Хамгийн ер бусын чадвартай арван хvн

Бид єнєє vеийн хамгийн євєрмєц чадвартай арван хvнийг танд танилцуулахаар бэлтгэлээ. Гайхахад ч багадахаар эдгээр хvмvvсийн тус бvрийн гойд чадвар нь ихэвчлэн тєрєлхийн байх боловч “1 хувийн авъяас 99 хувийн хєдєлмєр” гэдэг vгийг батлах мэт, ихэнх нь єєрсдийн тэрхvv чадамжаа єдий зэрэгт авч ирэхийн тулд насан туршийнхаа хєдєлмєрийг шингээсэн байх юм. Хvн бvр єєр єєрсдийнхєє хорвоод мэндэлсэн шалтгааныг ухамсарлаж, дотоод би-гээ таниж чадвал, мєн сэтгэлээ итгэлээр тэтгэж, биеээ хєдєлмєрєєр “услах” аваас хэн хvний чихийг дэлдийлгэж нvдийг бvлтийлгэхvйц давтагдашгvй авъяас, амжилтаараа орчлон хорвоог алмайруулж дєнгєдєг шvv дээ. Гэхдээ эдгээр хvмvvсийг яаж гvйцэхэв...    
Хамгийн ер бусын чадвартай арван хvн
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа


1. Британий гоц ухаантан Даниель Таммет (Daniel Tammet) нь єєрийгєє илэрхийлэхдээ маруухан, ээрvv бєгєєд баруун зvvнээ ч ялгадаггvй, сэрээгээ аль гартаа барьж хоолоо идэхээ ч тєдийлєн сайн мэддэггvй нэгэн гэнэ. Гэвч математикийн хамгийн хэцvv бодлогуудыг хvртэл цээжээрээ бодож, хэдхэн хормын дотор хариуг нь гаргадаг гойд чадвартай ажээ.

Тэрээр єєрийн энэхvv чадвараа тайлбарлахдаа: “Би тоонуудыг ухамсар дотроо тєсєєлєн хардаг. Тоо бvрт єєрийн гэсэн єнгє, бvтэц, хэлбэр дvрс байдаг. Тоон тэмдэгтvvд миний хувьд яг л уран зураг шиг єнгє будгаараа ялгаран харагддаг юм. Миний тархинд тоонууд яг л дєрвєн хэмжээст гариг ертєцнийг зураглал шиг буудаг”- гэжээ.




Таммет нь “пи” тооны таслалын ард байдаг 22514 цифрийг цээжээр мэддэг бєгєєд 12 хэлээр ярьдаг гэнэ. Vvнд: англи, франц, фин, герман, эстон, испан, румын, исланд (эдгээр хэлийг 7 хоногийн дотор сурсан гэнэ), литви, валл болон эсперанто хэлvvд багтана.




2. Харин АНУ-ын Калифорни мужийн Сакраментогоос гаралтай Бен Андервуд (Ben Underwood) хэмээх энэ залуу нь эхээс тєрєхдєє цоо эрvvл байсан хэдий ч торлог бvрхэвчний (нvдний) хорт хавдраас болж гурван настайдаа мэс засалд орон, хоёр нvдээ авахуулжээ. Гэвч Бен хvv єдгєє орчлонгийн єнгє будгийг ялган таниж, шууд утгаараа юмсыг харж чадахгvй ч гэсэн, хараатай хvнээс огт дутахааргvй бvрэн дvvрэн амьдралыг єєртєє бий болгожээ.



Хамгийн сонирхолтой нь тэрээр хэзээ ч хєтлєгч нохой, таяг хэрэглэж vзээгvй тєдийгvй хэзээ ч гараараа тэмтчидэггvйгээр барахгvй ємнє нь огт очиж байгаагvй газраа хvртэл ганц ч бvдрэлгvй, цоо эрvvл хvнс шиг цээж тэнэгэр алхдаг гэнэ. Харин тvvний нууц нь хэлэндээ байгад ажээ. Бен хэлээрээ чимээ гаргааж (тагнайгаа таших гэх мэт), хvрээлэн буй орчнуудыг бvхэл юмсийн дуу авиаг мэдрэх чадвартай юм байна.



Харин эмч нар хvvг судлаад, сонсголд нь гойд сайжирсан юм байхгvй болохыг нь тогтоожээ. Тэрээр гэнэтийг ослоор бус, мэс заслын аргаар хараагvй болсон тул энгийн хvмvvстэй л ижил тvвшинд сонсдог байна. Харин тэд, Бен-ий тархи нь дуу авиаг дvрст мэдээлэл болгон хvлээн авах чадвартай болчихсонд хэргийн гол нь оршиж буйг илрvvлсэн юм байна. Ингээд хvv яг л сарьсан багваахай, дельфин хоёртой адилхан, єєрєє чимээ гаргаад цуурайных нь тусламжтайгаар эд зvйлсийн байрлал, дvрсийг тархиндаа хvлээн авах чадвартай болжээ.




3. Гайхалтай уян хатан биетэй АНУ-ын нугараач Даниель Смит (Daniel Smith) нь хар багадаа єєрийгєє онцгой авъяасгvйг олж мэдээж, 4 настайгаасаа биеэ дасгалжуулж эхэлсэн байна. Насан туршийнхаа хичээл чармайлтын ачаар тэрээр єнєєдєр 5 удаа Гиннесийн амжилт тогтоожээ. Харин Даниель 18 нас хvрмэгцээ єєрийнхєє бусдаас онцгой чадвартайг мэдрээд, циркийнхэнтэй хамт гэрээсээ оргосон байна.




“Резинэн хvн” гэдгээрээ алдартай залуу маань гэрээ орхисон тэр цагаасаа хойш маш олон циркийн болон акробатын vзvvлбэрvvдэд, хєл бємбєг, сагсан бємбєгийн тэмцээнvvдэд болон Men in Black 2, HBO's Carnivale, CSI: NY зэрэг алдартай телевизийн шоунуудад урилгаар оролцох болж, дэлхий дахинд алдар нэрээ тvгээсэн байна. 



Орчин vеийн хамгийн уян хатан хvнээр тодроод байгаа Даниель Смит нь теннисний цохиурын сетк-гvй нvхээр, жорлонгийн суултуураар тєвєггvй багтан гарч, биеэ тєсєєлєхийн аргагvй байрлалд оруулж, зvрхээ цээжрvvгээ тvрж, цохилтыг нь бусдад харуулж чаддаг байна. Эмч нарын vзэж буйгаар Даниель нь тєрєлхийн уян хатан биетэй байсан бєгєєд уйгагvй хєдєлмєрийнхєє ачаар тэрхvv давуу талаа дээд цэгт нь хvртэл хєгжvvлж чадсан гэдэг ажээ.




4. 1950 онд мэндэлсэн Майкл Лотито (Michel Lotito) хэмээх Франц эр нь 9 настай байхдаа гэрийнхээ зурагтыг идэж, эцэх эхээ vхтэл айлган байж гойд чадвараа нээн илрvvлжээ. Ингээд тэрээр 16 настайгаасаа эхлэн тємєр, шил, резин зэргийг хэрхэн идэж буйгаа олонд тєлбєртэй толилуулах болсон аж. Хамгийн сонирхолтой нь Лотито нь ямар ч хатуу, тэр байтугай химийн найрлага бvхий хортой юмсийг идсэн байсан ч биенд нь хэзээ ч, ямар ч сєрєг нєлєє vзvvлж байсан тохиолдол vгvй гэнэ.



Vзvvлбэрийн vеэр ихэвчлэн эд зvйлсийг аман багтахуйц болгож, хэсэг хэсгээр нь хувааж тавьсны дараа Лотито усаар даруулаад л идчихдэг байна. “Бvхнийг идэгч ноёнтон” хочит Майкл Лотито маань 1978-1980 оны хооронд буюу 2 жилийн дотор "Сессна-150” хэмээх бvхэл бvтэн онгоцыг идэж, Гиннесийн номонд орж байжээ. Тэрээр єдєрт 1 кг орчмыг “цааш нь харуулсаар” тус онгоцыг хоёр жилийн дотор идэж дуусгасан гэнэ.



Лотитогийн ходоодонд дээрхи онгоцын металлын хэлтэрхийнvvд vлдсэн болохыг хамгийн сvvлд хийсэн рентген шинжилгээгээр илрvvлсэн байна. Харин тэрээр таалал тєгсєхдєє ямар шалтгаанаар єєд болсон гээч? Тємєр идсэнээс огтхон ч болоогvй. Харин энгийн хvнийхээс хоёр дахин єргєн ханатай тєрєлхийн ходоод нь л (vvнийхээ “ачаар” л тємєр иддэг байсан) явж явж тvvнийг vхэлд хvргэсэн аж.




5. “Шvдний хаан” гэдгээрээ алдартай Радхакришнан Велю (Rathakrishnan Velu) нь бас нэгэн гойд чадвартай нэгэн аж. Та энэхvv гэрэл зураг болон хочноос нь хараад энэ хvний чадварыг ойлгосон байх. Тиймээ, энэ Малайз эр нь шvдээрээ асар хvнд ачааг єргєх чадвартай юм.




Малайз улс тусгаар тогтносны 50 жилийн ойн баярын ємнєх єдєр буюу 2007 оны 8-р сарын 30-ны єдєр тэрээр шvдээрээ галт тэрэг хєдєлгєж, єєрийн ємнєх рекордыг эвдсэн байна.



Тэрхvv галт тэрэг нь 6 чингэлэгнээс бvрдэж байсан бєгєєд 297 тонн жинтэй байжээ. Радхакришнан тэрхvv галт тэргийг 2,8 метр газар чирч чадсан аж.




6. Соронзон хvн - Лив Тоу Лин (Liew Thow Lin). Сая та бvхэнд танилцуулсан “Шvдний хаан”-ын нутаг нэгтэн болох энэ хvн нь 70 насандаа, гэдсэндээ соронздон тогтоосон тємрєн хавтан дээрхи гинжний тусламжтайгаар суудлын авто машиныг байрнаас нь хєдєлгєж чадсан байна.



Лив Тоу Лин нь металл биетийг єєр дээрээ соронздон татаж, тогтоож чаддаг энэхvv євєрмєц чадвараа удам дамждаг хэмээн тайлбарлажээ. Vнэхээр тvvний зєв аж. Учир нь энэ євєєгийн хоёр хvv болон гурван ач хvv нь бvгд л ийм гайхалтай чадвартай гэнэ.



Эрдэмтэд хvний энэхvv соронзон чадварын учрыг тайлахаар толгойгоо гашилгасаар байгаа аж. Лив Тоу Лин болон тvvний хvvхдvvдийн хувьд биеийг нь тойрон хvрээлсэн соронзон орон огт байхгvйн дээр, арьс нь ч гэсэн эгэл хvнийхээс ялгаагvй гэнэ. Гэтэл яагаад тємрийг…?




7. Тэгвэл Тай Нгок (Thai Ngoc) хэмээх энэ Вьетнам эр нь 1973 онд чичрэг євчин тусч, эдгэснээсээ хойш vнэгний нvд залгисан мэт амьдарч, унтахаа огт байжээ. Єєрєєр хэлбэл энэ сонин “нєхрийг” 1973 оноос хойш ганц ч удаа дуг хийгээгvй гэж ойлгож болно.



Тэрээр: “Нойргvй удаан байх нь эрvvл мэндэд яаж нєлєєлдгийг би vнэндээ мэдэхгvй юм”- гээд – “би лав цоо эрvvл тєдийгvй аж амьдралаа бусдаас огт дутах юмгvй л ач явж байна.” –хэмээн хэлжээ. Тvvгээр ч барахгvй энэ вьетнам залуу орон гэрийнхээ хоол ундыг залгуулахын тулд єдєр бур 50 кг орчим бордоог гэрээсээ хэдэн клометрийн алсад зєєн аваачдаг болохыг баттай эх сурвалж мэдээлжээ.



Харин эмч нар тvvнийг vзээд, бага зэргийн элэгний єєрчлєлтєєс єєр ямар ч євчингvй, цоо эрvvл бтетэй байгааг нь гайхцгаасан байна.




8. Євчин мэдэрдэггvй хvн - Тим Кридланд (Tim Cridland). “Тамалгааны хаан” хочит Тим Кридланд нь сургуульд сурч байхдаа л нvдээ ч цавчилгvй гараа зvvгээр хатгаж, тэсэхэд бэрх халуун, хvйтнийг єлхєн  давдаг хvv байсан бєгєєд ангийнхаа найзуудыг тэр чадвараараа айлгадаг байжээ.



Харин тэрээр єнєєдєр харахад нvд хальтармаар, тєсєєлєхєд нуруугаар хvйт даамаар аймшигтай vзvvлбэрvvдээ Америк даяар толилуулан аялсаар байгаа аж. Тим нь мэдээж хvний анатомийг бvтцийг маш нарийн судалсныхаа vндсэн дээр vзvvлбэрvvдээ толилуулдаг. Сая сая хvний биширсэн харц зєвхєн тvvн дээр л тусаж байхад аюулгvй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай тулгардаг нь ойлгомжтой. Тиймээс л хvн тєрєлхтний, тэр тусмаа єєрийнхєє анатомийг нарийн судлах шаардлага тvvний ємнє энэ тэргvvнд тулгардаг биз.



Судлаачид энэ залуугийн биеийг шинжлэх ухааны vндэслэлтэйгээр судалж, vзээд, бусад хvмvvсийг бодвол аливаа євдєлт, зовиурыг тэсвэрлэхдээ хамаагvй илvv боловч бусад талаараа энгийн нэгэн болохыг нь тогтоожээ. Мєн тvvний бие нь зvvгээр хатгуулахад энгийн хvнийхээс арай бага гэмтэл авдаг бєгєєд биеийн эсэргvvцэл сайн, нєхєн тєлжих чадвар нь арай илvvгээрээ онцлог юм байна.




9. Кевин Ричардсон (Kevin Richardson) нь харин инстинктээрээ муурны тєрлийн бvхий л араатантай нєхєрсєг харьцаа тогтоож чаддаг байна. Зєвхєн гаршуулсан, гэрийн тэжээмэл муурнууд ч биш, бvvр байгаль дээрхи том биетэй зэрлэг “муурнуудтай” хvртэл шvv. Тэрээр арслангийн сvрэг дунд ямар ч айж эмээх зvйлгvйгээр, ямар ч хамгаалалтгvйгээр тайван гэгч нь унтаж чаддаг гэнэ.



Хvнийг бол хэдхэн секундэд тас татаад хаяхыг юмын чинээ бодохгvй шилмvvс, ирвэс зэргийн араатнууд хvртэл энэхvv биологич эрийг єєрсдийнхєє нэг мэт хvлээн авч, дотночлон vздэг байна. Тэр байтугай цєєвєр чоно хvртэл Кевинд маш их “хайртай” бєгєєд дєнгєж мэндэлсэн зулзагануудаа ч ганц архирахгvй тэврvvлдэг гэнэ.



Кевин Ричардсон: “Би ямар ч араатантай харьцахдаа єєрийн зєн совингоо л сонсдог. Хэрвээ тухайн vеийн нєхцєл байдал нэг л биш байгааг мэдэрвэл хэзээ ч тэр араатанруу ойртдоггvй. Мєн би хэзээ ч саваа мод, гинж ашиглаж, араатан амьтныг тамлан байж, “єєрийн болгохыг” оролдож vзээгvй. Над шиг болоход, хамгийн гол нь байгалийн эхийн адилхан бvтээл, бас нэгэн амьд бодгалийг сайн ойлгох сэтгэл, асар их тэвчээр л хэрэгтэй. Тиймээ, ямар ч хvний хувьд над шиг авирлах нь маш аюултай бєгєєд эрvvл бус байх л даа. Гэхдээ би бол араатантай нєхєрлєхийн тєлєє тєрсєн хvн гэж єєрийгєє боддог. Vvндээ vйлийн vргvй дуртай юм шvv дээ”- хэмээн хуучилжээ.




10. “Бvлтэрдэг нvдтэн” хочит Клаудио Пинто (Claudio Pinto)-г танд танилцуулж байна. Бело Оризонти хотоос гаралтай энэ эр нь нvдээ аяганаас нь 4 см зайтай ил гаргах чадвартай нэгэн ажээ. Єєрєєр хэлбэл тэрээ нvднийхээ тойргийн 95%-ийг урагш тvрэн гаргаж чаддаг гэсэн vг.



Тэрээр маш олон тєрлийн анагаахын судалгаанд хамрагдсан бєгєєд эмч нар урьд хожид нvдээ ингэж чаддаг нэг ч хvнийг vзээгvй болохоо ам булаалдан гайхацагаадаг байна.

“Энэ бол мєнгє олох маш амархан арга. Би нvдээ 4см-аар ил гаргаж чаддаг шvv дээ. Єєр ийм чадвартай хvн бараг л байхгvй байх даа. Энэ бол бурханаас надад єгсєн бэлэг л гэж би боддог. Би маш их азтай хvн”- гэж Клаудио ярьжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()