Сурталчилгаа (15)
Хаах

Тайланд дахь “Cobra Gold 2010” цэргийн сургуулилт

2010-02-12, 17:03
22,598
Cobra Gold гэдэг нь жил бvр Тайландад зохиогддог олон vндэстний цэргийн сургуулиудын нэгдсэн vйл ажиллагаа ажээ. Энэхvv арга хэмжээний зорилго нь оролцохоор хvрэлцэн очсон орон орны зэвсэгт хvчнийхэн аюулгvй байдлын туршлагаа дасгал сургуулилтын vеэр бусадтайгаа солилцоход оршино. Єєрєєр хэлбэл Тайланд дахь жил бvрийн Cobra Gold арга хэмжээний vеэр олон vндэстний цэргvvд єєрсдийн сурж мэдсэн цэргийн эрдмээ бие биендээ нєхєрсгєєр зааж сургадаг байна. За ингээд энэхvv сонирхолтой vйл ажиллагааны талаархи фото мэдээллийг бяцхан тайлбарын хамт хvлээн авна уу.
Тайланд дахь “Cobra Gold 2010” цэргийн сургуулилт


Cobra Gold 2010 (CG10) vйл ажиллагаа нь энэ сарын анхны єдєр буюу 2 сары 1-нд Тайланд улсад эхэлсэн байна. Тус vйл ажиллагаанд Тайланд, АНУ, Ємнєд Солонгос, Япон, Индонези болон Сингапур зэрэг орнуудын цэргvvд оролцож байгаа аж.




Тайланд улсын Районг мужид энэ сарын 11 –ийг хvртэл vргэлжлэх энэ жилийн Cobra Gold – д нийт 13 мянга гаруй цэрэг оролцож байгаа ажээ. Vvнд: АНУ-аас 8,7 мянга, Тайландаас 4,6 мянга, харин Ємнєд Солонгосоос 331 гэх мэтчилэнгээр улс орон бvр тодорхой тооны цэргvvд илгээсэн байна.




Тайланд дахь 2010 оны олон vндэстний нэгдмэл цэргийн сургуулилтын vеэр ширэнгэн ойд тєєрсєн тохиолдолд хэрхэн амьд гарах талаархи хичээл дээр кобра могойны цус ууж байгаа нэгэн тэнгисийн цэрэг.






Харин Австрали, Их Британи, Вьетнам, Герман, Энэтхэг, Камбож, Лаос, Монгол, АНЭ, Филиппин, Франц болон Чил зэрэг улс орнууд єєрсдийн ажиглагчдаа энэхvv vйл ажиллагаанд оролцуулахаар илгээсэн болохыг дуулгах нь зvйтэй байх. Манайхаас ямар хvн ажиглагчаар явсныг мэдэж байгаа хvн байвал хэлж єгвєл сайн байна.









АНУ-ын цэрэг мєн л тус vйл ажиллагаан дээрхи ширэнгэн ойн дундаас хэрхэн амьд гарах талаархи сургуулилт, хичээлийн vеэр хилэнцэт хорхой идэж байна.








Тайланд дахь 2010 оны олон vндэстний нэгдмэл цэргийн сургуулилтын vеэр ширэнгэн ойд тєєрсєн тохиолдолд хэрхэн амьд гарах талаархи хичээл дээр кобра могойны цус ууж байгаа нэгэн тэнгисийн цэрэг.




АНУ-ын тэнгисийн цэргvvд тус vйл ажиллагааны нэгэн сургуулилт дээр хатаасан мэлхий идэж байгаа нь.
















АНУ-ын тэнгисийн цэргийн сонсогчдод зориулан, тусгайлан бэлдсэн “зоог”.








Єєр нэгэн тэнгисийн цэрэг харваас олигтой амттай биш бололтой тайландын нэгэн ургамал идэж байна. Энэ нь мєн л ширэнгэн ойд хэрхэн амьд гарах сургуулилттай холбоотой.





За та бvхэнд vзvvлсэн эдгээр зургууд бол "Cobra Gold" ОУ-ын цэргийн сургуулилтын зєвхєн нэг vйл ажиллагаа буюу хамгийн сонирхолтой хэсэг нь юм.


Видео.




2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()