Жирэмсэн эр

Энэхvv сахал самбаандаа баригдсан байдаг л нэг том гvзээтэй залуу мэт харагдах нэгнийг Скотт Мур гэдэг. Тэрээр тєрєхдєє эмэгтэй хvvхэд байсан хэдий ч гормоний эмчилгээнд явж, тєрєл бvрийн гоо сайхны мэс засалд орсноороо эрэгтэй хvн болж чаджээ. Тvvний нєхєр болох Томас нь ч гэсэн тєрєлхийн эмэгтэй боловч яг Скотт шиг замаар эр хvн болсон юм байна. Єдгєє 30 настай Скотт нь Томастай гэрлэж, хууль ёсны эхнэр нь болсон хэдий  ч хос хоёрын аль алиных нь иргэний vнэмлэх дээр хvйсийг нь эмэгтэй хэмээн тодорхойлсон байдаг ажээ. Тvvгээр ч vл барам эхнэр болох Скотт нь ирэх хоёр сард vрийн зулай vнэрлэхээр нуган vр хэвлийдээ тээж байгаа ажээ. Хэдийгээр эмэгтэй хvн боловч єєрєє эр хvн болох замыг сонгосон бєгєєд хаанаас ч харсан эмэгтэй гэхээргvй болсон Скоттыг бид “жирэмсэн эр” хэмээн нэрлэхээс єєр аргагvйд хvрсэн нь энэ билээ.Энэ хачирхалтай хос єдгєє АНУ-ын Калифорни-д амьдран суудаг байна. Нэгэн сэтгvvлчид єгсєн ярилцлагадаа: “Хvмvvс биднийг шvvмжилж, элдвээр хэлэх л байх. Гэхдээ л манай гэр бvр маш их аз жаргалтай байгаа тєдийгvй буруу зvйл хийсэн мэт ичиж зовох зvйл бидэнд огт алга.”- хэмээн Скотт хуучилжээ. За ингээд энэхvv сонирхолтой хосын талаархи фото мэдээллийг бага зэрэг тайлбарын хамт хvлээн авна уу. Орчин vед боломжгvй зvйл гэж vгvй болж, худалч хvнд бол: “гэдсээ чирээд ирвээ, чи”- хэмээн охин vрдээ л захидаг байсан цаг ард хоцорч, хvvдээ хvртэл хэлэх хэрэгтэй болохын сацуу “айлын охин жирэмсэн болговоо, чи”- хэмээн хvvгээсээ гадна охиндоо ч гэсэн анхааруулах шаардлагатай болж байгаа юм шив. Хэтрvvлэгтэй ч гэсэн энэ байдлаараа бараг л vнэний ортой доо.
Жирэмсэн эр
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (5 фото)

Мэдээж Скотт эрэгтэй хvн болсон хэдий ч эмэгтэй хvний гол эрхтэн болох саваа авч vлдсэн тул жирэмслэх боломжтой байжээ. Тvvнээс биш эрэгтэй хvнийг бие давхар болгох асуудлыг єнєєгийн шинжлэх ухаан хараахан нээж амжаагvй л байна. Мєн тэрээр vр суулгах замаар “цvдгэр эр” болсон аж. Скотт, Томас хоёр 2005 онд транссексуалуудыг дэмжих бvлгэмд танилцаж байжээ. Аль алиных нь иргэний vнэмлэх дээр хvйсийг нь эмэгтэй гэсэн байдаг боловч Скот нь Томасын албан ёсны гэргий нь болж, гэрлэлтээ батлуулж чаджээ. Залуу “хос” мєн Томасын салсан эхнэрээс гарсан хоёр хvvг єєрсєд дээрээ єсгєдєг байна. Том хvvг нь Грэг гэдэг, тэрээр 12 настай. Харин 10 настай бага хvvг нь Логан гэдэг. Хоёр хvv нь аав ээж хоёртоо (эсвэл хоёр ээждээ, эсвэл хоёр аавдаа) маш их хайртай ажээ. Нєхєр болох Томасын хэлснээр тэд гэр бvлээрээ дамжуулан транссексуал хvмvvс ч гэсэн бусдаас дутахгvй сайхан амьдарч, vр хvvхдээ эрvvл орчинд сайхан єсгєж, халуун дулаан уур амьсгалыгг ундрааж, vлгэр жишээч байж чаддаг юм гэдгийг олон хvмvvст мэдрvvлж, ойлгуулахыг хичээж байгаа гэнэ. Эмч нар Скоттыг биеийг vзээд ирэх хоёр сард амаржиж, хvvтэй болно гэдгийг нь хэлжээ. Шинэхэн гэрлэгсэд хvvдээ Майлз гэдэг нэр єгєх гэж байгаа аж.


www.caak.mn (5 фото)


www.caak.mn (5 фото)


www.caak.mn (5 фото)


www.caak.mn (5 фото)


2
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()