Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Тус “шуудангийн албаар” vйлчлvvлэгчид Рия Редмондод 120-оос ихгvй vгтэй захиагаа эхлээд бичиж єгєх хэрэгтэй юм байна. Харин зураач бvсгvй vйлчлvvлэгчийн захиаг 2,5х4 см-ийн хэмжээтэй бяцхан цаасан дээр маш жижигхэн бєгєєд цэвэрхэнээр хуулж бичээд, тvvнийгээ єєрт нь таарсан жижигхэн хєєрхєн конвертонд хийж, марк наагаад, лацдаж, хvлээн авагчид нь хvргэдэг ажээ. Лия Редмонд –д та захидлаа тун гаргацтай бичиж єгвєл тэрээр англи гэлтгvй дэлхийн бvх хэлээр хуулан бичиж чаддаг гэнэ шvv. Лия нь дэндvv жижигхэн хэмжээгээр, дээд зэргийн цэвэр, гаргацтай бичих чадвараа байгалиас заяасан авъяас гэж цайлган бардамнах дуртай ажээ. Дараагаар нь бэлэн болсон бяцхан захидлыг жирийн дугтуйнд томруулдаг шилтэй хамт хийж, энгийн марк наагаад, хэвийн шуудангийн vйлчилгээнд хvргэдэг гэнэ. Тvvнчлэн vйлчлvvлэгчид єєрсдєє хvсээд, мєнгєє нэмж тєлвєл захидлыг Лия єєрийн гараар эзэнд нь хvргэж єгч тусалдаг ажээ.

Мэдээж WSPS vйлчилгээ нь тєлбєртэй. Гурван хуудас захидал, болон 2 хуудас ил захидал зэргийн аль аль нь 8 долларын vнэтэй байдаг ажээ. Мєн хvргэлтийн vнэ энэхvv 8 долларт багтахгvй гэдгийг нэмж хэлэх нь зvйтэй байх. Ямартай ч сэтгэлийн vгийг дамжуулдаг хамгийн зєєлєн дулаан, дотно харилцааны хэлбэр болох захидал гээчийг єєрийн авъяасынхаа тусламжтайгаара ингэж сонирхолтой хэлбэрээр тvгээдэг аргыг нээж олсон энэ эмэгтэйд яагаад ч юм талархал илэрхийлмээр санагдсаныг нуух юун.








Видео Бичлэг