“Хижр”-vvд буюу Энэтхэгийн гуравдагч хvйстэнгvvд

Хижр-чvvд гэдэг нь энэтхэгийн манин буюу гуравдагч хvйсний хvмvvсийг хэлдэг. Тэд тєрєлхийн эр хvмvvс байдаг бєгєєд эсрэг хvйстэн шигээ (эмэгтэй хvн шиг) хувцаслан, авирлаж, Энэтхэг даяараа шvтдэг Эх Дагина-ы олон дагуулуудын нэг болох Мата бурханыг сvслэн дээдэлдэг байна. Мата бурханы сургаалиар энэтхэг эр хvн “хижр” болохын тулд хєгшин настай “хижр”-ын гараар бэлэг эрхтэнээ засуулах ёстой ажээ. (Ийм тєрлийн мэс ажилбар нь тус улсад хориотой байдаг бєгєєд ихэвчлэн айлууд єєрийн гэртээ ямар ч євчин намдаагч ашиглалгvйгээр хийдэг гэнэ.) Хижрvvд нь эрт дээр vед хуримын ёслолын vеэр болон хvv мэндэлсэн айлд айлчилж, урлагийн тоглолт vзvvлдэг байжээ. Хvv тєрєх нь Энэтхэг улсын хувьд хамгийн чухал, амны хишигтэй vйл явдалд тооцогддог бєгєєд эрт цагаас єдийг хvртэл хижрvvд тийм айлд уригдан очиж, шинэхэн мэндэлсэн нуган vрд нь ерєєл айлдан бvжиг бvжин, дуу дуулж, хєгжим тоглох мэтээр тухайн гэр бvлийн гишvvдийг зугаацуулдаг ажээ. Тэд урлагийн vзvvлбэрийнхээ тєлєє тухайн айлаас мєнгє, болон тєрєл бvрийн бэлэг авдаг байна.
“Хижр”-vvд буюу Энэтхэгийн гуравдагч хvйстэнгvvд
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа
alt

Тиймдээ ч хижрvvд нь Азидаа хамгийн орлоготойд тооцогддог транссексуалууд юм. Тэд хэдийгээр бvгд Мата бурхныг дагадаг ч гэсэн єєр єєрийн шашин шvтлэгтэй байдаг бєгєєд ихэнхи нь Хинду-чууд юм байна. Харин цєєхєн хувь нь ислам шvтлэгтэнгvvд ажээ. Хижрvvд олноороо цуглан нэг нийтийн байр юмуу, тусгай “байшинд” амьдрах нь элдбэг. Тэдний амьдардаг байр тус бvрийн гишvvн бvрт тус тусын vvрэг, дvр байдаг бєгєєд яг л нэг гэр бvл шиг эвтэй байлгадаг тусгай тогтолцоо, эртнээс уламжлалтай арга барил хижрvvдийн хамтын амьдралд vйлчилдэг байна. Тиймээс энэтхэгийн гуравдагч хvйстэнгvvд нэг доор амьдрахдаа дээд зэргийн эв тvнжинтэй байдаг ажээ.

Дундаж амьдралтай айлд хvv шинээр мэндлэх буюу хурим ёслол болох vеэр 5-9 хижр бvхий баг хvрэлцэн очиж урлагийн номер vзvvлдэг номтой гэнэ. Эдгээрийн нэг нь ихэвчлэн бємбєр нvдэж, бас нэг нь хєєрєг даруулт хуураар тоглож, харин vлдсэн нь бvжиглэдэг байна.

alt

Орлогын тєвшнєєсєє vл хамаараад ихэнхи хижрvvд нь биеэ vнэлэх замаар нэмэлт мєнгє олдог байна. Эр бэлэг эрхтнээ засуулаад зогсохгvй, шодойгоо бvрэн авахуулсан хvнийг тэд “бvтэн хижра” гэж нэрлэдэг ажээ. Хижрvvдийг нийт энэтхэгийн ард тvмэн жигшин зэвvvцэхийн зэрэгцээгээр хvндэтгэн хайрладаг нь хачирхалтай vнэн гэнэ.
Vлгэр жишээч энэтхэг эр хvн, тєдийгvй єрхийн тэргvvн нь єдрийн цагаар хижрvvдийг нvднийхээ vзvvрээр ч харахгvй, vл тоон жигших боловч vдэш орой болмогц тэдний бэлгийн vйлчлгээг дуртайя хvлээж авах нь элбэг тохиолддог энvvхний жишээ аж.

alt

Хэдэн мянган гишvvдтэй хижр хэмээх энэхvv нийгмийн нэгэн анги давхаргыг гермафродитууд, бисексуалууд, хvйсээ солиулагчид, ижил хvйстэнгvvд гээд тєрєл бvрийн сексийн гаж чиг хандлагатай хvмvvс бvрдvvлдэг байна.

Хижрvvдийн 20% нь эхнэр, хvvхэдтэй байдаг гэнэ шvv. Энэ бvхнээс vзэхэд Энэтхэгийн хижр-vvд нь нийгмийн нэгээхэн итгэл vнэмшилд захирагддаг тахир дутуу (засуулсан болохоор тэгж vзэх талтай)  бvлэг хvмvvс бєгєєд нийгмийн дунд маш доогуур байр суурь эзэлдэг боловч эртнээс уламжлалтай нууцлагдмал хvндэтгэлийг бас олноосоо хvлээдэг тун хачирхалтай ниймгийн бvрэлдэхvvн хэсэг юм байна.

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt

alt


0
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()