Жинхэнэ эрчvvдийн тэмцээн

Єчигдєр Английн Пертон (Perton) хэмээх бяцхан сууринд Tough Guy Race буюу “жинхэнэ эрчvvдийн тэмцээн” хэмээх эр зориг, хурд хvчийг шаардсан дэлхийн хамгийн харгис уралдаанд тооцогддог жинхэнэ эр хvмvvсийн наадгай болж єнгєрчээ. Энэхvv vйл ажиллагааг сайн vйлсэд ашиглах тусламжийн эд зvйлсийг цуглуулах зорилгоор зохиодог байна. Ус, гал, єргєст торыг гатлахаас авахуулаад 21 тєрлийн хvнд сорилтуудаас бvрдсэн энэхvv тэмцээнд оролцохоор дэлхийн єнцєг булан бvрээс мянга мянган хvмvvс цугларч, єєрсдийн биеийн чадал, сэтгэлийн хатаа сорьдог ажээ. Ингээд ийм нэгэн сонирхолтой vйл ажиллагааны талаархи фото мэдээллийг тантай хуваалцаж байгаадаа баяртай байна. Таалан соёрхоно уу.
Жинхэнэ эрчvvдийн тэмцээн
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа




Энэхvv тэмцээнийг анх Вилли Уилсон буюу “ноён бамбарууш” гэдгээрээ алдартай британи эр 1986 онд зохиосноос хойш, жил бvрийн уламжлал болсон бєгєєд энэхvv vйл ажиллагаа нь дэлхийн хамгийн хатуу, харгис уралдаанд тооцогддог ажээ. Тус тэмцээний дvрмvvд нь даваануудтайгаа адил дээд зэргийн хатуу тул тэмцээний бvхий л сорилтуудыг гvйцэд давсан хvн єдий болтол ганц ч гарч ирээгvй байгаа гэнэ. Мєн энэхvv шоуны тvvхэнд хоёр хvн тэмцээний талбар дээр амиа алдсан баримттай ажээ.







Тєрєл бvрийн аймшигтай саад бvхий 12 км замыг оролцогчид туулах хэрэгтэй болдог байна. Уралдааны замд байх єргєст торон дундуур мєлхєхдєє оролцогчид биеээ сийчvvлж, галан дундуур харайхдаа энд тэндээ нєхєн сэргээгдэшгvй тvлэгдэлт авч,  ухаан алдтатлаа тогонд цохиулж, гvйж явахдаа гар хєлєє хугалах нь энvvхэнд ажээ.



Єєрийгєє жинхэнэ эр хvн гэдгийг батлахыг хvссэн газар газрын эрчvvд цусандаа шингэсэн онгироо, давлиун зандаа хєтлєгдєн тус бvр 70 евро тєлж байж, уг тэмцээнд оролцдог юм байна.









Мэдээж ийм аймшигтай хатуу харгис “тоглоомонд” эмэгтэйчvvдэд байр суурь vгvй гэлтэй. Гэтэл маш цєєн тооны зоригтой бvсгvйчvvд эрчvvдээс дутуугvй гэдгээ батлахаар, галан дундуур зvсээд гарч чадна гэдгээ харуулахаар оролцдог ажээ.
























Видео.




2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()