Cонирхолтой баримтууд №5

Юмс бvхэн нь єєр хоорондоо холбоотой эгэл жирийн бєєрєнхий дэлхий эргэх жамаараа оршин байгаа мэт боловч оюунлаг хvн бидний мэдээгvй, дуулаагvй маш хачирхалтай, сонин баримтууд хязгааргvй олон ажээ. Сая сая жилийг єртєєлєн туулж, єнєєдєрт хvрсэн хvний амьдралын баялаг тvvхийг сєхєх бvрийд санаанд оромгvй сонин баримтууд, бvгд єєр єєрєєсєє ялгаатай энэ олон соёлын ялгаа бvрийг шvvн тунгаахад дуу алдмаар хачирхалтай зvйлс олон гарч ирдэг нь сонин. За ингээд хачирхалтай цэнхэр хорвоо дээрхи хvний оршихуйн хамгийн сонирхолтой баримтуудын дуусашгvй жагсаалтын єчvvхэн хэсгээс vргэлжлvvлэн та бvхэндээ хvргэж байна.
Cонирхолтой баримтууд №5
www.caak.mn (16 фото)

Эртний Японы самурай нарын дунд “сюдо” хэмээх vйлдэл нилээд нэр хvндтэй, єргєн тархсан байжээ. Эх орныхоо тєлєє vхэхэд бэлэн, зориг, vнэнч зан хоёроосоо жигvvр хийсэн жинхэнэ эртний япон эрийн бэлэгдэл болсон самурай нарын дунд ижил хvйстэнтэйгээ явалдах vзэгдэл тvгээмэл байсныг “сюдо” хэмээн нэрийддэг байсан гэнэ. Тэд залуухан самурай эр, нас тогтсон туршлагатай самурай хоёрын хоорондох бэлгийн харилцаа нь шинэхэн суралцагчдад (залуухан самурайд) бусдыг хvндлэх сэтгэл, шудрага vнэнч байдал, аливаа юмны гоо сайхныг олж мэдрэх бэлгийн мэлмийгээ нээх зэрэгт нь тулс болдог гэж vздэг байж. Тvvнчлэн сюдо буюу самурайчуудын дундах ижил хvйстэнтэйгээ энгэр зєрvvлэх vзэгдэл нь эмэгтэй хvнийг хайрлах сэтгэлийг vгvй хийх зорилготой байжээ. Учир нь тэр vеийн тулааны урлагийнхан нь эмэгтэй хvний хайр сэтгэл, vзэсгэлэн гоо гэдэг бол баатар эрийн мохошгvй зvрх сэтгэлийг зєєлрvvлж, єрєвч уярамтгай болгодог муу талтай гэж vздэг байсан аж.


www.caak.mn (16 фото)

Буд гаригийн тэнхлэгээ тойрон эргэх хурд нь маш удаан, харин орбитоор хєдлєх хурд нь тогтворгvй байдаг гэдэг онолын дvгнэлтийг бид бvгд арван жилдээ заалгаж байсан билээ. Тэгвэл 88 хоногийн 8-нд нь энэхvv гаригийн орбитоор хєдлєх хурд нь тэнхлэгээ тойрох хурднаас нь илvv болдог байна. Тийм vед нь Буд гаригийн гадаргуй дээрээс нарлуу харах юм бол, нар гэнэт зогсоод, эсрэг зvгрvvгээ хєдєлж байгааг олж ажиглах боломжтой гэж судлаачид баталдаг ажээ. Буд гаригийг нарийн судалсан одон орончдын нэрлэснээр энэ vзэгдлийн Исvс Навины vзэгдэл гэж нэрлэдэг байна. Энэ нь Библи-д гардаг нарыг аргамжсан бошгоч ажээ. Манай ам дамжин ирсэн домог ярианд ч гэсэн “Нар уясан гэгээн” хэмээх нэгэн их номтой хvний тухай тvvх байдаг шvv дээ. Яг тийм л vзэгдэл Буд гариг дээр 88 хоног тутамд болдог юм байна даа.


www.caak.mn (16 фото)


Эрт цагт, “катапульт” гэдэг vгээр хэвтээ чиглэлд зєвхєн сумаар харвадаг байлдааны зэвсгийг нэрлэдэг байсан бол, чулуу болон галт бємбєрцєг гэх мэт таарсан бvхнээр хэвтээ чиглэлд харвадаг хэрэгслийг “баллист” буюу “харвагч” гэж нэрлэдэг байжээ. Тэгвэл Ромын Эзэнт Гvрэн таран унаж байх vед энэхvv хоёр нэр томъёоны агуулгыг яагаад ч юм сольчихсон юм байна. Ингээд чулуу, галт бємбєг гээд гарт таарсан бvхнээрээ сум хийж болдог багажыг катапульт, харин зєвхєн сумаар л харвадгийг нь баллист гэж нэрлэх болжээ. Эртний их гvрнvvдийн аян дайны зэвсгvvдийн хэрэглээ болон, нэрний талаархи энэхvv будлиан нь єдий хvртэл гараагvй бєгєєд, зарим тvvхийн сурвалжуудад толгой эргэмээр хольж, солин бичсэн байх нь элбэг гэнэ.


www.caak.mn (16 фото)

Эртний Ромд, биеэ vнэлэгчдэд зориулсан тусгай хvрэл зооснуудыг vйлдвэрлэдэг байжээ. Биеэ vнэлэгчдийн vйлчлvvлэгчдээсээ авч, амьдралаа залгуулдаг байсан ийм зоосон дээрээс янз бvрийн байрлалаар эр эмийн ажил vйлдэж буй хосын эротик дvрсvvдийг олж харах боломжтой байсан аж.


www.caak.mn (16 фото)

2002 онд Германчууд АНУ-тай хамтран дэлхийн татах хvчийг судлах зорилгоор, хоёр хиймэл дагуулаас бvрдсэн GRACE хэмээх системийг хєєргєсєн юм байна. Энэхvv системийг бvрдvvлэгч хоёр хиймэл дагуул нь хоорондоо 220 км-ийн зайтайгаар, дэлхийгээс 450 орчим км-ийн алсад, ижил орбитоор хєдєлдєг аж. Нэг хиймэл дагуул нь єндєр уул ч юмуу, нуруу гэх жишээний дэлхийн гадаргын татах хvч ихтэй хэсэгт хvрэх vед хурд нь нэмэгдэж, нєгєє хиймэл дагуулаасаа холддог байна. Харин хэсэн хугацааны дараа нєгєєх нь ч гэсэн яг тэр газарт нь очих vедээ, мєн адил хурдаа нэмж, хоорондын зайгаа урьдны байдалд хvргэснийхээ дараа хэвийн хурдандаа ордог ажээ. Ийм тоглоомтой ч гэмээр, хєгжилтэй тогтолцооноос нь болж энэ хоёр хиймэл дагуулыг “Том, Жерри хоёр” гэж нэрлэдэг байна.


www.caak.mn (16 фото)

Орост дунджаар нэг мєнгєн дэвсгэрт нь 2,5 жилийн настай байдаг ажээ. Зєвлєлт засгийн vед тэд муудсан мєнгийг уураар ахин боловсрлууж, цэвэрлэдэг байсан гэнэ. Гэвч цаг хугацааны шалгуураар энэ арга нь дэндvv vнэтэй бєгєєд байгальд хортой болох нь тогтоогдсон тул єєр арга хэрэглэхээр шийджээ. Ингээд тэд нэг хэсэгтээ хуучин мєнгєнvvдийг зvгээр шатаагаад, шинийг vйлдвэрлэх гэх зэрэг олон арга бодож vзжээ. Гэсэн ч ямар ч мэргэн санаа нь аль ч талаасаа нэг л тохиромжгvй байсан аж. Ийнхvv явж явж хойд хєршийнхєн маань хуучин мєнгийг цаас жижиглэдэг машинд хийж устгаад, хаягдлыг нь шинэ дэвсгэрт хийхэд эргvvлэн ашиглах аргыг сонгожээ. Тусгай машин цаасан мєнгєн дэвсгэртvvдийг ялгаж байхдаа муудаж урагдсаныг нь илрvvлмэгц, тvvнийг нь энэхvv хуваагч машин автоматаар “учрыг нь олчихдог” гэнэ. Манайд харин яадаг юм бэ?


www.caak.mn (16 фото)

“Далайн сахиусан тэнгэр”  гэгддэг гэдсэн хєлтэй нальхан хорхойнууд нь “Далайн чєтгєр” хэмээх лимацин нальхан хорхойг агнадаг байна.


www.caak.mn (16 фото)

Нацистын Германд эмээ юмуу євєє нь, эсвэл аав ээж нь гээд гурав буюу тvvнээс дээш євєг дээдэс нь Еврей гаралтай байсан ямар ч хvнийг шууд Еврей vндэстэнд тооцдог байжээ. Еврей гэдэг нь тогтоогдсон хvмvvсийг Нацистууд иргэний эрх, улсын байгууллагад ажиллах эрх болон цэрэгт явах эрхvvдийг нь хасдаг байж. Харин тухайн хvний эцэг эх болон євєє эмээ нарынх нь зєвхєн нэг нь л Еврей байсан бол, тvvнийг тал цустан гэж vзэн, “мишлинг” гэж хочилдог байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь мянга мянга “мишлинг”-vvд тэр vеийн Германы армид нацистуудыг тєлєєлєн тулалдаж, олон нь генерал болж байжээ. Германы сонингуудад нэг хэсэг шаргал vстэй, цэнхэр нvдтэй, жинхэнэ гялалзсан тєрхтэй, тєгс герман цэргийн гэрэл зургийг их тавьдаг байсан нь еврей аавтай “мишлинг” цэрэг байсан юм санажээ.


www.caak.mn (16 фото)

Микмак индианчуудын ярьдаг хэлэнд, ихэнхи моддыг салхинд гаргадаг чимээгээр нь нэрлэсэн байдаг гэнэ. Зvгээр ч нэг салхи бас биш ээ. Харин намар цагийн vдшээр, нар жаргаснаас нэг цагийн хойно моддын vзvvрийг сэрчигнvvлсэн хонгор салхины чимээгээр тэд моддыг нэрлэдэг байна. Тvvчнлэх, хамгийн хачин нь жил бvрийн намрын vдэш болгоны салхинд илбvvлэх моддын сэрчигнээн єєрчлєгдєх бvрийд, тэд нэрийг нь ч гэсэн єєрчилдєг заншилтай гэнэ.


www.caak.mn (16 фото)

Орчин vеийн цэвэрч, нямбай, ажил хэрэгч хvний байнгын хэрэглээ болсон индvvдлэгтэй ємдний тvvх танд сонин байна уу? Аж vйлдвэрлэлийн эрин зууны ємнєх цагт мэдээж ємдєнд индvvдлэг гаргана гэдэг асуудал огт байгаагvй аж. Харин аж vйлдвэрлэл хєгжиж эхэлсэн vе буюу 19-р зууны сvvлчийн хагаст их хэмжээний бараа бvтээгдэхvvнийг, тэр тусмаа хувцас хэрэглэлийг ихэвчлэн усан замаар, хєлєг онгоцоор тээвэрлэх шаардлага соёлт хvн тєрєлхтний ємнє тулгарчээ. Тиймээс алсаас тээвэрлэгдэн, их удаж ирсэн ємднvvдийг уутнаас нь гаргахад нэг л авцалдаагvй, нэг л эмх цэгцгvй харагддаж байж. Тиймээс олон хvний туршлагаар яг голоороо гаргасан ийм индvvдлэг л нэг мэдэхэд моодонд орчихсон байна.


www.caak.mn (16 фото)

Хойд туульд ажиглагддаг “туулийн туяа” хэмээх гайхалтай vзэгдэл нь ємнєд туульд ч гэсэн гардаг бєгєєд нарны гэрлийн хугарлаас болж vvсдэг гэдгийг бид мэднэ. Тэгвэл НАСА-гийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд болон судалгаанаас vзэхэд энэ хоёр тууль дээрхи “туулийн туяа” нь яг ижил цагт, бие биентэйгээ толин тусгал мэт ижилхэн єнгє дvрстэйгээр vзэгддэг болох нь тогтоогдсон нь сонирхолтой.


www.caak.mn (16 фото)

1983 оныг хvртэл зарим католик сvмvvдэд “чєтгєрийн ємгєєлєгч” хэмээх тусгай орон тоо оршдог байжээ. Ийм албан тушаалтны vvрэг нь vнэн зєв замналтай хvмvvсийн эсрэг бvхий л баримтуудыг цуглуулах байжээ. Гэвч заримдаа чєтгєрийн ємгєєлєгч нь “бурхны ємгєєлєгч” хэмээх дээрхийн эсрэг vvрэг бvхий албыг ч гvйцэтгэдэг байв. Харин єнєє цагт єєрсєддєє хамааралгvй, бараг сайн мэдэхгvй нєхцєл байдлаа хамгаалдаг хvмvvсийг “чєтгєрийн ємгєєлєгч” гэж шоглодог болсон гэнэ.


www.caak.mn (16 фото)

Хорьдугаар зууны эхээр Монголд 100 мянга орчим лам хуваргуудын амьдардаг 700 гаруй сvм хийд оршдог байсан билээ. Лам нар нь тэр vеийн Монголын бvх эрчvvдийн гуравны нэгийг бvрдvvлж байсан аж. Харин 1921 оны хувьсгалаас хойш лам хуваргуудыг хэлмэгдvvлж эхэлсэн бєгєєд 1930-аад он гэхэд бvх сvм хийдvvдийг устгаж, лам нарын дийлэнхийг хєнєєсєн байна.


www.caak.mn (16 фото)

2005 онд эстоны эрх баригчид ард тvмнийхээ хамгийн их хэрэглэдэг овог нэрийн талаархи судалгаа явуулжээ. Хамгийн их хэрэглэгддэг овгуудыг тодруулж, жагсаахад Тамм, Саар, Мяги, Сепп гэдэг сонин нэрс гарчээ. Оросын харъяанд байсан энэ улсын ард тvмний овог дотор тус улсын vнэр ч vгvй овгууд хамгийн их хэрэглэгддэг нь сонин ажээ. Гэвч Эстоничууд маш их зальтай болохыг та эндээс олж харах болно. Учир нь тэд судалгаагаа хийхдээ эрэгтэй хvний Иванов болон эмэгтэй хvний Иванова гэсэн овгуудыг тусад нь авч vзсэн байна. Хэрэв нийлvvлж тоолсон бол хамгийн их хэрэглэгддэг овог нь Иванов/Иванова болох байсан ажээ. Бvрэн тусгаар улс байх гэсэн эрмэлзлээ гэж…


www.caak.mn (16 фото)

Хэдэн жилийн ємнє Олон Улсын Сансар Судлалын Холбоо нь Дэлхий Ван-ыг гариг гэхээ болихоор шийдэж, харин “одой гариг”-т тооцохоор болжээ. Гэвч энэ шийдвэр нь зарим хvмvvст огт таалагдаагvй гэнэ. Жишээлбэл 2009 оны гуравдугаарт сард АНУ-ын Иллинойс мужийн сенатууд Дэлхий Ванг муж дотроо “гариг” хэмээн тооцох болно гэсэн тогтоол гаргажээ.


www.caak.mn (16 фото)

Олимпын наадмын ямар ч эмблем дээрхи оныг хоёр буюу дєрвєн тоогоор л vргэлж тэмдэглэдэг билээ. Жишээлбэл Барселон-92, юмуу Бээжин-2008 гэх мэт. Тэгвэл 1960 оны Ромын олимпын vеэр оны дугаарыг таван тэмдэгтээр бичсэн тохиолдол гарч байжээ. Сэргэлэн, эх оронч Ромчууд 1960 гэсэн тоог MCMLX  гэж тэмдэглэсэн юм байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()