Хятадууд Улинъюань уулаа “Аватар” хэмээн нэрлэв

Хятадын зvvн ємнєд хэсгийн Хунань мужийн нутаг дэвсгэр дэхь Цангжяже Vндэсний хvрээлэнд оршдог "Улинъюань" хадат уулсын талаархи товч мэдээллийг vлгэрийн гэмээр гайхалтай дvр зургийнх нь хамтаар уншигчиддаа хvргэж байна. Энэ нь дээд зэргийн vзvvштэй байгалийн цогцолбор газар тєдийгvй, амьтны хvрээлэн бєгєєд ургамал зvй, газарзvйн дархан цаазат газар юм байна. Энэхvv цогцолбор нь 800 метр хvртэлх єндєртэй тэнгэр баганатсан єєхєн чулуун хаднуудаараа Дэлхийд алдартай ажээ. Харин  Улинъюань уулын єєрийнх нь хамгийн єндєр оргил нь далайн тєвшнєєс дээш 3 гаруй километрт байдаг гэнэ. Ойт уулсын дээр шовх оройтой нvсэр том чулуун баганууд сvндэрлэж, хаа сайгvй хvрхрээ шаагин, жинхэнэ ширэнгэн ойн бvхэл бvтэн цогцолбор бvрэлдэж, тааваараа шумбахад зvй ёсоор нийцэхvйц томоос том гол мєрнvvд мяралзан урсаж, уран зурагнаас ч сайхан дvр зургийг эндээс олж харах боломжтой гэнэ.
Хятадууд Улинъюань уулаа “Аватар” хэмээн нэрлэв
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Энэхvv ууланд хvрэх хамгийн дєт зам нь Даюн (Dayong) хэмээх бяцхан хот болон Цангжяже (Zhangjiajie) тосгоноор дамжин єнгєрдєг байна. Цангжяже тосгоны цаахантай Цангжяже хvрээлэнрvv орох хаалга оршино. Харийн жуулчид тэрхvv хаалгаар орохдоо 15 юань тєлдєг гэнэ. Тухайн хvрээлэнд аялал жуулчлалын таван vндсэн маршрут байдаг ажээ.

Улинъюань уулсын хамгийн єндєр оргилийг “Сарыг ажих туулай” хэмээн нэрийддэг бєгєєд тvvн дээрээс доош харахад тус дархан цаазат газрын юутай ч харьцуулашгvй vзэсгэлэн тєгс дvр зургийг ханатлаа ажиж болдог ажээ. Харин Хэйцуннао хэмээх чулуут оргил нь мянга мянган жилийн настай хуш моддоороо алдартай юм байна. Тэгвэл “Шар лууны ой” нь дєрвєн тєвшинтэй бєгєєд бас л нvд алдмаар гойд vзэмжтэй ажээ. Харин хажууханд нь vзэсгэлэнт Тяньцзу уул байх бєгєєд оргилыг нь Куньлунь буюу “Бурхдын гэр” хэмээдэг байна. Уг уулны 1 км гаруй єндєрлєг хэсэгт нь Шар лууны тосгон оршдог. Тосгонд нутгийн уугуул иргэд болон Туцзя, Мяо болон Бо зэрэг бага ястнуудын vр удам амьдардаг юм байна. Тэд єєрсдийн хэлээр ярьж, єєрсдийн уламжлал ёс заншил, шашин шvтлэгээ єнєєг хvртэл хадгалан авч яваа улс ажээ. Цангжяже уулаар аялах нь хятадын уламжлалт уран зургийн галерейд очсон мэт сэтгэгдэл тєрvvлж, тэр байтугай тэрхvv зураачдын нvдээрээ vзэж сэтгэлээрээ мэдэрсэн гоо сайхныг бодитоор нь харж vнэлж баршгvй таашаалыг эдэлдэг болохыг тэнд очсон жуулчид дуу нэгтэйгээр ярьцгаадаг байна.


www.caak.mn

2008 онд Жеймс Камероны зураг авалтын баг Хуанань мужид очиж уг уулан дээр хэд хоног зураг авчээ. Хятадууд энэ уулсыг одоо дэлхий дахинаа шуугиан тариад буй “Аватар” киноны нэрээр нэрлэхээр шийдсэн гэсэн шуум хэвлэлvvдээр бичигдэж байна. Бvvр энэ сарын 25-нд буюу даваа гарагт уулын Аватар гэсэн шинэ нэрийг зарлах албан ёсны vйл ажиллагаа болсон тухай тус мужийн хэвлэлд бичжээ. Тиймээс тус хотынхон одоо Пандора хол харин Цангжяже /Аватар/ ойрхон байна, хоёрдугаар сарын дундуур шинэ сарын баяраар саатан ирээрэй хэмээн зочдыг урих гэнэ.


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


www.caak.mn


Google map.




Видео.



Аватар киноны трэйлер.




1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()