“Бурж Халиф” цамхагаар аялсан нь

“Энэ цагаас хойш жинхэнэ утгаараа тэнгэр баганатсан энэхvv цамхагийг vеийн vед „Халифа“ — „Бурж Халифа” гэж дэлхий дахин дуурсах болно.” –гэж Мухаммед бен Рашед Аль Мактум Шах нь саяхан нээлтээ хийгээд байгаа, Дэлхийн орчин vеийн жинхэнэ гайхамшиг, хvний бvтээн босголтын охь нь болсон Бурж Халиф цамхагийг бахархал дvvрэн тунхагласан билээ. Сvvлийн vед газар сайгvй гайхамшгууд мєр даран бvтээгдэж, мэдээллийн орон зай ч асар уудам болсныг хэлэх vv, та бидний заавал очиж vзэх газар, хийж vзнэ гэж тєлєвлєсєн сонирхолтой vйлдлvvдийн жагсаалт нэмэгдсээр байгаа билээ. За ингээд хvн болж тєрснийх заавал очиж vзнэ гэж боддог газруудын тань тоог нэгээр нэмсэн энэхvv цэнхэр гаригийг хамгийн єндєр барилгаар нээлт нь болоод яг 20 хоног єнгєрснийх нь дараа аялсан нэгэн сурвалжлагчийн сонирхолтой тэмдэглэлийг таалан соёрхоно уу.
“Бурж Халиф” цамхагаар аялсан нь
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Аялсан сурвалжлагчийн тэмдэглэлээс

Миний бие АНЭ-ын зvг усан онгоцоор зорчиж байхдаа л Бурж Халифа цамхагийг нvдээр vзэх боломжийн талаар дуулсан юм. Тухайн vед тус цамхагруу орох хvсэлтэй байгаагаа эртнээс захиалбал 50 дирхам, харин дэргэд нь очоод, газар дээрээс нь орох тасалбараа авах бол 100 дирхам тєлєх хэрэгтэй гэдгийг эх хэлээр маань ярьдаг хєлєг онгоцны ажилтан эмэгтэй бидэнд дуулгасныхаа дараа очих хvсэлтэй хvмvvсийн нэрсийн жагсаалтыг цуглуулж эхлэв. Энэ vед бvх зvйл амар бvтчих мэт санагдаж, сэтгэл єєрийн эрхгvй догдолж байсныг нуух юун. Гэтэл бодит байдал дээр бvх зvйл тийм ч амаргvйгээр эргэв. Тэр vед Халифа цамхаг нээлтээ ч хийгээгvй байсан бєгєєд мєнгєє тєллєє гэхэд бид яг орж чадах эсэх нь тодорхойгvй байв. Тvvнчлэн цамхагаар аялахыг хvсэгчдийн тоо санасныг бодоход дэндvv олон байсан тул арабчууд vнээ єсгєж, очоод тасалбараа авбал 200 дирхам, онгоцны тавцан дээрээс авбал 400 дирхам (130 бакс) тєлєх ёстой болчихдог байна шvv. Амьдралд тохиох алтан боломжуудын нэг яг алган дээр минь байхад би мєнгєє нарийлахыг хvсэхгvй нь мэдээж. Тиймээс “vнэтэй байна шvv” гэсэн шиг нэг шvгэлдэж аваад л мєнгєє гаргахаар цvнхээ ухлаа…



Эхний ээлжинд “аврага- цамхаг”-руу нэвтрэх алгын чинээ цаасанд єгєх 400 дирхам – аа барьсан хvмvvсийн уртаас урт VIP дараалал vvслээ.



Би аяны vvргэвчээ харуулд захиж vлдээчихээд л 400 дирхамныхаа тасалбарыг авахаар хєлсєє дуслуулан дугаарлаж гарлаа даа. Дээд зэрэглэлийн цамхагийг vзэх дээд зэрэглэлийн vнэтэй тасалбарын тєлєєх “дээд зэрэглэлийн” оочирлолт маань нэг юм дуусч, цаашид VIP vйлчлvvлэгч маягаар биш, энгийн жуулчин хэлбэрээр Халифа-тай мэндлэх мєч маань ойртсоор байв.



...”Бурж Халифа” дотор: Бvvдгэр гэрэлтэй зах хазгааргvй мэт vргэлжилсэн уртаас урт хонгил дундуур урсдаг зам биднийг хєтєлнє. Корридорын ханаар Бурж Халифаг-г хичнээн агуу гайхамшигт бvтээл болохыг нь байж болох бvхий л зvйрлэлээр нь магтан дуулсан сурталчилгаанууд тасралтгvй урссаар байлаа. Ханан дээрхи эдгээр сурталчилгаан дээр тус цамхагийг хэдэн заантай тэнцэх жинтэй болон цонхнууд нь нийлээд хэдэн хєл бємбєгийн талбайтай тэнцэх хэмжээнийх вэ гэх зэрэг сонирхолтой баримтуудтай танилцаж болохоор байв. Энэ бvх сурталчилгааг зvгээр ч нэг зогсоо зайгvй хєврvvлээд баймааргvй л юм гэсэн гайхшрал тєрснийг нуух юун.







Шалтайгаа хамт “урсаж урсаж”, сая нэг юм хэдэн хормын дараа цахилгаан шатны дэргэд хvрэлцэн ирлээ.



Хvн нэг бvрийг цахилгаан шатны дэргэд, ногоон єнгєєр дэвсгэрлэж (ногоон фонон дээр) зургийг нь дардаг ёстой юм санажээ.



Цахилгаан шат нь олон хvний багтаамжтай байдаг л нэг эд байсан хэдий ч хана дээр нь байрлуулсан дэлгэцнvvдээр араб хєгжмийн уянгалаг аялгуун доор сонирхолтой видеонууд гарч байсан нь “би ямар азтай хvн бэ. Амьд явсных ийм зvйл vздэг байж ээ” – гэж дотроо шvvрс алдахад намайг хvргэсэн юм. Тvvнчлэн лифт-н дотор нь хэдэн давхарт явж байгааг илэрхийлсэн тоот самбар отг байгаагvй, бvр хайгаад хайгаад олоогvй гэдгээ хэлэх нь зvйтэй байх. Vнэхээр хачирхалтай бєгєєд нууцлаг байгаа биз? Мєн хамгийн сонирхолтой нь би лав агаарын даралт нэмэгдэж байгааг огтхон ч мэдрээгvй, бусад хvмvvс ч гэсэн. Яг л байрныхаа 8 давхарт лифтээр гарч байгаа юм шиг л мэдрэмж тєрсєн шvv.



Миний гарч ирсэн давхрын тагтыг хэдхэн хоногийн ємнє нээснийг дуулаад ямар азтай одтой яваадаа баярлаж гарав. Учир нь би хоёр гуравхан хоногийн л ємнє ирсэн бол тагтан дээр гарч биш, байшин дотроос, шилний цаанаас нь Дубай хотын гоо vзэсгэлэнг тольдох байсан байх нь шvv дээ. Тvvнчлэн би тэр vед л хэдэн давхарт буйгаа мэдэхгvй байлаа. Зєвхєн хана дээр л дєрвєн зуу гаруй метр гэсэн бичиг гарсан байсныг л санаж байна. (яг дєрвєн зуун хэд байсныг санахгvй байгаадаа хvлцэл єчье)



Дубай хотын агаар манантсан мэт vргэлж бvvдгэр, саарал байдаг. Энэхvv зэвхий саарал “нємрєгний” 70% -ийг цементний тоосонцор бvрдvvлдэг ажээ. Дэлхийн эдийн засгийн Хямралын ємнє агаарынх нь байдал бvvр долоон доор байсан гэнэ.





За яг энд л усан оргилуурын гайхалтай vзvvлбэр болно гэсэн дээ. Тиймээс л би зориуд энэ газар очоод, тагтнаас байдгаараа цухуйж, гараа чадлаараа сунган байж зураг дарж байгаа минь энэ. Хvн харсан бол хєєгєєд гаргах байсан байх даа.







Халифа-д айлчилсан хvний заавал хальсандаа буулгах ёстой дvр зураг… Хvн бvхэн аппаратаа тэнгэр єєд чиглvvлжээ. Би ч гэсэн удалгvй тэгсэн юм. Тэр зураг юуны зураг байж болох вэ?



Тиймээ тэр бол тэнгэрийн чанадад сvvмийн гэрэлтсэн саран авхайн дvр тєрх байлаа. Сар хvртэл Халифа дээрээс дэндvv ойрхон санагдана…



Дубайд бvрэнхий болж эхэллээ. Сэтгэгдэл тийм ч сvрхий vлгэрийн мэт байсангvй. Яг л єндєрт хєєрсєн онгоцны цонхоор нэгэн vзэсгэлэнтэй хотыг ширтэж байгаагаас єєрцгvй байлаа. Онгоцоор нисч яваад газардах дєхєхєд хvртэл дотор эвгvйрхээд л, сэтгэл нэг л сонин догдолдог шvv дээ. Харин тийм ч догдлолыг мэдрэлгvйгээр, зvгээр л дээрээс хараад байна гэдэг… нэг их зvрх амаар гармаар мэдрэмж тєрєхгvй л байсан шvv vнэндээ. Харин хальсан буух дvр зургуудын хувьд vнэхээр гайхалтай. Гэхдээ ганцхан энэ байшингийн дvр зургийг л хальсанд буулгаад байсан минь бас учиртай. Яагаад гэвэл бидэнд толилуулсан 180 тєрлийн харах єнцгєєс хамгийн гайхалтай нь надад энэ санагдсан юм. Танд ч гэсэн энэ vзэмж л хамгийн тєгс санагдана гэдэгт итгэлтэй байна.













Гэнэт хамгаалатын ажилтан намайг эелдэгээр дуудаад, усан оргилуурын vзvvлбэр эхэлсэн болохыг мэдэгдэв. Гэрлээр чимсэн гайхалтай усан оргилуурын уснууд далий муруй хэлбэрээр гарч ирснээ, дугуй хэлбэртэй болж ирснээ л буцаад л алга болчихов. Харамсалтай нь оргилуурын шоу нь тэгээд л дуусчихсан. Єєр онцын гойд зvйл би тvvнээс олж харсангvй. Бага зэрэг урам хугарав.



Гучин минутын дараа саяны миний дvрсэлсэн гучхан секундын vзvvлбэр ахиад нэг болов. Уг нь Дубайн усан оргилуурын шоуны бичлэгийг youtube-ээс vзэхэд 3 минут гарангийн маш vзэсгэлэнтэй vзvvлбэрийг л олж харсан юм сан. Сонин л юм даа.



Хамгаалагч над дээр ирээд, тагтруу зааж, “Хараач, шувуухай” хэмээн дуу алдлаа. Эргээд хартал vнэхээр тагтны модон дээр тагтаа сууж байв. Энэ шувуухай хагас километрийн єндєрт гарч чаддаг болохыг би тэр vед л єєрийн нvдээр харж, мэдэж авсан билээ.



Бvхий л аялал жуулчлалын зориулалттай vзвэр vйлчилгээний газруудын адилаар Бурж Халифа-гийн гарцан дээр бэлэг дурсгалын зvйлсийн дэлгvvр байлаа. Бvх зvйлс дээр нь “Бурж Халифа”- “Бурж Дубай” гэж бичсэн бэлэг дурсгалын есєн шидийн зvйлс зардаг уг дэлгvvрийг "AT THE TOP" гэж нэрийддэг ажээ. Тус дэлгvvрээс Халифа цамхагийн дээрээс vзэгдэх Дубайн хотын дэвсгэр дээрхи бидний зургуудыг худалдаж байв. Цахилгаан шатны дэргэд ногоон фонон дээр авахуулсан зурагныхаа учрыг би тэгэхэд л ойлгосон юм. Гэхдээ арабчуудыг бага зэрэг гайхсанаа нуух юун. “Ийм дээрээ тулвал би ч гэсэн гэртээ Халифа-д ирж байсан юм шиг ийм зураг хийчихэж дєнгєнє шvv дээ”. – гэж бодсоноо бас нуугаад яахав. Мєн хамгийн сонирхолтой нь тэр зургуудыг бид єєрсдєє худалдан авах ёстой болохоос биш, тасалбарын vнэнд багтаагvй байлаа.



Фотошоп ашиглалгvйгээр, єєрєє авахуулсан жинхэнэ бодит зураг маань хамаагvй дээр санагдсан шvv. Жишээлбэл энэ:



Харин миний дээр яриад байсан гурван минутын усан оргилуурын шоу-г “газардсаныхаа” дараа л vзлээ. Урьд нь ийм vзvvлбэр тольдож байсан хvний хувьд бол тєдийлєн гайхалтай ам ангаймаар санагдахааргvй юм билээ.


Гайхамшигт “Бурж Халифа” цамхагаар аялсан хойд хєршийн сэтгvvлч эрийн сурвалжлагыг танд хєрвvvлэн хvргэлээ. Аялалынхаа vеэр энэ залуу яг юу мэдэрч, ямархуу сэтгэгдэлтэй байсныг шууд тэр байдлаар нь танд хvргэсэн нь илvv бодитой мэдээлэл болох болов уу гэсэн vvднээс бичвэрт нь засвар хийсэнгvй. Тиймээс хосгvй цамхагийн талархи таны ер бусын тєсєєллийг нэгэн эрийн сєрєгдvv байрын сурвалжлагаар унтраасан бол хvлцэл єчье. Ямартай ч мянга сонсохоор нэг vз гэдэгчлэн би лав аяны жолоог АНЭ-н “Бурж Халифа”-д заавал очно. Уншигч та ч гэсэн надтай санал нийлж байгаад итгэлтэй байна.


Видео.




3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()