“Ба” хэмээх нэгэн сонирхолтой спорт

Жинхэнэ эрчvvдийн л оролцдог ямар ч дvрэм, ямар ч шvvгч, ямар ч тоглогчийн тооны хязгаар гэж vгvй єрнє зvгийн нэгэн хачирхалтай бєгєєд маш сонирхолтой спортын тэмцээний талаархи сурвалжлагыг эрхэм уншигч танд сонирхуулж байна. Энэ тоглоомын нэрийг “Ба” гэдэг. Vvнээс єєр зvйлийг удиртгалдаа хэлмээргvй байна. Учир нь дэлгэрэнгvй мэдээллийг vргэлжлэл дээр дарж, тухтай vзсэн нь илvv сонирхолтой, дотор нь орсон мэт сэтгэгдэл тєрvvлнэ гэдгийг амлаж байна.
“Ба” хэмээх нэгэн сонирхолтой спорт
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа


Виктория- ститийн зvгээс Uppies –багийнхан ирж явааг та харж байна. Энэ нь Up-the-Gates –т тєрсєн уугуул эрчvvдээс бvрдсэн баг тул ийм нэр авчээ.



Бvгд єєр єєрсдийн бэлтгэлийн хувцасыг ємссєн байна. Зарим нь бохир ч гэмээр харагдаж байгаа биз? Одоо тэдэнд алх, сvх тараагаад єгчихвєл “Нью-Йоркийн дээрэмчид” киноны хэсэг юм шиг л харагдахаар байна шvv.



За харин эсрэг гудам буюу Альберт-Стритийн зvгээс Doonies (Down-the-Gates)-ийнхэн ирж яваа харагдана даа.



Харин тэр vед камер барьсан миний бие Broad street-ийн хавьцаа зогсож, “заналт” хоёр багийн бие биенрvvгээ алхалж байгааг ажин зогсоод, ойролцоогоор хэдэн хvн байгааг багцаалдахыг оролдож байлаа. Гэтэл миний тооцоогоор 2 баг тус бvрт бараг 150 залуу байв. Ийм олон залуус гудамны хоёр талаас нийлээд, юу болох болоо хэмээн айж, чичрэх шахаж байтал Doonies-ийнхэн миний хажуугаар єнгєрєхдєє эсрэг баг болох Uppies-ынхны єєдєєс нєхєрсєг инээмсэглэл бэлэглэн, тайван гэгч нь алхалж байх юм аа. Би ч тэдэнтэй хєл нийлvvлэн алхлаа.







Залуус нийллээ, бvгд л нэгэн зvйлийг буюу бємбєгийг шидэх агшныг тэсэн ядан хvлээж, гарнуудаа сарвайн бэлэн байдалд оржээ.




Цаг явсаар тэмцэлдээн эхлэх мєч боллоо. Ажилт хvсье манайхаан.



“Ба” гэдэг нь энэхvv тоглоомын тєдийгvй булаалддаг бємбєгнийх нь нэр юм байна. Дvрэм ёсоор бол “ба”-г буюу бємбєгийг нь урьд урьдны жилvvдийн хэн нэгэн ялагч єрсєлдєгчдийн дунд хаядаг байна. Бvх нийтийн бэлэн байдал зарлалаа!

Ингээд тус тэмцээний 1984 оны ялагч Брайн Андерсон “Ба”г єндєр гэгч нь шидлээ...




Шидэгдсэн “ба” маань ч олны дунд тэр даруйдаа “алга болох” нь тэр.


Энэхvv тэмцээнд дvрэм журам, шvvгч энэ тарийн аль нь ч vгvй болохыг дээр дрьдсан билээ. Харин зєвхєн Uppies-чууд бємбєгийг Main street болон Junction road-ын буланд аваачих ёстой, харин Doonies-ынхан “ба”-г далайн усанд унагаж, живvvлэх vvрэгтэй аж. Ингэхдээ бvх оролцогчид хvссэн маршрут, дурын аргаараа бємбєгийг байх ёстой газар нь аваачих ёстой. Uppies-чуудын хувьд хамгийн дєт зам нь Виктория стрит, Мейн-стрит хоёр бол, Doonies багийнхны хувьд бємбєгийг далайд хvргэх хамгийн дєт зам нь Альберт Стрит юм санажээ. Гэвч тоглоомын хувь заяа “хєєрхий Ба”-г ямар маршрутанд оруулж, ямар замаар аль багт ялалт атгуулахыг нь хэн мэдлээ. Хvсвэл єрсєлдєгч “Ба”-г байшингийн дээвэр дээгvvр ч аваад гvйж болно.





Энэхvv самбар дээрхи бичгийг сайн хараад аваарай. Vvргээ мєн “биелvvлж” байна даа хє...



Тэнд цагдаа нарын бараа харагдсангvй ээ. Харин хотын эмнэлгийн бараг бvх эмч, сувилагч нар тэр чигээрээ хvрээд ирчихэж.



Дvрэм журамгvй ч гэсэн уг тэмцээнд хєгшчvvдийг мэдээж оролцуулдаггvй байна. Харин мань хєгшчvvл нь “єтєлсєн болохоос vхсэн биш” гээд л, єєрт тааралдсан єндєрлєг зvйл дээрээ гарч зогсчихоод єєрсдийн багийн хєвгvvдэд єндєр дуугаар юу хийхийг ч зааж, нэг ёсондоо дасгалжуулагчийн vvрэг гvйцэтгэдэг аж. Харин энэхvv зурагт та 1980 оны ялагч Ян Смит-ийг харж байна.



Бємбєгний хойноос улайрсан єрсєлдєгчдийг дээрээс нь лав харахад янз бvрээр тэврэлдэн ноцолдсоор л байна. Бvсэлхийнээс нь доош юу ч болж байгаа юм бvv мэд. Мэдээд ч хэрэг байна уу даа.



Булаацалдаан, ноцлодооны дунд амьсгалахад ч хэцvvхэн байгаа нь мэдээжийн хэрэг. Тиймээс зарим эрчvvд хэсэгхэн хугацаанд ч болов балгахан агаар амьсгалахын тулд маш их чармайлт гаргаж байж, толгойгоо чvv чаа цухуйлгах ажээ.



Зарим нь тvр амарч, агаар амьсгаланхын тулд толгойгоо цухуйлгаж байхад, зарим нь амьсгалж гvйцчихээд ноцолдоон дунд буцаад л шургалж байх шиг. Энэ мэтээр эхнээсээ авахуулаад эцсээ хvртэл ноцлодоон дунд ганц цухуйлгvйгээр “vзэлцэх” эр байсангvй. Хvн юм хойно мэдээж шvv дээ. Харин бvvр ядарч сульдсан нэгнийгээ гар дээрээ єргєєд л, тэмцээний талбараас гаргаж байв. (бараг л нийлж байгаад аваад шидэж байсан гэсэн нь арай vнэнд ойрхон юм даа)





Бєєгнєрсєн эрчvvдийн захад нэг нэгнийхээ нармайг нээгчид vе vе гарч ирнэ. Ингээд жинхнээсээ зодолдоод эхэлсэн заримыг нь vзэгчид салгаж єгнє дєє.






“Ба” хэмээх энэхvv тоглоомыг дор хаяж 200 жилийн турш зохиож байгаа ажээ. Зєвхєн эрчvvд л тоглодог уг спортоор  1945-1946 онд нэг удаа эмэгтэйчvvд тогложээ. Тэр цагаас хойш ахиж эмэгтэй хvнийг тоглуулах нь байтугай оролцуулахаа байсан аж. Нэг ёсондоо эрчvvд нь эмзэгхэн бvсгvйчvvдээ иймэрхvv хатуу тоглоомоор тоглуулахыг хориглодог болжээ. Єєрєєр хэлбэл тэд нарынхаар бол эмэгтэй хvн гэртээ суугаад л, Зул сарын баяраар цацагт хяруулын махаа бэлдээд сууж байсан нь хамаагvй дээр гэж vзэж л дээ.





Гэтэл тэмцээн болж байгаа газар буюу ард иргэдийнх нь дийлэнх нь Норвеги гаралтай хvмvvс байдаг Викингам хотод бороо орж эхэллээ. Уралдаан улам саад бэрхшээлтэй, улам ширvvн болж эхэллээ.







Тэмцээний утга учир болсон бємбєг маань ч єєр газарлуу шилжсэн бололтой, улайртлаа тэмцэлдэх нєхдvvд маань ч галзуурсан юм шиг л хамаг хурдаараа Sony дэлгvvрийн сабарын дэргэж учир зvггvй хvрч ирээд, vргэлжлэн шамбааралдаж эхлэв.


Ухаан алдаж унасан нэгэн залууг гаргаж ирж байна.





Тун удалгvй ахиад л нэг ухаан алдсан эрийг гаргаж ирлээ. Гэтэл тэрээр балга ус уугаад л, “Би зvгээр ээ”-гээд, буцаад явчихав.



Ингээд мань эр бємбєг булаацалдааны “цємрvv” доголсоор орлоо.


Тэмцээн эхлээд хоёр цаг єнгєрлєє. Бємбєг том хашааны дэргэдэх талбайгаасаа холдоогvй хэвээр л байна. Нєгєє хvv ухаан алдаад 20 минут єнгєрчээ.

Гэтэл 30 минут орчмын дараа тvргэн тусламжийн машин ирэх нь тэр. Гэтэл нэг цагдаагийн ажилтан эмэгтэй над дээр хvрч ирснээ: “Уучлаарай, єєрєє ухаан алдсан хvмvvсийг биш, манай “Ба” тоглоомын явцыг авчихгvй юу.”- гэж хvсэх нь. Гайхаж хоцорсон би ч: “За за, ойлголоо”- л гэхэд тэрээр “Баярлалаа” гэж байна. Би ч тэсэлгvй: “Энэ ухаан алдаж унасан хvмvvс зvгээр vv?”- гээд асуучихлаа. Гэтэл єнєєх цагдаа бvсгvй: “Зvв зvгээр, огт санаа зоволтгvй”- гэж байна. “Яг уу?”- гэтэл, “Яг яг. “Ба” тоглоомноос болж vхсэн хvн байдаггvй юм, миний дvv”- гэлээ.




Тоглоом эхлээд 2.5 цаг єнгєрєхєд хоёрдмол байдал vvслээ. Бємбєг Танкернесс Лэйн булан хавьцаа булаацалдуулан байгаа бололтой. Энэ юу гэсэн vг вэ гэвэл Uppies-ийнхан “Ба”-г єєрсдийн зорилго болох Виктория-стрит-д аваачихад ч ойр, Doonies-ийнхэн ч тvvнийг далайн эргийн хажуугийн Танкернесс Лэйн-д хvргэхэд ч ойр буюу хоёр багийн аль алины хувьд ашигтай байрлалд очжээ.

















Ингээд тэмцэлдэж тэмцэлдэж, ямартай ч Uppies-чууд “Ба”-г Виктория-стрит-д аваачиж чадлаа. Барьцаа алдаж, бємбєгийг ахин эзэмшихээсээ єнгєрсєн Doonies-ийн зарим гишvvд буцаад алхаж байна.



Виктория стрит нь 3 метр єргєнтэй гудамж ажээ. Uppies-чууд зорисон газарлуугаа маш хурдтай хєдєлж эхэллээ. Харин эндээс “Ба”- чухам хаана нь байгааг олж мэдэх нь хvндрэлтэй ажээ. Гэхдээ уур хамгийн их савссан газар л “ба” байгаа болов уу гэж таах л vлдлээ.



Ялалтын мєч ойртож байхад уян зєєлєн, vзэсгэлэнтэй хvйстэнгvйд ч юугаараа дутахав.



ISO 12800-руу алхам алхмаар ойртсоор байгааг минь та анзаарсан биз дээ...



Хоёр давхраас цухуйсан vзэгчид ойртож буй ялалтанд баярлан уулга алдана.



Uрpies-чууд зорьсон газраа хvрэхэд 100 метр vлдлээ.



Хvмvvс ялагчдыг хvлээх зуураа бие биендээ ойртож, дулаацан зогсоно.



Гэтэл тэр хооронд Doonies-чvvд бємбєгийг булааж, аваад Clay Loan-аар буцаад гvйж гарлаа. Тэднийг гvйцэх цорын ганц дєт зам нь Earl's Palace балгасын дэргэхэд нарийхан гудамж байв. Энэ vед “ба” буцаад л нєгєєх ид булаацалдаан болж байсан том хашааны дэргэд ирлээ. Тэмцээн эхлээд 4 гаруй цаг болж байхад шvv дээ. Дараагаар нь бараг хаалга, цонхгvй нэг нарийхан гудламжинд нэг машины дэргэд булаацалдаж эхлэв. Би ч зураг авах боломжгvй болсон тул тvр зуур болив.



Нєгєє дэргэдэх машин нь юу ч vгvй болтлоо дарагдан шалчийж л vлдсэн байв, хєєрхий.





Гэвч эцсийн эцэст тоглоомын хувь заяа Uppies-чуудын талд шийдэгдлээ. Тэмцээн эхлээд 4 цаг 50 минут єнгєрсний дараагаар Uppies-ын Дерек Сазерленд хэмээх тоглогч “Ба”-г гар дээрээ єргєсєєр зорьсон газартаа цойлон гарч ирэв ээ.



За би ч ирсэн замаараа буюу Альберт стрит-ээрээ бусад Doonies-чуудтэйгээ сурсан дуугаа дуулаад буцах шив дээ.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()