Архитектурын шинэ бvтээлvvд №10

2010-01-27, 18:56
16,492
Нилээн хугацаа єнгєрсний эцэст уншигч та бvхэнд ахин хvргэж буй ээлжит архитектурын хамгийн шилдэг, шинэ бvтээлvvдийн танилцуулгаа бэлтгэлээ. Энэ удаагийн дугаараа бид жинхэнэ “оригинал” бvтээлvvдийн цоморлиг хэмээн нэрлэхээр шийдлээ. Vнэхээр байгаль дэлхийд хор хєнєєл багатайгаар vл барам ээлтэй гэж хэлж болохоор эдгээр барилгууд нь хvн бидний орох байр байгаад зогсохгvй, худалч хvнд амьд бодгал мэт єєр єєрсдийнхєєрєє байгалиас хамааралтай оршиж єєрєє єєрийнхєє нєєц бололцоог ашиглан бvхий л хэрэгцээгээ хангахаар бvтээгджээ.Vvнд: Coop Himmelb(l)au студийн боловсруулсан Италийн нэгэн бяцхан хот дахь эрчим хvч ялгаруулагч дээвэр, Architectkidd студийн хананых нь материалаар тавилгыг нь урласан байшин, Leaf House хэмээх навчин байшин, Sepka Architekti-ийн мєлхдєг байшин, Хиршхорн музейн єндгєн буюу бємбєлгєн єргєтгєл, Ordos дахь жигvvртнийг санагдуулам сvмийн барилга, усаар хvрээлэгдсэн музей, цэвэр усны vйлдвэрийн барилга гэх мэтийг танд толилуулах болно. Ингээд хvн байгаль эхийнхээ зvй тогтлыг улам бvр ойлгож, тvvндээ аль болох энэрэнгvй хандах ёстой гэдгээ єдрєєс єдєрт мэдрэх болсон єнєє vеийн хамгийн шилдэг архитектурын бvтээлvvдийн танилцуулгаа тухлан сууж, таалан соёрхоно уу.
Архитектурын шинэ бvтээлvvд №10
A1.jpg

Таны харж байгаа энэхvv барилгын тєслийг Furniture from Buildings (Тавилгыг барилгаасаа) хэмээн нэрлэдэг юм байна. Учир нь энэхvv байшингийн сандал ширээ гэх мэт ханын дагуу оршдог бvх тавилгуудыг нь ханыг нь цоолж, гарсан материалаар нь бvтээжээ. Иймэрхvv аргаар гаргасан сандалнуудыг та бvхэн Architectkidd студийн вэб сайтнаас олж харж болох юм байна.

A2.jpg

Undercurrent Architects студийн мэргэжилтнvvд энэхvv шинэ бvтээлээ “Байгальтай сvлэлдэх орчин” хэмээн нэрийджээ. Уг бvтээлийн ган тємрєєр бvрхэгдсэн, дээр доор замбараагvй байрлалтай дээвэр нь унаж буй навчсыг санагдуулдаг байна. Харин дотор талд нь усан vзэмний бутыг санагдуулахуйц барималыг суулгасан нь vнэхээр уг барилгыг “байгальтай сvлэлдсэн” мэт сэтгэгдэл тєрvvлэх ажээ.

A3.jpg

Харин энэхvv барилгын захиалагч нар нь анх нэгдvгээр давхрыг нь проектортой кино театр хэлбэрээр (гадаа талбайн) байгуулахыг хvсчээ. Тиймээс архитекторчид нь уг барилгын ил харагдах хэсгийг нь задгай талбайн кино театр шиг болгоод, vлдсэнийг нь таны харж байгаа энэхvv даваан доогуур “оруулчихжээ”.

A4.jpg

Hirshhorn Museum музейн єргєтгєлийн ажлыг Diller Scofidio + Renfro архитектурын студи хариуцан ажиллаж байгаа аж. Тэд музейн барилга дээр хєх єнгєтэй агаарын бємбєг хэлбэрийн хоёр байгууламжийг нэмж єгєхєєр тєлєвлєєд байгаа юм. Энэхvv євєрмєц єргєтгєл нь тус музейг энгийн хирнээ содон болгоод зогсохгvй, олон шинэ vзмэрvvдийг тавихад хангалттай зайтай болгох юм байна.

A5.jpg

Тэгвэл маш євєрмєц газар болох Ordos-т баригдах гэж буй энэхvv сонирхолтой хэлбэртэй сvм нь "Энхийн тагтаа" (Dove of Peace) хэмээн нэрлэгдэх юм байна. Уг тєслийг Sunlay Design-ийнхан гардан хийж байгаа аж. Хэрэв та анхааралтай ажвал, тун євєрмєц хирнээ єєрийн эрхгvй тагтааг санагдуулахуйц тєрхийг олж харах болно.
 

A6.jpg

Харин Солонгосын Йондонг –т баригдах Jeju Provincial Art Museum –ийн барилга нь тэр чигтээ усаар хvрээлэгдсэн байх ажээ. Уг сонирхолтой санааг Gansam Partners студийнхэн олж, хэрэгжлvvлж байгаа гэнэ.

A7.jpg

Италийн Перужиа хот дахь нэгэн жижиг худалдааны гудамны дээр баригдах уг объектийн тєслийг Coop Himmelb(l)au студийнхэн хэрэгжvvлэх юм байна. Энэхvv гурван давхаргат байгууламжийг “Энергин дээвэр”(Energy Roof) хэмээн нэрлэжээ. Нэрнийх нь учрыг уншигч та ойлгосон байх. Харин энэхvv гурван давхарга нь: фото вольтон хvлээн авагч, салхины синснvvд, шилэн гадаргуй гэсэн гурван хэсгээс тогтох ажээ.

A8.jpg

Хамгийн сvvлд танд танилцуулж буй Aonni Mineral Water Plant – цэвэр усны vйлдвэрийн барилгын архитектурын сонирхолтой бvтээлvvдийн тоонд багтаах нь зvй ёсны хэрэг юм. Bebin & Saxton архитектурын студийн санал болгосон энэхvv байгууламжийн гадаад байдал нь дан дангаараа ч бай, цугтаа ч бай мєсний талстыг санагдуулахаар болжээ.

Бидэнтэй хамт байсан уншигч танд баярлалаа. Тун удахгvй єшєє олон сонирхолтой бvтээлvvдтэйгээ эргэн уулзатлаа тvр баяртай.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()