Бяцхан баатрууд

Сая сая будаанаас зvvний vзvvр дээр тогтсон ганцхан ширхэгтэй тэнцэх дэндvv ховорхон тохиолоор хvний хорвоод хvн болж тєрєєд удаагvй байхдаа бяцхан зvрхэндээ багтамгvй зориг гаргаж, турьхан амиараа дэнчин тавин байж хайртай хvмvvсийнхээ тєдийгvй бусдын амийг аварсан жинхэнэ баатарлаг vйлстэн - балчир жаалуудын тухай гайхалтай тvvхийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Бидний зарим нь орчлонгийн тоосыг єдий олон жил хєдєлгєхдєє бусдад амьдрал бэлэглэж, vхлээс аврах нь битгий хэл чин сэтгэлээсээ жинхэнэ хайраар хэн нэгнийг тэтгэж vзээгvй л яваа нь нууц биш. Тэгтэл эдгээр бяцхан хvvхдvvдийн зарим нь “баатарлаг vйлс, эр зориг” гэдэг vгс ямар утгагтайг ч тєдийлєн сайн ухаж ойлгох насандаа хvрээгvй байхдаа л єтєлж vхтэл нь єєртэй нь хамт байх алдар нэр, насны гавъяагаа хvртэж, хvн болж тєрєхийн хамгийн чухал vvрэг болох хvний амийг аврах гэсэн vйлийг хар багадаа биелvvлжээ. За ингээд хамгийн баатарлаг арван хvvхэдтэй танилцацгаая. Манайд ч гэсэн сайтар судалвал нас биендээ баймгvй хэрсvv ухаан, гайхалтай зориг гаргаж шувуухай бяцхан цээжээрээ хар санаа, давагдашгvй хvчин зvйлийн эсрэг зогсож бvхэл бvтэн амьд явах зуу зуун тэмvvллийг аварсан жижигхэн гавъяатнууд олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бяцхан баатрууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
alt

Натан Томсон. 9 настай.
Гартаа хутга барин дайрах улангассан хар тамхичнаас ээжийгээ хамгаалж байхдээ энэ жаал нvvрэндээ хэрхэн гэмтэл авсныг та харж байна. Ээж Энн-ийг нь алахаар завдаж асан Хью Кларк хэмээх этгээдийн нуруунд дээр Натан Томсон хvv мордсон байна. Яахаас ч буцахгvй улайрсан алуурчин нуруун дээр нь мордсон тvvнийг тvлхэн унагаад нvvрийг нь хутгаар зvсэж, vхтэл нь айлгасан байна. Улаан нялага болсон нvvртэй хvv сандарч, балмагдахын оронд гэрийнхээ арын хаалгаар гарч, хєршvvдээсээ тусламж гуйж амжжээ. Сvvлд нь тvvний ээж найман удаа хутгалуулсан болох нь тогтоогдсон боловч цагаа олж алуурчныг саатуулж, тусламж дуудаж амжсан хvvгийнхээ ачаар амьд гарч чадсан байна.


alt

Алексис Гуддинс, 7 настай.
Нэгдvгээр ангийн Алексис охинийг 30 настай Салета Паркер - ээжийнхээ амийг аврах “даалгавартай” сахиун тэнгэр гэвэл зохино. Салетагийн нууц амраг нь нэгэн єдєр яахаас ч буцахгvй аймшигтай царайтай тэднийд ирээд, “амраг бvсгvйгээ” охинтойгоо хамт машиндаа сууж байхад нь буудан хєнєєхийг завджээ. Буун дуу хадаж, эхний хоёр сум ээжийнх нь толгой, гарт зоогдоход Алексис охин гэнэт жолоочийн суудалруу vсрэн гарч, бяцхан биеэрээ ээжийгээ хамгаалж, нvд, эрvv, шанаа, хацар, цээж болон баруун гарандаа нийт зургаан суманд сийчvvлсэн байна. Хамгийн гайхалтай нь охин амьд vлдэж чадсан бєгєєд єнєєдєр Детройтын нэгэн эмнэлэгт хэвтэж эмчлvvлж байгаа гэнэ. Тvvний ээж нь бас л амьд сэрvvн, охиноо сахиад сууж байгаа аж. Харин эх охин хоёрыг аймшигтай харгисаар хєнєєхийг завдсан эрийг шоронгийн он жилvvд хvлээж байгаа сурагтай. Ямартай ч ээжийнхээ тєлєє амиа хайрлаагvй хєєрхий охины бие нь элдэв хууч євчингvй, сєрєг vр дагаваргvйгээр тvргэн эдгээсэй хэмээн ерєєх л vлджээ.


alt

Камал Непали. 12 настай.
Энэхvv хэрсvv, “пээдгэр” жаал нь 20 метр гvн ангалруу унасан 2 настай охины амийг аварсан байна. Охин яаж тийшээ орсныг ярьвал урт тvvх болох тул тvр охиё. Ямартай ч аврагчид тvvнийг гаргаж ирэхээр 22 цаг зарцуулсан ч бvтэлгvйтжээ. Харин Камалын ах Салум нь тvvнд єєрийнх нь дvv шиг жаахан охин нарийхан хавцлын ёроолд уначихаад байгааг тайлбарлаж, томчууд тэр охиныг гаргаж ирж чадахгvй байгааг учирлан хэлсэн байна. Ингээд Камал ахынхаа vгийг сайн ойлгоод, охинд туслахыг зєвшєєрч, олсоор биеэ ороолгон тас харанхуй гvн хавцалруу ганцаараа оржээ. Тэрээр охинд хvрэхийн тулд 20 минутыг зарцуулсан бєгєєд 15 минутын дараа тvvнтэй хамт хавцлын ирмэг даар гарч ирсэн байна. Жинхэнэ аврагчид бараг бvхэл бvтэн хоногийн турш ноцолдоод дийлээгvй ажлыг 12 настай хvvхэд 30 гаруйхан минутад амжуулахдаа хад чулуунд биеэ нилээн хэдэн газар уруулсан байна. Жижигхэн биенд нь учир байгаа ч энэ хvvгийн эр зориг, сайхан сэтгэлд бас маш олон зvйлийн зангилаа орших ажээ.


alt

Изабел Килинг 2 настай.
Хоёрхон настай жаахан охинд хийж чадах зvйл гэж юу байхав дээ, тэр тусмаа хvний амийг аварна гэнэ шvv?!- хэмээн уншигч та гайхаж байна уу? Тэгвэл vнэхээр тэрээр ээжийнхээ аминд орсон ачтан юм байна. Тvvний ээж нь эмчийн бичиж єгсєн нэгэн эмийг уусныхаа дараа гэнэт муудаж, шоконд орж эхэлжээ. Ухаанаа балартаж, муужарч унахынхаа ємнєхєн тэрээр сvvлчийн найдлага тээн, бяцхан охиндоо 911 – рvv залгахыг ядмаг хоолойгоо чичэргэн байж гуйжээ. Харин Изабель охин ээжийнхээ хэлснээр 911-рvv залгаж, нэр хаягаа зєв хэлээд, ээжийнх нь бие аймшигтай муу байгааг ойлгуулж дєнгєсєн байна. Тvргэн тусламжийнхан нь тvvний дуудлагаар яг амжиж ирэн, ээжийнх нь амийг ам мvлтэс аварч чаджээ. Хvvхдvvдэд 911-рvv хэрхэн залгаж, тусламж дуудах тухай заасан хvvхдийн нэвтрvvлгийг Изабель маань яг тэр єдєр vзсэн байсан нь хожим тогтоогдсон байна. Зурагтаас ялгардаг хорт туяа нь эрvvл мэндэд муу бєгєєд зарим нэвтрvvлгvvд нь хvvхдийн хvмvvжилд муугаар нєлєєлдєг ч заримдаа аминд тулсан цагт тус болдог болохыг энэ жишээ бидэнд харуулж чадлаа.


alt

Агустин Робинет, 6 настай.
Энэ хvvгийн баатарлаг vйлсийн тvvх ч бусадтайгаа харьцуулахад тєдийлєн гайхалтай биш байж болох ч бяцхан биенээс нь гарамгvй эр зоригтой байсныг нь vгvйсгэх аргагvй юм. Жирэмсэн ээж нь гэнэт євдєж, байж суух газраа олж ядан байхдаа дэргэд нь байсан ганц “том хvн” болох Агустин хvvгээ аавруугаа залгахыг загнаж хашигарахын хооронд хэлсэн байна. Зургаан настай хvv ч аавруугаа залгаж, ээжийнхээ талаар хэл хvргэж дєнгєсєн бєгєєд єнєєх нь хэдэн минутын дараа ирж, ээжийг “эх барьж авчээ”. Хожим нь хvмvvс Агустинаас тэр vед айж сандарсан эсэхийг нь асуухад тэрээр: “Ээж тєрєхєє дєхєєд ирэхээр маш их євдєснєєсєє болоод яаж ч магадгvй тул намайг битгий айгаарай гэж хэлж байсан болохоор би аавруугаа л хурдан ярьж, ээжийгээ хурдан зvгээр болгохыг нь хvсэж байсан”- гэж хариулжээ. Ийм л зоригтой мундаг хvv байна даа.


alt

Коди макнис, 5 настай.
Тавхан настай Коди гурван настай дvvгээ шатаж буй байшинд угаартан хэвтэхэд нь татаж гаргаснаар амийг нь аварсан нэгэн юм. Байшин нь шатаж байх vед ээжийг нь хоёр хvvгийнхээ єрєєрvv очиход яахын аргагvй саад болсон их гал хонгилын єрєєгєєр нь маналзаж байсан ажээ. Тиймээс жаахан л удсан бол угаартаж vхэх байсан гурван настай дvvгээ чирсээр Коди хvv галан дундаас баатар мэт л гарч ирсэн байна. Айлд гал гарах тохиолдол олон гардаг бєгєєд ихэнх аврагчид цагтаа очин аварч чаддаг боловч эцэг эхийн болгоомжгvй байдлаас болж гарсан галаас болж амиа алдсан нялхсын тоо ч замбараагvй олон болоод байгаа энэ vед vнэхээр сэтгэл хєдєлгєсєн гайхалтай тvvх болсон байгаа биз.


alt

Чарли Симпсон, 7 настай.
Бусдын тєлєє цохилох агуу зvрхийг жижигхэн цээжиндээ багтаасан энэ овсгоотой бяцхан жаал Гаити арлын газар хєдлєлтийн хохирогчдод туслах арга сэдэж, чадах чинээгээрээ санасандаа хvрсэн байна. Тэрээр унадаг бяцхан дугуйн дээрээ “Намайг Чарли Симпсон гэдэг, Би Гаити арлын хохирогчдод туслах vvднээс хандивын мєнгє цуглуулж явна. Буянтай хvмvvсийн хандивласан мєнгєєр би газар хєдлєлтєд єртсєн хvмvvст хоол хvнс, цэвэр ус, майхан авч єгєх болно.”- гэж бичээд тоглох зуураа дугуйтайгаа хотоор явж, мєнгє цуглуулдаг байжээ. Тvvгээр ч зогсохгvй энэ хvv яг энэ зарлалаа нэгэн вэб хуудсан дээр байрлуулжээ. Ингээд анхандаа 500 фунт стерлинг цуглуулахаар тєлєвлєєд байсан хvvгийн санаа хотоор нэг тvгж, нийт 120 мянган фунт стерлинг тvvний дансанд орсон байна. Ингээд хєєрхєн жаал цуглуулсан мєнгєє бvгдийг нь Гаити-руу илгээжээ.


alt

Майкл Боурон, 8 настай
Майкл аав Жастинтайгаа хамт фермлvvгээ явж байтал унаж явсан ачааны машиных нь нэг дугуй нь хагарч, хємрєн унажээ. Машин нь хємрєєд удаагvй байхад Жастин гэнэт ухаан орж харвал нэг хєл нь дарагдаад, тусламж дуудахаас нааш гарч чадахааргvй болсноо мэдсэн байна. Хvv Майкл нь харин урд талын цонхоороо гарчихаад аавынхаа хєлийг тємрєєр хєшиж гаргахаар оролдсон боловч хvчрээгvй тул радио долгион ашиглан тусламж дуудахыг оролсон ч єнєєх нь тэжээлээс салсан байсан тул бас л яаж ч чадахааргvй байжээ. Харин аав нь тvvнд ямар утсыг нь яаж холбохыг зааж єгснєєр сэрэглэн хvv рацийг холбож, тусламж дуудаж чадсан байна.


alt

Айден Тернер, 10 настай
Тvvний ээж Аманда Тернер нь усанд орж байгаад гэнэт ухаан алдаж, онгоцтой усруугаа гулсан оржээ. 10 настай хvv нь ээжийнхээ нэг л биш байгааг ойлгоод vснээс нь татаж, толгойг нь уснаас ил гаргасныхаа дараа эмээрvvгээ утасдсан байна. Эмээ нь Borders General эмнэлэгт сувилагч хийдэг юм санажээ. Аз болж туршлагатай эмээ нь нєхцєл байдлыг тэр даруйдаа ойлгож, тvргэн тусламж гэрлvv нь илгээсэн байна. Ингээд ээж нь эмнэлгийн тусламжийг цагтаа авч, гурван хоног хэвтсэнийхээ дараа гэртээ цоо эрvvл гарч иржээ.


alt

Мадди Макрей, 11 настай
Мадди Макрей охины гэр бvлийнхэнтэйгээ хамт хоёр машинтай цувран явж байсан зам нь хvчтэй аадар борооноос болж усанд автжээ. Охины сууж явсан машин нь усанд хєвєн замаас гарж, голруу орсон байна. Охин машины хагарсан урьд цонхоор шалмаг гэгч нь гарч яс тогшим хvйтэн усан дундуур сэлэн, модны vндэс мєчрєєс зууран байж хуурай газар дээр гарсныхаа дараа цахилгаанжуулсан хашааг давж харайгаад хамгийн ойрны утаснаас 911-рvv залгажээ. Аврагчид тэр даруйд нь очиж машиныг уснаас олсоор татан гаргаж ирээд охины ээж болон гурван эгч дvvсийг нь аварсан байна. Сайн байна, охин минь!


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()