Тємс, апельсинтай шарсан тахианы жор

Амралтын єдрийн сайхан нь гэр бvлтэйгээ хамт єнгєрvvлэх ахин давтагдашгvй сувдан хормуудад оршдог. Хайртай хvмvvстэйгээ ширээ тойрон сууж єглєєний унд тайвнаар зооглосон цээж шархирам дэндvv дулаахан дурсамж амралтын єдєртэй л холбоотой байдаг, нохойгоо тавтай салхилуулж, хайртай ханиа vнсэн халамжлахынхаа зэрэгцээ vр хvvхдvvдээ эрхлvvлэн наадсан мєч бvхэн амралтын хоёр єдєрт нь тохиодог. Тиймээс бид та бvхний єєрєє єєртєє, гэр бvлдээ зарцуулах тэрхvv гайхалтай єдрийг тань илvv амттай, илvv дотно, бас илvv єнгєлєг болгоход туслах vvднээс тємс, апельсинтай шарсан тахианы жороо хуваалцахаар шийдлээ. Гэртээ єєрийн гараар хийгээд дээд уруулдаа хvргэмгvй дэргэдэх хvндээ єгємгvй амтыг нь хамгийн хайртай хvмvvстэйгээ, баяр баясгалан бялхсан єргєє гэрийнхээ хойморт хуваалцан жаргахыг хvсэж байна.
Тємс, апельсинтай шарсан тахианы жор
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
Тахианы бvхэл махаа хєлдєєгчнєєс гарган гисгэж, давслаад, гадаргуйг нь тэр чигт нь бага зэрэг давсаар бvрж єгнє.



Нунтаг хар перцээр ч гэсэн тахианыхаа гадаргуй хэсгийг нимгэнээр бvрж єгєєрэй.




Шарах шvvгээнийхээ тавцанг гаргаж ирээд тахиагаа шарах талбарыг бэлтгэнэ. Ингэхдээ эхлээд хvнсний тугалган цаасыг хоёр давхарлаж тавиад, шарах vед тос шєлийг нь халиаж асгахгvйн тулд ирмэгvvдийг нь нугалах хэрэгтэй.



Сvvний шилэн лонхны тал хvртэл нь ус хийж бэлтгэнэ.



Амталсан тахианыхаа бvхэл махыг доод хэсгээр нь єнєєх шилэндээ углаж єгнє.



Ингээд тvрvvнд бэлтгэсэн тавцан дээрээ тавиад, шарах шvvгээндээ хийж, 220 хэм хvртэл халуунд шарах хэрэгтэй.



Шарах шvvгээ vvргээ гvйцэтгэж байх хооронд нь тємсєє арилгана.



Арилгаж, цэвэрлэчихсэн тємсєє далд ортол нь ус хийгээд, дээрээс нь цохих хэмжээгээр давсалж єгнє.



Наран цэцгийн тосыг усан дээр нь хийгээрэй. Тос усны гадаргуй дээр хєвснєєр тємс маш хурдан хугацаанд болдог онцлогтой юм байна. Туршаад vзээрэй.



Тємсєє болж гvйцэхээс нь таван минутын ємнє лаврын навч хийвэл илvv амттай болно.



Мєн укроп юмуу петрушка нэмээрэй.



Тахиа маань шаргалтаж, борлоод л бараг бэлэн болчихсон байна.



Тємс ч мєн адил чанагдаж гvйцжээ.



Ингээд чанаж, амталсан тємсєє тахианыхаа доор, хvнсний тугалган цаасан дээр тавиад 200 градусын халуунд vргэлжлvvлэн шарна.



Тємс арааны шvлс асгарам шаргал єнгєтэй болсон цагт амттай тахианы зоог тань бэлэн болсон гэж тооцоорой.



Мах, тємсєє гаргаж ирээд, тавагласныхаа дараа апельсины шvvсээр амталж єгнє.



Ингээд санаандаа хvртэл чимэглээд (хvсвэл апелсины хэрчмvvдээр ч чимэглэж болно) зоогийн ширээн дээр тавих л vлдлээ.


Танд болон танай гэр бvлд энэхvv бяцхан зєвлєгєє маань таалагдана гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хvсье. Тавтай зооглоорой.


9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()