож, амьдралд улам илvv хайртай болцгооё.
Орон гэргvй амьдралаас алдрын оргилд хvрэгсэд
www.caak.mn (9 фото)

Холли Берри (Halle Berry). Холливуудын алдартай одуудын нэг, маш олон гавъяа шагналын, тэр дундаа хоёр “Оскар”-ын эзэн энэ бvсгvй жvжигчний замналаа эхлэхээсээ ємнє орон гэргvйчvvдийн хоноглодог газар хоног тєєрvvлдэг, дэндvv ядуу, ядруухан нэгэн байсан тухайгаа нэгэн ярилцлагадаа єгvvлсэн байдаг. Тэрээр 21 настай байхдаа жvжигчин болох мєрєєдєлдєє хєтлєгдєн Чикаго-д очсон боловч дорвитой амжилтан хvрэх нь битгий хэл ажилд ч орж чадахгvй байсаар халаасандаа сохор зоосгvй vлджээ. Харин анхнаасаа л охиныхоо гадаад vжэмжээр мєнгє олох гэсэн сонирхолд дургvй байсан ээж нь Холли-г єєрєє махаа зулгааж байж амьдралд сураг гээд ганц ч зоос илгээгээгvй байна. Ингээд Берри хєлсний байрнаасаа гарч, хэсэг хугацаанд орон гэргvйчvvдийн халамжийн газарт хоноглох болсон аж.


www.caak.mn (9 фото)

Жон Дрю Бэрримор (John Drew Barrymore). Алдарт кино жvжигчин Дрю Бэрриморын эцэг, жvжигчин, яруу найрагч Джон Дрю Бэрримор нь толгойгоо хар тамхинд мэдvvлж, хамаг амьдралаа балласан ч гэсэн олны дунд алдар нэрээ цуурайтуулж амжсан нэгэн билээ. Тэрээр урьд нь биш, алдрын оргилд гарсныхаа дараа орон гэргvйчvvдийн эгнээнд элссэн юм байна. Жон Прю Бэрримор нь хар тамхичны тэнэмэл амьдралыг сонгож, халамжийн байгууллагуудын байранд хоноглон, олны хараанаас улам бvр алдуурсаар байжээ. Гэсэн ч нэг нартай єдєр єєрийгєє татан авч, нэгэн тохилог, алслагдмал газар суурьшин, зєвхєн найз нєхєд, гэр бvлийнхэнтэйгээ холбоотой байсаар амар амгалангийн оронд айлчилсан юм байна.


www.caak.mn (9 фото)

Жим Керри (Jim Carrey). Инээд хvрмээр хєгжилтэй алиа жvжиглэлт, євєрмєц тєрхєєрєє хэн бvхний сэтгэл зvрхэнд єєрийн байр суурийг аль хэдийнэ эзэлсэн энэхvv авъяаслаг жvжигчин, тєдийгvй чадварлаг продюссер залуу нь аль хvvхэд ахуй цагтаа орох оронгvй байхын зовлонг амсжээ. Жим- ээс гадна гурван хvvхэдтэй тэдний гэр бvлийн тэргvvн буюу аав нь номын санчийн єчvvхэн цалингаа гэр бvлийнхээ сар сарын хэрэгцээнд арай ядан хvргэж, ёстой л хойд хормойгоороо урьд хормойгоо нєхдєг байж. Жим Керригийн гэр бvл энэ ядуу байдлаасаа болж байнга л нvvж суухад хvрч байсан аж. Харин ингэж явсаар нэг л бvрхэг єдєр  аав нь ажилгvй болж, гэр бvлээрээ вагончик-онд амьдрах болсон байна. Бvvр сvvлдээ тэд гэр бvлээрээ аль хэдийнэ нєхєрт гарсан Жимийн нэгэн тєрсєн эгчийн нэг єрєєнд  толгой хорогдох болсон тvvхтэй гэнэ.


www.caak.mn (9 фото)

Чарли Чаплин (Charlie Chaplin). Угаас сайхан сэтгэлтэй, сэтгэлд дулаахан тэнvvлчин эрийн дvрээрээ олон мянган хvнийг байлдан дагуулж, бvрхэг цаг vеийг гэрэлтvvлж байсан нэр жvжигчин, найруулагч, продюссер, гайхалтай зохиолч болох алдарт Чарли Чаплин нь хvvхэд ахуй цагтаа эцгээ алдаж, эхийгээ сэтгэл мэдрэлийн эмгэгтэй болсны дараа Лондонгийн гудамжинд олон шєнийг єнгєрvvлжээ. Дараа нь тvvнийг Памбет дэхь засан хvмvvжvvлэх сургуульд  оруулсж, тvvнийх нь дараагаар Лондонгийн эмзэг бvлгийн хvvхдvvдийн сургуульд шилжин суралуулах болсон байна. Тэр цагийн Английн ихэнхи хvvхдvvдийн адилаар Чаплины хvvхэд нас ядуу, єлсгєлєн, ганцаардмал, басхvv аймшигтай харгис амьралд дунд єнгєрсєн аж. Чухам тvvний хvvхэд насны энэ хар бараан дурсамж, гундуухан амьдрал нь олон сайхан кинонуудад нь маш хєгжилтэй, уярам байдлаар дvрслэгдэн vлдсэн юм байдаг.


www.caak.mn (9 фото)

«Казино Ройяль»  кинонд тоглосныхоо дараагаар Дэлхий дахинд шинэ Жеймс Бонд хэмээн танигдан алдаршсан нэрт жvжигчин Дэниел Крейг (Daniel Craig) нь нэгэн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа, жvжигчин болохынхоо ємнє хэд хэдэн шєнийг цэцэрлэгт хvрээлэнгийн модон сандал дээр єнгєрvvлж байсан талаараа илэн далангvй хуучилсан байна.


www.caak.mn (9 фото)

Элла Фицжеральд (Ella Fitzgerald) нь ядуу амьдрал дунд єсєж торнисон бєгєєд багадаа дуулж бvжиглэхэд ухаангvй дуртай охин байжээ. 1932 онд ээжийгээ алдсаныхаа дараа нагац эгчийндээ очсон тэрээр сэтгэл санааны гvн хямралаасаа болоод хичээл сургуулиасаа ч завсардсан байна. Тэрээр залуухан байхдаа бvvр мафийнхантай хvртэл орооцолдож, цагдаа нарт баригдан, засан хvмvvжvлэх сургуульд хvчээр сурч байгаад тэндээсээ оргон, хэсэг хугацаанд гэр оронгvй тэнvvчилж байсан аж.


www.caak.mn (9 фото)

Крис Гарднер (Chris Gardner). Наяад онд ид мандан бадарч байсан биржийн гарамгай маклер, хэдэн саяын хєрєнгийг босгож чадсан энэ хvн бас л цагтаа орох оронгvй, оочих аягагvй явсан байна. Тэрээр бяцхан хvvгээ дагуулан орон гэргvйчvvдийн байр, цэцэрлэгт хvрээлэн, тэр бvv хэл тємєр замын буудлын жорлонд хvртэл хоног тєєрvvлж явсны эцэст нэгэн сvмийн хоноглох байранд тvр байх боломжтой болж байжээ. Тvvний амьдралын дардан биш, адармаатай замнал болон бяцхан хvvтэйгээ хоног тєєрvvлэх газар хайн, тэмцэж байсан vеийнх нь талаархи Уилл Смитийн тоглосон The Pursuit of Happyness хэмээх гайхалтай уран сайхны кино байдгийг уншигч та санаж байгаа биз ээ.


www.caak.mn (9 фото)

Кэри Грант (Cary Grant). Жинхэнэ нэрийг нь Арчибальд Александр Лич (Archibald Alexander Leach) гэдэг англиас гаралтай гаралтай уг америкийн алдарт жvжигчин  нь Дэлхийн нэгдvгээр дайны vед буюу залуу насандаа хэд хэдэн удаа гудамжинд хоноглож байсан тухай «Cary Grant: A Biography» (Cary Grant-ын намтар) номонд: “Арчи нь зуны цагт нэг газар цагийн ажил хийдэг байсан бєгєєд заримдаа хєлсний байранд тєлєх мєнгєгvй болохоороо гудамжинд хоноглодог байв.”- хэмээн тэмдэглэсэн байдаг аж.


www.caak.mn (9 фото)

Гарри Гудини (Harry Houdini) нь Олон сонирхолтой, толгой эргvvлэм vзvvлбэрээрээ олны дунд нэрээ цуурайтуулж явсан илбэчин юм байна. Тэрээр Венгр гаралтай америкийн илбэчин бєгєєд 12 насандаа ажил хайхаар гэрээсээ явж, хоёр жилийн турш биеэ даан тэнvvчлэхдээ (Висконсинаас Миссури хvрэх замдаа) орон гэргvйчvvдийн хоноглох байр болон гудамжинд олон шєнийг єнгєрvvлж байсны эцэст Нью-Йорк-д суурьшин, алдрын оргилд хvрсэн юм байна.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()