Хятад зоопаркад баруудыг яаж хооллодог вэ?

Таны одоо харах зvйл тийм ч таатай, сэтгэгдэл тєрvvлэхгvй гэдгийг хамгийн тvрvvнд тэмдэглэх нь зvйтэй байх. Учир нь та эндээс хурц шvдтэй, шаламгай хєдєлгєєнтэй барс хєєрхий нэг vхэрлvv тал талаас нь дайрч, хэрхэн олны нvдэн дээр амьдаар нь зооглож байгаа талаархи зухас дvр зураг болон тайлбарыг олж хараж болно. Ингээд Хятадын нэгэн амьтны хvрээлэнгээр аялж байхдаа амьд vхрийг барын сvрэг дунд орхиж, амьдаар нь тасчуулж идvvлж байгаа тєрхийг сонирхогчийн камераар хальсанд буулгасан Крис Геддес гэдэг жуулчин эрийн гэрэл зургууд болон сонирхолтой яриаг нь танд хvргэхээр бэлтгэлээ. Ямартай ч эндээс та Хятадууд амьтны хvрээлэнгийн “зэрлэг муужгайнуудаа” хэрхэн амьд амьтнаар хооллох замаар, хэрцгий хирнээ жинхэнэ байгалийн гэмээр сонирхолтой бас харгис дvр зургийг олонд толилуулдаг болохыг мэдэж авах болно. Зэрлэг бар бол угаас анчин амьтан болохоор тэд тvvнийг ингэж хооллодог байх. Гэхдээ л бага зэрэг айдас хvрмээр ажээ.
Хятад зоопаркад баруудыг яаж хооллодог вэ?


Крис Геддес –ийн хэлснээр зоопаркийнхан аялагчдыг амьтны хvрээлэнгээр алхуулж, тємєр торон доторхи тєрєл бvрийн сонирхолтой араатнуудтай танилцуулах зэргээр аялалын бvх зvйл сайхан эхэлсэн гэнэ, Харин дараа нь тэднийг нийт зургаан автобусанд суулгасан байна. Ингээд жуулчид моддын сvvдэр доор залхуутайяа эвшээлгэн хэвтэх арслан барсын дэргэдvvр автобустайгаа явжээ. Гэтэл бvх автобусны жолооч нар гэнэт замгvй газарлуу, барсын тийш жолоогоо мушгиж, бvгд тойрог vvсгэн зогссон байна. Амьтны хvрээлэнгийн ажилчид ч гэсэн хэдэн дунд оврын авто машин хvлэглэн очицгоосон ажээ. Жуулчид юу болооод байгааг ойлгох сєхєєгvй байсан ч гэсэн тэндэхийн зэрлэг араатнууд лав тэр л мєчийг тэсэн ядан хvлээсэн бололтой, модны доороос таван бар хvрээд ирэх нь тэр. Тєд удалгvй жийптэй ажилчид барсын дунд амьд тахиа, гургалдай зэргийг хаяж єгєхєд єнєєх махчид нь ч тэр дорхноо “учрыг нь олчихов”. Дараа нь юу болсон гээч… Нэг ачааны машин утаа хаялан жирэлзэж, ирээд ардаасаа бvхэл бvтэн амьд vхэрийг буулгад хаячих нь тэр.






Хєєрхий vхэр зугтааж, амь гарах гэж хэд хэдэн оролдлого хийсэн боловч єлсгєлєн таван барын амнаас яаж бултахав дээ.



Барс ч тал талаас нь дайрч, хєєрхий амьтныг амьдаар нь арьс махыг нь тасчин зулгааж, цусыг нь сад тавиулан орилуулж эхэлсэн байна.



Ингээд хэдхэн хормын ємнє харсан аймшигтай харгис дvр зурагт балмагдаж дуусаагvй байсан Крис тус амьтны хvрээлэнгээс єєрєєс нь дутуугай гайхширсан найзтайгаа цуг гарч явахдаа баранд єгєх хоолны vнийн санал бvхий хуудсыг олж харжээ. Тvvн дээр тахиаг £3.50, харин vхэрийг £130 гэж тэмдэглэсэн байв.


За ингээд нэг бодлын хийморь сэргээм зэрлэг ч гэсэн нєгєєтэйгvvр дэндvv шударга бус харгис нэгэн “ан”- гийн талаархи энэхvv мэдээлэл маань танд сайн муу алин боловч ямартай ч хvчтэй сэгтэгдэл тєрvvлсэн гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()