Єлсєєд байна, сэлэм идье

2010-02-11, 01:47
16,383
Сэлэм залгилтын шинэ Дэлхийн рекордыг Австралийн жvжигчин Чейни Халтгрин эвджээ. Тэрээр стандарт хэмжээнээс 2,5 дахин урт 18 ширхэг сэлмийг нэг доор залгиж чадсан байна. “Сансрын Ковбой” хэмээх тайзны нэрээрээ алдартай энэ залуу ийнхvv 2008 онд тогтоосон єєрийн Гиннесийн амжилтаа эвдсэн нь энэ ажээ. Ингээд тэрээр Сидней хотын тєв талбайд цугласан vзэгчдийн гайхаж, балмагдсан мянга мянган нvдний ємнє тус бvр 72 см урттай 18 ширхэг сэлмийг залгиж дєнгєсєн байна. Харин энэ залууг Гиннесийн шинэ амжилт тогтооход хvргэсэн энэхvv тvгшvvртэй агаад дээд зэргийн сонирхолтой vйлдлийнх нь дvр зургийг хамтдаа сонирхоцгооё.
Єлсєєд байна, сэлэм идье


Єдгєє 31 настай Чейни Халтгрин нь 16 наснаасаа эхлэн элдвийн гуурсаар хоолойгоо єргєсгєх гэх мэт есєн шидийн арга хэрэглэн энэ чадвараа хєгжvvлж эхэлжээ. Тvvний vзvvлбэр бvр нь байнгын дасгал сургуулилт, дээд зэргийн нарийн мэдрэмжин дээр суурилж байж хийгддэг болохоор амь насанд аюултай тохиолдол хэзээ ч гарч байгаагvй гэж Чейни Халтгрин єєрєє нэгэнтээ хэлж байсан аж. Тэрээр Гиннесийн амжилтын шоунд биерээ оролцож, шинэ амжилтаа энэхvv алдартай номонд албан ёсоор бvртгvvлсэн байна. Амжилт тогтоосон vзvvлбэрийнхээ дараа тэрээр “Хєєх би vнэхээр хийж чадлаа шvv дээ. Та бvгдэд маш их баярлалаа. Би маш их баяртай байна.” – гэж уулга алджээ.







Видео.




1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()